Фото сурвалжилга: "Даншиг наадам-Хүрээ цам 2022"

Aдмин / Нүүр

Аялал жуулчлалын өвөрмөц бүтээгдэхүүн "Даншиг наадам-Хүрээ цам 2022" шашин, соёлын наадам Хүй долоон худагт өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Гандантэгчэнлин хийд хамтран зохион байгуулж буй тав дахь удаагийн Даншиг наадам нь Монголын соёл, шашин, өв уламжлал, онцлог хэв шинжийг цогцоор нь харуулсан өвөрмөц наадам юм.

Наадмын эхний өдөр хүрээ цам харайх ёслол болж, түмэн олны сайн сайхныг билэгдэн, саар мууг үргээх сор залсан юм. Мөн Даншигийн цол олгох хүчит 256 бөхийн барилдаан эхэлж, нэгийн даваа барилдсан бол өнөөдөр бөхийн барилдаан үргэлжилнэ. Түүнчлэн монголчуудын их шүтээн Очирваань бурханы тахилга, Эзэн Богд Чингис хааны тахилга болж, лам нарын дунд ном хэлэлцэх-мэтгэлцэх, балин тосон урлал, хурал номын ая эгшиг унзад голч нарын тэмцээн өнөөдөр болно. Хязаалан, их насны морьдын уралдаан, морьт сурын харвааны үзүүлбэр зохион байгуулна. Монголын соёл, шашны зан үйл, уламжлалт хэв шинжийг хадгалсан, өвөрмөц онцлогтой наадам болох "Даншиг наадам-Хүрээ цам"-ыг аялал жуулчлалын өвөрмөц бүтээгдэхүүн болгон хөгжүүлж, гадаадын жуулчдыг татах өндөр ач холбогдолтой хэмээн НЗДТГ-аас дэмжин хамтран ажилласаар ирсэн юм.

Наадамчин олон та бүхнийг Хүрээ цам-Даншиг наадамд зочлон очиж, саатан сонирхохыг уриалж байна.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР


Сэтгэгдэл

Зочин [202.126.90.10] 2022-08-08 04:11:09

Улсын наадамтай хамтраад хийгээч.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.