МҮБХ-ны барилдааны дүрмийн зөвлөл хуралдав

Aдмин / Спорт

Монгол бөхийн өргөөнд өчигдөр /2022.04.28/ зохион байгуулсан Барилдааны дүрмийн зөвлөлийн хуралд Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, Улсын начин Н.Бүрэнбаатар, у/н С.Багахүү, у/н Ж.Чулуунбат, а/а Г.Ганцоож, а/а Ө.Батзул нар хүрэлцэн ирж тус зөвлөлийн гишүүд боллоо.

Мөн өмнөх 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хурлаар гишүүн болсон у/н Б.Бадам-Очир, Н.Анхбаяр, МҮБХ-ны Тэргүүлэгч у/н А.Алтанхуяг, С.Гантөр, З.Төртогтох нар хуралд оролцлоо.

Тус зөвлөл одоогоор дээр дурдсан нөхдөөс гадна Улсын заан Д.Бумбаяр, Улсын харцага Ж.Амартүвшин, Улсын начин Д.Нямхүү, Улсын начин С.Батсуурь, Улсын начин Ж.Чулуунбат, Улсын начин Ч.Ганзориг, Аймгийн арслан Х.Мэндбаяр, Улсын ахлах засуул Л.Хадаа нарын 15 гишүүнтэй болоод байна.

“Барилдааны дүрмийн зөвлөл”-ийн өргөтгөсөн хурлыг 2022 оны 05 дугаар сарын 01-ний ням гаргийн 17 цагт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулж, барилдааны дүрэмд нэмэлт өөрчлөлтүүдийг оруулахаар шийдвэрлэлээ.

Барилдааны дүрмийн зөвлөлд орж гишүүнээр ажиллах нэрсээ өгсөн Улсын арслан Б.Ганбат, Улсын заан М.Өсөхбаяр, Улсын заан Ц.Одбаяр, Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, Улсын харцага Т.Амартүвшин, Улсын харцага Г.Алтангэрэл, Улсын начин Д.Батбаяр, Улсын начин Ц.Цэрэнхүү, Аймгийн арслан Ч.Эрдэнэчулуун Архангай, А/а Ш.Мөнх-Од Ховд, А/а С.Мөнхсүх Хөвсгөл, А/а О.Өлзиймөнх /Дундговь/, А/а Т.Сүрэнжав /Увс/, Аймгийн начин Д.Сод-Эрдэнэ /Хөвсгөл/ нар Их Эе хурлын төлөөлөгчид хүрэлцэн ирэхийг МҮБХ-ноос урилаа.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.