Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн төмөр зам усанд автжээ

Aдмин / Нүүр

Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн төмөр зам усанд автсан талаар Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн замын даргын ажлын албанаас мэдэгдлээ.

Тус албаны мэдэгдэлд " 2022 оны долдугаар сарын 03-ны өдрийн 18 цаг 20 минутын орчимд Төв аймгийн Эрдэнэ сумын нутгаар их хэмжээний бороо орж, Хоолт-Цагаанхяр хоорондын замын 476-р км-ийн 2-р зуут усанд автан угаагдсаны улмаас Улаанбаатар- Замын-Үүдийн зорчигчийн 276-р галт тэргийг Хоолт зөрлөгт зогсоож галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах арга хэмжээ шуурхай аваад байна. Усанд угаагдсан замыг яаралтай сэргээн засаж галт тэрэгний хөдөлгөөнийг нээхээр УБТЗ-ын удирдлага болон 60 гаруй замчид газар дээр нь ажиллаж байна. Улаанбаатар, Багахангай, Олон Овоо өртөөнөөс замыг сэргээн засахад шаардлагатай элс, хайрга, чулуу ачсан галт тэрэг хөдөлж эхнээсээ очиж, сэргээн засах ажил эрчимтэй хийгдэж байна. Замыг өнөө шөнийн 01 цагийн орчимд сэргээн засаж, галт тэрэгний хөдөлгөөнийг нээх төлөвлөгөөтэй ажиллаж байна" гэлээ.


Сэтгэгдэл

ган [202.72.247.58] 2022-07-04 14:57:36

Энэ зураг 3 жилийн өмнөх зураг байна. Энэ удаа ердөө 20м газар зам угаагдсан юм. УБТЗ-ынхан эхлээд зөв зургаа тавиад тайлбараа хийгээд зөв ойлголт өгч баймаар юм. Шуурхай л хүмүүс дээ төмөр замынхан.

Иргэн [103.9.89.103] 2022-07-04 12:36:25

Төмөр замыг 24 цагийн дотор хурдан шуурхай сэргээж барьдаг л юм бна. Тийм бол 2 эгнээ үерийн ус зайлуулах хоолойтой, орчин үеийн хурдны төмөр зам барьвал ард иргэд, улс орныхоо хөгжилд том нэмэр болно шүү

Зочин [202.55.188.116] 2022-07-04 19:11:16

Яг зөв...

зочин [64.119.22.134] 2022-07-04 10:19:01

Болзошгүй тохиолдлоос урдчилан хамгаалж чадах чадварыг л мэргэжил гэмээр юм шүү. Өөрөөр хэлбэл болзошгүй бүх нөхцлийг мэддэг болсон байна л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр мэргэжил, мэргэжилтэн гэдэг маш өргөн бөгөөд гүнзгий мэдлэг эзэмшсэн байхын тодорхойлолт юм. Манайд лав л төмөр замын мэргэжилтэн ажилладаггүй л бололтой.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.