Чингис хаан музейн нүүрэн талд их хаадын тамгыг байрлуулахдаа хоорондын зайг ижил хэмжээнд бариагүй нь бэлгэдэл аж

Aдмин / Нүүр

Чингис хаан музейн нүүрэн талд Монголын эзэнт гүрний таван их хааны тамга залсан. Чингис, Өгэдэй, Гүюг, Мөнх, Аригбөх таван их хааны тамгыг Түүхийн ухааны доктор Б.Нямаагийн зөвлөснөөр МУЭ-ийн шагналт зураач Б.Төмөрбаатар тэргүүтэй зураач, барималч, дархчууд урлахдаа Монголын археологийн түүхэнд олдсон хосгүй үнэт дурсгалуудаар тойруулан чимсэн байна. Тухайлбал, Чингис хааны тамгыг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутаг дахь Гол мод II дурсгалт газрын Хүннүгийн хааны 1 дүгээр булшнаас илэрч олдсон дугуй хэлбэрийн хөөмөл алтан чимэг дээрх ирвэсийн дүрстэй домгийн амьтан болох бэрсээр ороон чимэглэжээ.

Аливаа улс орны сүлдэнд өөрийнх нь газар нутгаас илэрсэн археологийн олдвор дээрх өвөг дээдсийнх нь сүр хүчний бэлгэдэл болсон дүрс агуулагдсан байдаг. Энэ жишгээр таван их хааны тамга тус бүрийн дээд талд эртний төрт улсуудын сүлд шүтээн шонхор, галт шувуу зэргийг дүрсэлсэн бол тамганы доод талд тухайн хааны үед хэрэглэж байсан зоосон мөнгийг урлажээ. Их хаадын дэлдүүлсэн эдгээр зоосон дээр тухайн хааны нэр, тамгыг дүрсэлсэн байдаг.

Сонирхуулахад, Гол мод II дурсгалт газрын Шаньюйгийн 1 дүгээр булшны 3 дугаар дагуул булшнаас 200 гаруй шагай олдсон байдаг. Тэр дунд дөрвөн тамгатай шагай байжээ. Тэдгээр шагайн дээрх онгин тамга нь хожмын Чингис хааны, дэгрээ тамга нь Өгэдэйн, сэрээ тамга нь Мөнхийн удам угсааны тамгатай адил байсан нь түүх үргэлжилж ирсний нэг баталгаа болжээ.

Музейн нүүрэн дээр таван их хааны тамгыг байрлуулахдаа, музейн анхны зураг төслийн дагуу тамга хоорондын зайг яг ижил хэмжээнд бариагүй нь ч мөн бэлгэдэл бодсон хэрэг юм. Өөрөөр хэлбэл, барилгын нүүрэн талын гурван баганаар эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийг төлөөлүүлсэн бөгөөд баруун талын гурван тамга буюу Өгэдэй, Гүюг, Чингис хаадын тамгыг багана тус бүрийг дагуулж байрлуулсан байна.


Сэтгэгдэл

Зочин [103.161.242.107] 2022-06-25 19:07:52

Их хааны музей гэхэд Өвөр монголын захын хошууны засгийн ордон эсвээс зугаацлын ордны загвараас дээрдэх юм үнэндээ алга, тэгээд бас тэгш бус байрлалаа юу гэнэв ээ ккк арай л байна шүү??????????????????? ТЭНГЭР ӨРШӨӨХ БОЛТУХАЙ

Матар [122.201.21.85] 2022-06-24 22:19:53

Тэгш хэмт бус байх нь ямар утга, гүн ухаан агуулаад байгааг төсөл зохиогчид нь тайлбарлаад өгдөг болоосой. дэлхийд том бүтээлүүд ихэнх нь тэгш хэмт оршихуйд л мөнх оршин байдаг гэж эрдэмтэд бичээд байхым даа. мунхаг хүнд хэлээд өгөхгүй биз

Зочин [202.9.46.151] 2022-06-22 17:31:07

ха ха ха зай авахад бас бэлгэдэнэ ха хаха

ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСТЭЙ ТАРХИ УГААГЧ ЧУЛУУН [66.181.178.74] 2022-06-22 14:33:19

ТАРХИ УГААЖ СУРСАН ЛУЙВАРЧИД ШҮҮ !!!

Зочин [202.126.89.79] 2022-06-22 13:44:56

Goy zohioj chadaj bnaa pizdanud iim toriin ajil hiiherr yaj hogjihiv de

irgen [202.179.25.136] 2022-06-22 11:51:31

Bidend belgedel boldog l um baigaa biz,gadnii juulchidad tegj sanagdah bolov uu,ihenhidee l gadniihan l uzneshtee

Зочин [202.126.88.86] 2022-06-22 13:34:28

Ойлгуулах хүмүүс нь гадныхныг авч яваа орчуулагч нь шүү дээ. Чи гадны улсад аялахдаа юм бүрийг нь шууд хараад ойлгоно гэж байхгүй л дээ


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.