Дэлхийн зах зээл дээр төмрийн үнэ тасралтгүй өссөөр байна
Төмрийн зах зээлийн төлөв, чиг хандлага Хятадын дотоод дахь КОВИД-19-ийн дэгдэлт, үл хөдлөх хөрөнгийн салбарын хямралаас шууд хамаарч байна. Өнгөрсөн 2021 онд тус улс 1 тэрбум тонн ган үйлдвэрлэжээ.
Хятадын үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт сүүлийн 30 жилийн доод түвшинд хүртлээ буурч, зах зээлийн гол үзүүлэлтүүд сөрөг байна. 2022 оны нэгдүгээр сард Хятадын төв банк эдийн засгийн тогтвортой, эрүүл хөгжлийг дэмжих 16 арга хэмжээ зарлаад байгаа юм. Үүнд төмрийн зах зээл дээрх үнийг хянах, огцом өсөлтийг бууруулах арга хэмжээ ч багтсан байна.
Энэхүү мэдэгдлийн дараа Даляны түүхий эдийн бирж дээр төмрийн хүдрийн үнэ 184.1 ам.доллар болсон байна. Хятад төдийгүй дэлхий нийт тэр чигтээ коронавирусын эсрэг эдийн засгаа сэргээх бодлого баримталж байгаа хэдий ч өнөөдрийн байдлаар бодит үр дүн авчраагй байна хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа юм.
У.ДАМДИН


































































Сэтгэгдэл
Зочин [66.181.189.200] 2022-01-17 14:58:42
Өөрсдөө ямарч ёс зүйн мэдэгдхүүн хүмүүжилгүй байж, юу ярих вэ, япон хүний хүмүүжил тэс өөр шүү
Зочин [202.131.250.130] 2022-01-17 13:11:28
Нэртэйгээр нь япончууд та нарт 1939 онд эзлэгдэх ёстой байжээ, уучлаарай гээч