“Монгол, Япон, Би, 50 дурсамж”

Aдмин / Нүүр

Мини-эссэ: №16 Тэрашима Эиичи

“Эрдэнэт хотын дурсамж“

 Намайг Монгол орныг сонирхон, Монголтой холбоотой найрамдал, хамтын ажиллагааны үйл ажиллагаанд оролцож эхэлснээс хойш 30 орчим жил болж байна. Монголд хоёр удаа очиж байсан бөгөөд хоёр дах удаад нь аж үйлдвэрийн хот болох Эрдэнэтэд тохиолдсэн явдал юм. Эрдэнэт руу явсан нь дэлхийд алдартай зэс, молибдений үйлдвэртэй танилцах зорилготой байлаа. Монголын холбогдох байгууллагын дэмжлэгээр тус байгууламжтай танилцсан юм. Яг тэр үеэр Монголд хүйтний улирал таарсан болохоор пальто өмсөн, дулаан хувцасласан байлаа. Эрдэнэтийн зочид буудалд байрлаж байх үед буудлын түлхүүрт миний пальто татагдан урагдчихав. Яахаа мэдэхгүй байж байтал монгол эмэгтэй хөтөч маань намайг өрөвдөн зүү, утсаар пальтог минь нөхөж өгч билээ. Түүний ачаар би аврагдаж билээ. Бас бидний унаж явсан машин эвдрэхэд ч Эрдэнэт хотын иргэд чин сэтгэлээсээ тусалж, уулын зам хүртэл хүрч ирсэнд талархдаг. Тэр үед Монголчууд үнэхээр бие биедээ дэмтэй, тусархаг хүмүүс гэдгийг биеэрээ мэдэрч билээ.

(Орч: Японы ЭСЯ)

【モンゴルと日本と私 50のストーリー】

#日モ50周年記念ミニエッセイ

ミニエッセイNo.16 寺島栄一

エルデネトの思い出

 私がモンゴルに関心を持ち、モンゴルに関する友好協力活動に関わりましてから、30年ほど経ちます。モンゴルを2度ほど訪問していますが2度目の工業都市エルデネトを訪ねた時のことでした。エルデネトを訪ねたのは世界的に有名な銅・モリブデンコンビナートを視察するためでした。私はモンゴル当局のおかげで当該施設を見学することができました。おりしも厳寒期のモンゴルでしたのでコートを着込み、厚着をしていました。エルデネトのホテルに泊まっていた時のことです。私はホテルの鍵の部分にコートを引っかけてしまい、コートが破れてしまいました。途方に暮れているとガイドのモンゴル人女性が、それは不憫であると針と糸でコートを補修してくれました。おかげで助かりました。また視察用の自動車が故障してしまいましたが市民が献身的に対応し、山中まで駆けつけてくれたことに感謝しております。モンゴルの人たちは助け合う精神で満ち溢れていることを痛感いたしました。


Сэтгэгдэл

Зочин [66.181.160.26] 2022-08-05 01:53:01

энэ дэмий шалдар булдар юм байна. Олон жил монголтой холбогдож монголд сурч элчин сайд байсан Шимүзи гуай бол маш их зүйл үнэн байдлаар нь муутай сайнтай нь ялгалгүй голч шударгааар яринадаа. хүнээ ч олоод сурвалжилчих мэдлэггүй сэтгүүлч нэртэй сээтгэнүүр байнадаа энэ

Зочин [202.126.88.171] 2022-08-05 01:41:02

Хүн таньдаггүй мал япон бн. Монголчуудыг үнэхээр мэдэхийг хүсвэл Кимүрэ Аяокигооё асуу

Японоос [119.239.95.49] 2022-08-05 00:16:40

Жаахан хэл гадарладаг болохоороо аль алийг нь уншлаа. Яг л Япон хүний сэтгэлгээгээр аятайхан бичсэн байна. Энд Монгол Япон хүний сэтгэлгээний зөрүү гарч байх шиг байна. Япон хүн бол ийм зүйл дээр их энгийн амьдралд ойр сэтгэдэг. Монголчууд бид бол гял цал бодит үнэнээс хол сэтгэдэг. Тиймээс дээрх эссэ дульхан санагдаж магад юм. Орчуулга бол утга нь зөв байна. Харин найруулгын хувьд жаахан тийм санагдлаа.

Иргэн [202.9.40.249] 2022-08-04 14:49:52

Яасан утгагүй ядмаг зохиомж бэ! Япон хүн бас ингэж бичнээ?


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.