“Цэргийн ралли-2022” олон улсын тэмцээний эхний шатны уралдаанаас алт, мөнгөн медаль хүртлээ

Aдмин / Нүүр

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулж буй “Цэргийн ралли-2022” олон улсын тэмцээний нэгдүгээр шатны буюу "Нэг бүрийн уралдаан" Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрт амжилттай зохион байгуулагдлаа.

Мэргэжил, туршлага, ур чадвар, авхаалж самбаа сорьсон уг тэмцээнд Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тамирчид хоёр дахь удаагаа оролцож байгаа хэдий ч олон жил оролцсон туршлагатай баг тамирчидтай эн тэнцүү өрсөлдөж чадсаныг зохион байгуулагчид онцолжээ.

Энэхүү тэмцээнд багийн ахлагчаар Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн захирагч хурандаа Ц.Төрмөнх, дасгалжуулагчаар Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн захирагч хурандаа М.Батдорж нар томилогдон ажиллаж байгаа юм.

Тэмцээний дүнгээр “4х4” ангилалд чиглүүлэгч, Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн Автотехникийн албаны агрегат засварын хэсгийн дарга, ашиглалтын инженер ахлах дэслэгч М.Шийрэвноров, жолооч Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн тээврийн салааны жолооч ахлах ахлагч Б.Баатархүү нар аваргалж, алтан медалийн эзэд болжээ.

Мөн тэмцээний “6х6” ангилалд чиглүүлэгч Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн Техникийн бага мэргэжилтэн бэлтгэх сургалтын төвийн хуягт техникийн ашиглалтын багш ахлах дэслэгч Д.Бямбабаяр, жолооч Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн Техникийн бага мэргэжилтэн бэлтгэх сургалтын төвийн автотехникийн жолооны дадлагын багш сургагч ахлагч С.Амартүвшин нар дэд байр эзэлж, мөнгөн медаль хүртсэн байна.

Сонирхуулахад, тус олон улсын тэмцээний хоёрдугаар шат "Нэхэн хөөх уралдаан", гуравдугаар шат "Буудлага", дөрөвдүгээр шат буюу "Багийн уралдаан" энэ сарын 16-22-нд ОХУ-ын Бүгд найрамдах Тува улсын Кызыл хотод болно.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.