БНСУ-ын Яньян нисэх онгоцны буудлаар дамжих монгол жуулчдыг визгүй зорчуулна

Aдмин / Нүүр

БНСУ-ын Засгийн газрын шийдвэрээр Монгол, Вьетнам, Филиппин, Индонез зэрэг зарим улсын бүлэг жуулчид Солонгосын Ганвон мужийн Яньян олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин 15 хүртэл хоног визгүй зорчих боломжтой боллоо.

Энэхүү шийдвэр нь 2022 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс 2023 оны тавдугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүчин төгөлдөр байна.

Дээрх шийдвэрт Монгол Улсын 5 буюу түүнээс дээш хүний бүрэлдэхүүнтэй бүлэг жуулчид хамаарах бөгөөд дараах шаардлага тавигдаж буйг анхаарна уу.

  • Аялал жуулчлалын агентлагаар дамжуулан аяллын хөтөлбөр төлөвлөсөн байх,
  • Зөвхөн Яньян олон улсын нисэх онгоцны буудалд нэг авиакомпанийн нислэгээр бүгд ирж, бүрэн бүрэлдэхүүнээрээ эх орондоо буцах,
  • Коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан байх, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөх,
  • Орон нутгийн ажилтан дагалдах бол түүнтэй холбоотой үйлчилгээний хөлс төлөх, хилээр нэвтрэхэд хувийн болон шаардлагатай бусад мэдээллээ өгөхийг зөвшөөрсөн байх,
  • Зөвхөн Ганвон муж болон Сөүл хотод аялах боломжтойг анхаарах зэрэг болно.

Энэхүү хөнгөлөлттэй нөхцөлөөр Солонгост визгүй зорчсон хэдий ч тус улсын нутаг дэвсгэрийг орхин гараагүй, хугацаа хэтрүүлсэн иргэдийн тоо зорчсон нийт монгол иргэдийн 5 хувиас давсан даруйд уг шийдвэр цуцлагдах тул өндөр хариуцлагатай, ухамсартай аялахыг хүсье гэж ГХЯ-наас мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [64.119.25.54] 2022-06-14 10:02:48

Шууд харлана

Ulamundrakh [66.181.161.71] 2022-06-14 07:22:48

Huu deeree ochih gesen yum Mongoloos hefeer nisch yaniyan oroh ve tendeesee Seul hed ve bugd dun 2 huneer hed boloh ve

Зочин [66.181.161.71] 2022-06-14 07:26:48

88909881 рүү хариу хэлнэ үү 63 настай гэрбүл бна

Ebii [66.181.161.77] 2022-06-14 06:28:08

Oorkuud koread ochij ner baastnaa

зочин [202.126.89.168] 2022-06-14 04:33:28

Манайхан хариуцлагатай байвал цаашдаа визгүй болно , Гэхдээ оркууд хэцүү

иргэн [66.181.182.238] 2022-06-14 03:58:24

Төлөвшөөгүй Монголчууд ийм үылчилгээг авах нь сайхан байна.Хариуцалгатай нэр хүндтэй хойтохоо бодож Сайхан үнэнч зугтагүй аялаасай !!!!!!!!!


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.