Монголын шилдэг Немц овчаркууд цуглах үүлдрийн тэмцээн болно

Aдмин / Нүүр

МОНГОЛ УЛС ДАХЬ #1 ҮҮЛДРИЙН НОХДЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО

Монголын Немц овчарк сонирхогчдын холбоо | GSDAM холбооноос Немц овчарк үүлдрийн GSDAM Championship нэртэй тэмцээнийг жил бүрийн 6 -р сард Улаанбаатар хотноо зохион байгуулдаг. Энэ жилийн тэмцээн найм дахь жилдээ болж байгаа ба 6-р сарын 19 -ны өдөр Говь Ресорт -ын хөлбөмбөгийн талбайд зохиогдоно. Герман, Орос, Казакстан орнуудаас мэргэжилтнүүд ирж байгаагаараа онцлогтой.

Өмнөх жилүүдийн тэмцээнүүдээс ялгаатай нь тэмцээн олон улсын Universal статустай кинологийн цогц арга хэмжээ болж байгаа ба Монгол дахь Немц овчарканы салбарын хөгжилд зориулсан доорх ү/а -ууд болно.

Дэлхийн шилдэг эксперт, 2019 оны Монгол улсын аваргын шүүгч, Герман мэргэжилтэн Хелмут Кёниг ирэх ба Монголын үндэсний шүүгч нарт шүүх арга барилын сургалт орж зөвлөгөө өгч ажиллана

Үржүүлэгт орох лиценз олгох үүлдрийн судалгаа хийгдэхиба үүлдрийн тэмцээнд анх удаа олон улсын фигурант ажиллана: Казакстан улсын Немц овчаркны WUSV холбоотой хамтран ажиллаж байна. Олон улсын мэргэжилтнүүд ирэх наймдугаар сард зохиогдох анхны SV кёрунгд оролцох нохойны эздүүдэд зөвлөгөө өгнө.

Тэмцээний үнэлгээ олгох дээд ангилалуудад шилдгийн шилдэг 5 байр шалгаруулна. Тэмцээний шилдгүүдийн шагналын санг Германы Happy Dog брендийн Монгол дахь төлөөлөгч байгууллага зуун хувь ивээн тэтгэж байна.

Монголын #1 хөгжиж байгаа үүлдэр

Torgoljin Mongolia | Happy Dog • Тэмцээн Universal статустай болно: WUSV -ын үржлийн хөтөлбөрийн дагуух SV ZAP-Wesenstest зан төлвийн шалгалтын семинар, IGP Trial, үржүүлэгч мэргэжилтэн хөтлөгч сургагч нарт зориулсан албан ёсны сертификат олгох VIP семинар, мөн МНОСХ -ны фигурантын лицензийн арга хэмжээ, тэмцээний дараах тайлангийн хурал тус тус зохион байгуулагдана. Мэргэжлийн түвшинд бэлтгэгдэж сургагдсан Монголын шилдэг нохойнуудад Герман улсын эксперт шүүж дүгнэж, үнэлгээ өгч шалгаруулалт явуулна.

Та бүхэн үнэмлэхүй шилдэг Немц овчаркнуудын олон төрлийн шалгаруулалтын дагуух үүлдрийн тэмцээнийг хүрэлцэн ирж үзээрэй.

image

Mongolian Sieger Show 2019 - YouTube


Сэтгэгдэл

Sainaa [66.181.161.37] 2022-06-11 19:01:18

Temtseen ochij uznee

Boldoo [66.181.161.109] 2022-06-11 18:30:56

Tasarhai temtseen boldiin bn lee

Зочин [192.82.68.201] 2022-06-12 09:17:12

haana baidag yum be.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.