ХААН Банк Монголын “Хамгийн идэвхтэй аккредитив нээгч банк”-аар 12 дахь жилдээ шалгарлаа
ХААН Банк Монголын “Хамгийн идэвхтэй аккредитив нээгч банк”-аар 12 дахь жилдээ шалгарлаа
Европын сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ) “Худалдааны санхүүжилтийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд жил бүр хамтран ажилладаг шилдэг банкуудаа шалгаруулдаг бөгөөд Монгол Улсын 2021 оны “Хамгийн идэвхтэй аккредитив нээгч банк”-аар ХААН Банкийг тодрууллаа. Ингэснээр энэхүү нэр хүндтэй шагналыг бид 12 дахь удаагаа хүртэж байна.
ХААН Банк нь ЕСБХБ-тай 2007 оноос хойш хамтран ажиллаж харилцагчдадаа худалдааны санхүүжилтийн цогц бүтээгдэхүүн, үйлчилгээг чанарын өндөр түвшинд, олон улсын стандарт, хууль, дүрэмд нийцүүлэн тогтмол үзүүлж ирсэн билээ. Тухайлбал, олон улсын худалдаанд түгээмэл хэрэглэгддэг төлбөр тооцооны хэрэгсэл болох аккредитив, баталгаа, батлан даалт, инкассын үйлчилгээг үзүүлэн олон улсын зах зээлээс хүү болон хугацааны хувьд тааламжтай худалдааны зээлийн эх үүсвэрийг татаж, худалдааны зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээний цогц шийдлийг санал болгон ажиллаж байна.
Монгол Улсын тэргүүлэгч банкны хувьд бид шууд эх үүсвэр татах боломжтой 20 гаруй банк, “Худалдааны санхүүжилтийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд олон улсын 800 гаруй банк, санхүүгийн байгууллагатай хамтран ажилладаг. ЕСБХБ-наас ийнхүү үнэлсэн нь Монголд төдийгүй дэлхийн худалдааны санхүүжилтийн салбарт ХААН Банкны оролцоо, хувь нэмэр өсөн нэмэгдэж буйг харуулж байгаа хэрэг юм. Цаашид ч бид хамтрагч байгууллага, харилцагчдын бизнесийн онцлогт нийцсэн худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээг илүү хурдан, шуурхай, мэргэжлийн түвшинд үзүүлж, зөвлөн ажиллах болно.
ХААН Банкны худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сонгон үйлчлүүлдэг эрхэм харилцагчид, олон талын дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн олон улсын банк, санхүүгийн байгууллагууд болон ЕСБХБ-ны Худалдааны санхүүжилтийг дэмжих хөтөлбөрийн хамт олонд талархал илэрхийлье.
ХААН Банкны худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк



































































Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
АН-ын дотоод сонгууль явагдаж буй тул өнөөдөр УИХ дахь АН-ын бүлэг хуралдахгүй
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана
Энэ долоо хоногт болох үйл явдал
Моби-30 чансаа өндөр 128 бөхийн барилдаанд О.Хангай аварга, халз барилдаанд Э.Батмагнай арслан түрүүллээ
УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ц.Сүхбаатар: Монголчуудыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан нь манай улсын нийгэм, эдийн засгийн байдалд бүхэлд нь өгч буй дүгнэлт
Туулын хурдны зам ашиглалтад орсноор Яармагийн гүүр болон Чингисийн өргөн чөлөөний ачаалал 28-32 хувиар буурна
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг авлига, албан тушаалын хэргээр АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа