Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээ стандартад нийцсэн эсэхэд ХЯНАЛТ ТАВЬЖ байна

Aдмин / Хууль

Замын хөдөлгөөнд оролцож байгаа мотоцикл болон тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээ стандарт хэмжээнээс хэтэрсэн эсэхэд тавих хяналт шалгалтыг наймдугаар сарын 3-наас зохион байгуулж байна.

Хяналт шалгалтын хугацаанд 238 тээврийн хэрэгслийн гэрчилгээг хураан “Авто тээврийн хөдлөх бүрэлдэхүүний эргономикийн үзүүлэлтүүд” MNS4599:2003 стандартын шаардлага хангаж байгаа эсэх талаар техникийн үзлэг оношилгооны төвүүдээр дүгнэлт гаргуулах ажлыг явууллаа.

Энэ хугацаанд шаардлага хангахгүй байгаа 36 зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7.15-д заасны дагуу торгууль оногдуулжээ. Тодруулбал, 14.7 дугаар зүйл. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 15. Энэ зүйлийн 14 дэх хэсэгт зааснаас бусад ашиглахыг хориглосон бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Иргэдийн амгалан тайван байдал алдагдуулсан үйлдлийг таслан зогсоох талаар зөрчил гаргагч нарт зөвлөгөө, зааварчилга өгч хариуцлага тооцох ажлыг явуулж байгаа бөгөөд энэхүү хяналт шалгалтын арга хэмжээ энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ хэмээн мэдээлэв


Сэтгэгдэл

зочин [202.179.15.130] 2022-08-16 06:16:05

За ашгүй дээ. Цонх онгорхой унтах гэхээр янз бүрийн муухай дуутай мотоцикл, бас том яндантай автомашины дуу, хүний унтах цагаар том машинуудын хийн сигнал үнэн ядаргаатай байнаа, Бас ядаж байхад энэ шугамын автобуснууд тормозлохдоо шүгэлдэх мэт чимээ гаргадаг болчихсныг бас болиулмаар байна. Анх тэгж шүгэлддэггүй л байсан, Тормозны аппаратанд нь ямар нэг тохиргоо ч юмуу хийдэг бололтой. Анх автобуснууд тэгж зогсох, удаашрах үедээ ингэж дуу гаргадаггүй байсан, Зөвлөгөө зааварчилгаа өгөх ямар ч шаардлага байхгүй шүү дээ, тэр арай гэж унтаж байхад сэрээгээд байгаа том дуутнуудыг сайн хашраамаар байнааа


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.