Улсын аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн Мандалговь хотноо эхэллээ

Aдмин / Спорт

Эрэгтэйчүүдийн 45 дахь, эмэгтэйчүүдийн 30 дахь удаагийн 2022 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн Дундговь аймгийн Мандалговь хотноо өнөөдөр эхэллээ.

Тэмцээний нээлтийн ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ, Засаг дарга Ц.Мөнхбат, Монгол Улсын 5 дахь ерөнхийлөгч, МЖБХ-ны ерөнхийлөгч, гавъяат тамирчин, Самбо бөхийн дэлхийн аварга Х.Баттулга, БТСУХ-ны үндэсний шигшээ багийн албаны ерөнхий дасгалжуулагч, гавьяат тамирчин, Ардын багш, гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтох, МЖБХ-ны дэд ерөнхийлөгч, нарийн бичгийн дарга, багш, дасгалжуулагч нар болон албаны бусад хүмүүс оролцсон бөгөөд нийт 22 багийн 200 орчим тамирчин хурд, хүч, авхаалж, самбаагаа сорин өрсөлдөж байна.

Ардын багш, гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтох нээлтийн үйл ажиллагааны үеэр хэлсэн үгэндээ 2022 оны жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг Дундговьд зохион байгуулж байгаад талархаж байгаагаа илэрхийлэн, Монголын тамирчид олимпоос 30 медаль авсны 11-ийг нь жүдочид авсан, тамирчид маань үнэхээр онцгой тоглолт үзүүлдэг гэдгийг онцлоод энэ удаагийн тэмцээн бол 2024 оны Парисын олимп, 2022 оны Дэлхийн аварга, Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдыг шалгаруулах өндөр ач холбогдолтой тэмцээн юм гэлээ.

Тамирчид эмэгтэй 7, эрэгтэй 7 жинд өрсөлдөх ба тэмцээн 2 өдөр үргэлжилнэ.


Сэтгэгдэл

зочин [66.181.166.196] 2022-04-27 06:15:17

Тэмцээн гэхээсээ илүү нэг их том хурал болоод байгаа юм шиг, баахан дарга нар эгнээд суусан л зурагнууд байна ш дээ, энэ олон дарга нар тэгээд барилдах юм байх даа


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.