3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулах байршлуудыг танилцуулж байна

Aдмин / Спорт

“Улаанбаатар кап 2022” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний шагнал гардуулах үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийслэлийн есөн дүүргийн 118 байршилд 3х3 сагсан бөмбөгийн стандартын шаардлага хангасан талбай шинээр байгуулахаа мэдэгдсэн. Тэгвэл уг ажлыг эхлүүлэхээр 3х3 сагсан бөмбөгийн талбайн байршлуудыг урьдчилсан байдлаар төлөвлөжээ. Тодруулбал, Хот байгуулалт, хөгжлийн газраас есөн дүүргийн 118 байршилд олон улсын стандартад нийцсэн 3х3 сагсан бөмбөгийн талбайг байгуулахаар санал оруулсан. Энэ жилдээ багтаан нийслэл, дүүргийн төсөв, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд 59 байршил дахь 3х3 сагсан бөмбөгийн талбайг байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Мөн Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэхээр 188 байршилд 4860 гарааш буулгах ажил үргэлжилж байгаа. Тэгвэл гарааш чөлөөлсөн байршлуудад 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулах саналыг дүүргүүдээс ирүүлжээ. Тухайлбал, Баянгол дүүрэг гарааш чөлөөлсөн дөрвөн байршилд, Баянзүрх дүүрэг дөрвөн байршилд, Чингэлтэй дүүрэг нэг байршилд тус бүр сагсан бөмбөгийн талбай байгуулах саналыг Хот байгуулалт, хөгжлийн газарт хүргүүлсэн байна. Саналын дагуу есөн байршлын Архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталжээ.

Архитектур төлөвлөлтийн даалгавар нь батлагдсан есөн байршлыг танилцуулж байна.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР


Сэтгэгдэл

Уншигч [192.82.70.177] 2022-06-02 14:06:59

Залуучууд төр засгаас тоос шороогүй зүгээр л ногоон байгууламж зүлэг ногоотой амарч тухлаж суух орчин л шаардаж хүсч байгаа юм. Гэтэл энэ төр засаг залуучууд хүсээгүй байхад хаа хамаагүй бүр эсрэгээр 118-н газар 3×3 сагсны талбай хийнэ гэнэ. Энэ нь ард иргэдээ ер сонсохгүй байдаг нь Сумьяа базар зэрэг шийдвэр гаргадаг эрхмүүдийн мөнгө угааж идэх гэсэн ядмагхан увайгүй арга л байна даа.

Зочин [103.229.120.201] 2022-06-02 09:37:00

бөмбөг пижигнүүлээд амраахгүй нь дээ

g [192.82.81.233] 2022-06-02 08:01:41

Ойр хавийнхан айлуудад хэцүү байх болно доо


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.