Улиастайн хуучин эцсээс Гачуурт хүртэлх замд хучилт хийлээ

Aдмин / Нүүр

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан Шар хадны автобусны эцсийн зогсоолоос Гачуурт хүртэл 4.27 км урт авто зам тавьж буй ажлын талбайд ажиллалаа. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээний нэг болох уг замын нийт ажлын явц 22 хувьтай байна.

Зам барилгын ажлын хүрээнд Улиастайн хуучин эцсээс Гачуурт хүртэл 800 метр хэсэгт газар шорооны ажил гүйцэтгэн, хашлага суурилуулж, зорчих хэсэгт асфальт бетон хучилт хийж дуусжээ. Тус замын бүрдэл хэсэг болох Улиастайн гол дээгүүр 97.3 метр урт төмөр бетон гүүр барих ажил үргэлжилж буй юм. Энэ хүрээнд газар шорооны болон суурийн ажлыг гүйцэтгэн, захын болон завсрын тулгуурын цутгалт хийж байна.

Шар хадны автобусны эцсийн зогсоолоос Гачуурт хүртэл шинээр авто зам тавьснаар уг чиглэлд авто замын шинэ сүлжээ бий болохоос гадна Гачууртын зам, Шар хадны гудамжны замын хөдөлгөөний ачааллыг хуваарилж, түгжрэлийг бууруулах ач холбогдолтой.


Сэтгэгдэл

Зочин [103.231.188.52] 2022-12-12 20:56:37

үйлээ

Мэдээгээ ойлгомжтой зөв бичээч. [59.153.115.155] 2022-08-16 07:29:57

Шинэ хучилт биш, харин нөхөөсүүд л хийсэн биздээ??? Би Гачууртын оршин суугч байна. Эсхүл дээрх гүүр, замыг Шар хадны харалдаа Улиастайн гол дээгүүр гаргаж байгаа юм уу? Ойлгомжтой бичээчээ.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.