Эмнэлгийн тусламжийн 5 удаагийн нислэг үйлдэж, 6 иргэний аюулгүй байдлыг хангажээ
                                                                                                ОБЕГ-ын дэргэдэх Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн алба хаагчид “ЕС-145” загварын нисдэг тэргээр энэ сарын 7-ны өдөр Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд ажил үүргээ гүйцэтгэж байгаад авто осолд орсон Монголын топ донор Б-г агаараар шуурхай тээвэрлэн, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүлээлгэн өглөө.
Түүнийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт яаралтай хүргэж, мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасагт сэхээн амьдруулах тусламжийг цаг алдалгүй үзүүлсэн хэдий ч өвчтний биеийн байдал хүнд, яаралтай агаараар тээвэрлэх шаардлага гарсан тул аймгийн удирдлагуудаас ирүүлсэн хүсэлтийн дагуу улсын Онцгой комиссын даргын шийдвэрээр яаралтай тээвэрлэсэн юм.
![]()
Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн алба хаагчид “ЕС-145” загварын нисдэг тэргээр эмнэлгийн тусламжийн нислэг үйлдсэнээс хойш 5 удаагийн нислэгээр 6 иргэнийг тээвэрлэн ГССҮТ-д хүргээд байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.







                    




















































.jpeg)




Сэтгэгдэл
Djsfek [178.68.41.154] 2025-01-07 16:53:03
buy stromectol pills - <a href="https://ivercand.com/">atacand price</a> buy tegretol 400mg pill
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:52
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:52
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.