Цэрэг-спортын “Дөл-2022” тэмцээний шилдгүүд энэ сарын сүүлээр тодорно

Aдмин / Нүүр

Батлан хамгаалахын сайдын нэрэмжит улсын аварга шалгаруулах цэрэг-спортын “Дөл-2022” цогцолбор тэмцээнийг улсын хэмжээнд гурван үе шаттай зохион байгуулж байна. Тус тэмцээний нэгдүгээр үе шат өнгөрсөн 3 дугаар сард эхэлсэн бөгөөд эхний шатанд 1338 багийн 17 мянга гаруй хүүхэд залуучууд өрсөлдсөнөөс хоёрдугаар шатанд 318 баг шалгарчээ. Улмаар хоёрдугаар шатны шалгаруулалтаар 318 багийн 4100 гаруй хүүхэд залуусаас дараагийн шатанд шилдгийн шилдэг 30 баг шалгарсан аж.

Тэмцээний гуравдугаар шатны шалгаруулалт буюу аваргууд энэ сарын 20-27-нд тодорно. Тэмцээн Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдах бөгөөд тэмцээний бэлтгэл ажил хангагдаж байна. Энэ удаагийн цэрэг-спортын “Дөл-2022” цогцолбор тэмцээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Батлан хамгаалахын сайдын нэрэмжит болон зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.

Тэмцээн зохион байгуулагдах явцад “Дөл-2022” цогцолбор тэмцээний оролцогчид болон хөгжөөн дэмжигчдэд Монгол Улсын Зэвсэгт хүчин болон Төрлийн цэргийн командлалуудын бодлого, үйл ажиллагааг танилцуулах, сурталчлах өдөрлөгүүдийг үе шаттайгаар зохион байгуулж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.