Ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Мандал суманд ажиллаж байна

Aдмин / Нүүр

Монгол Улсын Шадар сайдын Сэлэнгэ аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг тус аймагт зургаадугаар сарын 3-5-ны өдрүүдэд зохион байгуулна.

Сургуулийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, удирдлага зохион байгуулалтаар хангахаар ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн Сэлэнгэ аймгийн Мандал суманд ажиллаж байна.

Бүх шатны Засаг дарга, аймгийн Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн гамшгаас хамгаалах төлөвлөлтийг бодит байдалд нийцүүлэн тодотгох, байгууллага хоорондын хамтын ажиллагаа, салбар дундын удирдлага зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгаас хамгаалах хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх зорилготой Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль энэ удаа “Мэдлэг түгээе” гэсэн зорилтын хүрээнд үе шаттайгаар зохион байгуулагдана.

Түүнчлэн ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр өнөөдөр тус аймгийн Мандал сумын Онцгой комиссын бүрэлдэхүүнтэй уулзахдаа энэ удаагийн сургалт Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хэмнэлтийн горимын дагуу бага зардлаар олон хүнийг хамруулахыг зорьж байгааг онцоллоо.

Мөн “Мэдлэг түгээе” зорилтын хүрээнд Мандал сумын ард иргэд, сурагч багачуудад зориулсан гамшгаас хамгаалах мэдлэг олгох сургалтыг зохион байгуулав.

Сургуулийн үеэр орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын хүрээнд тус аймагт тохиолдож байсан болон тохиолдож болзошгүй аюулт үзэгдэл, ослоор цагийн байдал үүсгэн ажиллуулж, гамшгаас хамгаалах дадлага сургуулиудыг бодит байдалд тулгуурлан явуулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

MARSHIL.L.D.ERDENEBAT. [150.129.143.227] 2022-05-29 21:56:38

16.cyrgylin.8.B.1983.togcon.pyrebcyren.terorict.xyjaa.zacgin.ordond.end.tendgyi.basgaad.byx.ylcin.dalbaan.deer.n.baaj.sheegeed.bideo.bijleg.yldeegee.8900.km.zaitai.beejin.xotryy.zygtaadaad.byzaad.irdeg.n.ximel.dagyulin.aj.tyc.Cyxbaatarin.talbaii.deer.5.6..tmc.oiutanyyd.zergin.zagdaagin.form.omcoj.gangarj.baigaad.oroi.n.bygd.xybzacaan.shataagaad.zygtaj.alga.bolconj.barigdaj.baina. .zyglralt.bol

MARSHIL.L.D.ERDENEBAT. [150.129.143.227] 2022-05-29 21:49:10

Talbai.deer.jagccan.enxin.caxiuylagjidaa.byydaj.yctga.

MARSHIL.L.D.ERDENEBAT. [150.129.143.227] 2022-05-29 21:48:17

Yynd.MARSHIL.L.D.ERDENEBATIN.XYYXEDYYD.BNA.

MARSHIL.L.D.ERDENEBAT. [150.129.143.227] 2022-05-29 21:47:01

Bogd.yyland.bankni.14.ajiltan.byydyylcnig.togtooj.bna.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.