УОК: Цагаан сарын баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэх санал гаргав

Aдмин / Хууль

УОК-ын Шуурхай ажлын хэсэг цахимаар хуралдаж, цар тахлын нөхцөл байдлын талаарх эрүүл мэндийн байгууллагуудын мэдээллийг сонсож, авах хариу арга хэмжээний тухай хэлэлцэн, санал солилцон, Шадар сайд ажлын хэсгийн гишүүдэд үүрэг өглөө.

Цахим хурлын эхэнд ХӨСҮТ-ийн дарга Ц.Билэгтсайхан Коронавируст халдварын

өнөөгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний талаар мэдээлэл хүргэлээ. Тэрбээр мэдээлэлдээ ковидын омикрон хувилбарын тархалт нь эрчимтэй байгаатай холбогдуулан хотын 7548 өвчтэн эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд хэвтэн эмчлүүлэгчийн 90 гаруй хувь нь уушигний хатгалгаатай хавсарсан байгааг дурьдлаа. Мөн Омикрон хувилбарын тухайд Дельта хувилбартай харьцуулахад нэн хүнд өвчтөний эзлэх хувь харьцангуй байгаа буюу 0,7 хувийг эзэлж байгаа хэдий ч суурь өвчлөлтэй хүмүүс, ахмад настнууд, хүүхэд багачууд өртвөл өвчлөл нь хүндрэх магадлалтайг дурьдлаа.

Ковидын вакцины III тунд зорилтот хүн амын 49.4 хувь буюу 968,478 хүн хамрагдсан бол нэмэлт IV тунд 36400 гаруй хүн тус тус хамрагджээ. ХӨСҮТ-ийн зүгээс омикроны халдварын тархалтыг хумихын тулд ЕБС, цэцэрлэгийг танхимаар хичээллүүлэх, эхлэх хугацааг 7-14 хоногоор хойшлуулах, буюу эсхүл цахимаар хичээллүүлэх, Цагаан сарын баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэх, цахимаар золгох уриалгыг хэвлэл мэдээлэл, олон нийтийн бүх сувгаар иргэдэд идэвхтэй түгээх, Ажлын байрны нягтралыг бууруулах, нийтийг хамарсан арга хэмжээг цуцлах, Үйлчилгээний байгууллагуудыг үйл ажиллагаандаа халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин мөрдөж ажиллах зэрэг саналыг Ажлын хэсэгт танилцууллаа.

Мөн НЭМГ-ын дарга Б.Бямбадорж нийслэлийн хэмжээнд авч хэрэгжүүлж байгаа хариу аргаа хэмжээний талаар танилцуулж, омикроноор өвдсөн иргэдэд хүрч ажилллах зорилгоор тандалтын баг, авто машины тоог нэмэгдүүлж байгааг мэдээллээ.

Шадар сайд С.Амарсайхан Шуурхай ажлын хэсгийн гишүүдэд хандан, Цар тахлын мутацилагдсан Омикрон хувилбар дотоодод тархсантай холбогдуулан түүнтэй тэмцэх, даван туулах хариу арга хэмжээг шуурхай авахыг сануулан, “хэвтэн эмчлүүлэгчдийн ор зохицуулалтыг УОК, Шадар сайд мэдэж зохицуулж байгаа” гэдэг ташаа мэдээллийг залруулж, ЭМЯ, НЭМГ, УОК-ын Нэгдсэн шуурхай штабын удирдлагууд олон нийтэд үнэн зөв бодит мэдээлэл өгөх шаардлагатай. Өнөөдрийн байдлаар 7000 гаруй ор улсын хэмжээнд дэлгэсэн нь Дельта хувилбарын өвчлөлийн үед дэлгэсэн орны статистик тоон үзүүлэлттэй харьцуулахад бага тоо юм. Тиймээс өвчтөнийг хэвтэн эмчлүүлэхдээ иргэдийг чирэгдүүлэлгүй, эрэмблэлтийг оновчтой зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах нь зүйтэй. Мөн эрүүл мэндийн салбарын ажил хариуцсан албан тушаалтнууд өөрсдөө өрхийн эмнэлэг, бусад эмнэлгүүдэд очиж газар дээр нь очиж ажилла гэв.

Цахим хурлын төгсгөлд Шадар сайд дараах үүргийг хэрэгжүүлэн ажиллахыг Шуурхайн ажлын хэсгийн гишүүдэд даалгалаа.

 Ковидын омикрон хувилбараас урьдчилсан сэргийлэх арга зам, халдвар хамгааллын дэглэм, эмчилгээний талаарх мэргэжлийн эмч нарын зөвлөгөө зөвлөмж, иргэдийн асуусан асуултанд хариулах тусгай контентийг өдөрт 3-аас доошгүй удаа тогтмол цагт хэвлэл мэдээллийг хэрэгслээр олон нийтэд хандан түгээх

 Төрийн байгуулагууд 0-5 настай хүүхэдтэй албан хаагч нарыг, мөн бусад албан хаагчдыг цахимаар болон танхимаар ажиллуулах тусгай хуваарийг батлан гаргаж мөрдүүлэх

 Иргэдээс ирж буй эмийн багцтай холбоотой гомдол саналыг барагдуулах, эмийн багцад олгогдож буй эмийн бүтээгдэхүүнийг стандартад нийцэж буй эсэхэд анхаарал хандуулж ажиллах

 Амбулаторийн үйлчилгээний цагийг уртасган иргэдэд төвөг чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулах

 Эм тариа, бусад бүтээгдэхүүний нөөцийнсудалгааг гаргаж, тасалуудахгүй байх, татан авах ажлыг Эм, эмийн хэрэгслийг хянан зохицуулах газар хариуцан хэрэгжүүлэх

 ков

 Цагаан сарын баярыг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэх, айл өрхөөр орж халдвар тараахгүй байх тухай уриалга, сэрэмжлүүлгийг олон нийтэд түгээж ажиллахыг тус тус үүрэг болголоо.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.11] 2022-01-22 15:52:45

Зурагтаар дүүрэн цагаан сарын реклам яваад байна. Гаргасан журам дүрэм цаасан дээр л буухаас хүмүүст хүрээд хэрэгжиж байгаа нь тун ховор. Ам ажил зөрөөд байхаар өвчлөл тархаад дийлдэхээ байх вий дээ.

Зочин [103.26.195.253] 2022-01-19 08:17:17

Гэр бүлийн хүрээ гэдгээ тодорхой болгож тайлбарлах хэрэгтэй. Тусдаа амьдардаг үр хүүхэд, хөгшид нэг гэр бүл мөн үү. Манайхан мөн ш дээ гээд л хэсэж гарна даа. Тэгээд Монголын 1.5 сая хавтгай тэр чигтээ ковид тарна

Zochin [192.82.81.99] 2022-01-19 05:00:58

Huue Amarsaihaan Oyunerdenee Dornodiin zasag gej hugiin hulgaich zam haaj irgedee haaj booj tenegteh wii daa. Nodnin zun gantsaaraa shahuu haaj boogood soliorood baisan uwchlul undur bolson. Haagaad nemergui gedgiig medsen bolowuu ene mahan tolgoi chin. Yamarch chadwargui awilgalch baagii dornodiig svirvvlj bainaa nowsh gej

з [64.119.17.215] 2022-01-19 02:11:51

Хөл хорио тогтоо Бараа таваарын үнэ өссөний баяр хийхгээд бгаа юиуу тэтгэвэр цалингаа нэм имфализыг хөөрөөгдөхгүй шүү Уб хотоос битгий оруул гарга биолоогийн дайн бишүү

zochin [66.181.182.91] 2022-01-18 14:54:36

sanal gargah bish shiidver garga shiud horih heregtei uvchlul ih baihad emleg emch nariin hvreltsee pyangii ni daahgvin baij yun sanal gargah vee

Зочин [202.70.34.98] 2022-01-18 13:19:31

Мэдээллийн хэрэгслэлээр явж байгаа цагаан сарын сурталчилгаа жаахан цэгцлээчээ, хөл хорио тогтоосон нь дээр гэж бодож байна, саяны баярын дараа өвчлөлийн тархац ямар болоод байгааг МЭДЭЖ байгаа биз дээ.

Зочин [66.181.161.84] 2022-01-18 14:28:34

Сонгуулиар тараагаагүй билүү битгий ийм аймхай бай. Төрийн албан хаагчид л ингэж бичиж байгаад хаалгаж өөрсдөө цалингаа бүтэн авах гээд бичээд байдаг шүү

Зочин [64.119.25.56] 2022-01-18 13:40:38

бааранд суухаа л больчих бааранд бөөн бөөнөөрөө суух болхоор болдог аан

Ахмад [66.181.161.42] 2022-01-18 12:56:04

Цагаан сарын суртчилагаагаа болиулж хөл хорио тогтоохгүй бол айлаа хэсээд замбараагүй болноо хөл хорио тогтоосон нь дээр баймаар юм

Ард [103.26.194.114] 2022-01-18 12:49:13

Цагаан сарын суртчилгаагаа болиулаад зурагтаараа дүүрэн реклам


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.