Өнөөдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна

Aдмин / Нүүр

Зургаадугаар сарын 27-нд болох үйл явдлын тойм:

10.00 цагт "Корпорейт хотел энд Конвеншн центр"-т "Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци” үндэсний зөвлөгөөн болно.

10.00 цагт "Blue Sky" зочид буудалд “Уул уурхайн бэлтгэн нийлүүлэлтэд жижиг, дунд үйлдвэрийн оролцоо” хэлэлцүүлэг болно.

10.00 цагт Баянгол дүүргийн ЗДТГ-ын гадна тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид болон иргэд жагсаал зохион байгуулж, дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатарыг огцрохыг шаардана. Утас: 99182536

11.30 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжийн ажилчдын цалин хөлсийг нэмэх талаар мэдээлнэ.

14.00 цагт Сүхбаатарын талбайд "Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2022" үзэсгэлэн худалдааны хүрээнд "Монгол гоёл" өдөрлөг болно.

Төрийн ордонд

9.00 цагт Монголын зохиолчдын нэгдсэн их хурал болно.

10.00 цагт УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана.

13.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хүний эмийн чанарын асуудлаар хянан шалгах түр хороо хуралдана.

15.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Нийгмийн бодлогын байнгын хорооноос Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсгол зохион байгуулна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.