Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ

Aдмин / Нүүр

2022 оны 05 дугаар сарын 16-наас 5 дугаар сарын 23-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Ихэнх хугацаанд нийт нутгаар дулаан, ой хээрийн түймрийн эрсдэлтэй бүс нутгаар хуурайшилт ихтэй байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжилнэ үү.

Хур тунадас: 16-наас 17-нд шилжих шөнө Алтай уулсаар, 17-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгийн саваар, 18-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халхголын саваар, 19, 20-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 21-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 22-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгийн саваар бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 20-нд Алтайн салбар уулсаар, 21-нд нутгийн баруун хагаст, 22-нд ихэнх нутгаар, 23-нд говь талын нутгаар секундэд 7-12 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Ихэнх хугацаанд дулаарч шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 13-18 хэм, Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна. 21-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд нутгийн баруун хагаст, 23-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.