Хагас жилд 242 хүүхэд мориноос унаж бэртсэнээс, дийлэнх нь тархи болон дээд мөчдийн гэмтэл авчээ

Aдмин / Эрүүл мэнд

Энэ зун мориноос унаж гэмтэл авсан болон могойд хатгуулсан хүүхдийн тоо харьцангуй их байгаа талаар ГССҮТ-өөс мэдээллээ.

2022 оны эхний хагас жилийн байдлаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн яаралтай түргэн тусламжийн тасагт мориноос унаж гэмтсэн шалтгаанаар нийтдээ 600 гаруй хүн ирсэнээс 242 хүүхэд байсан байна. Үүнд:

  • хүүхэд-242
  • 18-аас дээш насныхан-358 байна.

Мориноос унаж гэмтсэн хүүхдүүдийн дийлэнх хувийг 8-11 насныхан эзэлж байгаа бөгөөд ихэнх нь тархины гэмтэл, дээд, доод мөчний хугарал, гэмтэлтэй байсан байна. Улсын баяр наадам дөхсөнтэй холбоотой сүүлийн долоо хоногийн хугацаанд МОРИНООС УНАЖ БЭРТЭН ирж байгаа хүүхдийн тоо эрс нэмэгдсэн гэдгийг ГССҮТ-ийн Яаралтай түргэн тусламжийн тасгаас онцгойлон анхааруулж байна.

Иймд бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр морь унуулахгүй байх, хамгаалалтын бүрэн хувцас өмсүүлэх, хүүхдийг уралдааны морь унаж сурсан үед нь уралдаанд оролцуулах, эмээлийн олом чанга эсэхийг шалгаж байж морь унуулах, уралдаанд оролцохдоо унаач хүүхдийн аюулгүй байдалд онцгой анхаарахыгг ГССҮТ-өөс зөвлөлөө.


Сэтгэгдэл

Зочин [202.9.47.76] 2022-06-28 22:05:00

Унаач нэртэй шуналын тулам оркууд хүүхдээр зугаагаа гаргаж мөнгө олдог энэ феодал ёс заншлыг бүр мөсөн халж Хүүхдээр морь унуулж гэмтээсэн хүнд эрүүгийн болон эдийн засгийн өндөр хариуцлага үүрүүлдэг хууль гаргах хэрэгтэй

Зочин [64.119.23.168] 2022-06-28 13:57:03

Соёл зан заншил бол хуучин цаг шиг тэгж байгаад л болдог гэсэн ойлголтоосоо салах цаг нь болсон.

Зочин [202.21.97.242] 2022-06-28 13:14:27

хүүхдийг хурдан морь унуулахыг тас хорих хэрэгтэй, тийм л морь уралдуулж баясмаар байгаа юм бол уяачид нь өөрсдөө унаж уралдах хэрэгтэй


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.