ЭМЯ: Шинээр Коронавирусийн3088 тохиолдол шинээр бүртгэгдлээ

Aдмин / Эрүүл мэнд

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 3,088 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Энэ нь сүүлийн дөрвөн сарын хугацаанд хоногт шинээр илэрсэн хамгийн олон тохиолдол болов. Хамгийн сүүлд коронавирусийн дельта хувилбарын давлагааны оргил үед өдөрт дээд тал нь 3,000 гаруй тохиолдол батлагдаж байсан юм.

Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 415,765 болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 1,708 нь Улаанбаатар хотод,
  • 1,380 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас нас баралт бүртгэгдээгүй сайн мэдээ байна. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 2,016 хүн эндээд буй. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 8,882 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 41,854 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн - 2,862
  • Хүндэвтэр – 5,092
  • Хүнд - 875
  • Маш хүнд - 53 хүн байна.

Ташрамд дурдахад, Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр зөвхөн PCR шинжилгээгээр эерэг гарсан тохиолдлыг мэдээлж буй. Харин түргэвчилсэн тестээр эерэг гарсан эсвэл шинж тэмдэг илэрсэн иргэдийг энэ тоонд оруулж тооцохгүй, зөвхөн эмчилгээ хийж байгаа юм.


Сэтгэгдэл

ЭМЭЭ [202.126.89.39] 2022-01-19 23:19:16

ШИНЭ ЖИЛЭЭ ЦАХИМААР ХИЙСЭН БОЛ ОДОО ИНГЭЖ 3000 ГАРАН ХҮН ӨВДӨЖ ЭРҮҮЛ МЭНД ЭДИЙН ЗАСГААРАА ХОХИРОХГҮЙ БАЙЛАА . ОЮУНЭРДЭНЭЭ НЭГНЭЭСЭЭ ЖАГСАЖ БАЙГААД АЛБАН ТУШААЛ БУЛААХ АМАРХАН ТӨРИЙГ УДИРДАЖ ТҮМЭН ОЛНОО ХАМГААЛАХ ХЭЦҮҮ ЮМ БАЙНА ГЭЖ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨӨД ОГЦОРЧ БУЯН БОЛООЧ !!! ХЭДЭН ИРГЭДЭЭ УГААР , КОВИД ХОЁРООР АЛЖ БАЙЖ СЭТГЭЛ ЧИНЬ ХАНАХ ЮМ БЭ ???

Зочин [66.181.161.36] 2022-01-19 13:20:08

Гайгүй сайн хумьж байсан Оюун-эрдэнэ үүрэг өгч задгайруулаад омикроноор Монголоо дүүргэлээ дээ,хамгийн гол нь эмнэлэг нь орны хүрэлцээгүй,эмч нар нь ковидоор өвчилсөн гээд хаашаа хэнд хандахаа иргэд мэдэхээ байлаа.Одоо яах вэ Оюун-эрдэнэ ээ? хариуцлагын хэн хүлээх вэ? Олигтой хариу өгөх хүн ч алга боллоо.

zochin [43.242.243.168] 2022-01-19 12:26:47

ДАШРАМД


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.