Хөвсгөл нуурт живсэн машин, техникийн байршлыг тогтоох судалгааны ажлыг эхлүүллээ

Aдмин / Нүүр

Хөвсгөл нуурт живсэн машин, техникийг татан гаргах ажлыг эрчимжүүлэх хүрээнд байршил тогтоох судалгааны ажлыг эхлүүллээ. Урьдчилсан мэдээллээр 100,000га орчим талбайд байршил тогтоох судалгааг хийх шаардлагатай бөгөөд 26-28 орчим автомашин, үүний тав нь шатахуунтай автомашин байгаа гэсэн судалгаа байна.

Судалгааны ажлын хүрээнд байршил тогтоох усны дроныг ажиллуулах туршилтыг хийх юм. Хөвсгөл нуурт живсэн машин, техникийг татан гаргах ажиллагааны хүрээнд Японы Байгаль орчны яам болон Жайка олон улсын байгууллагатай хамтран ажиллаж байгаа билээ.


Сэтгэгдэл

Х. Дашдэндэв [150.129.141.250] 2022-08-19 12:47:30

100000 орчим га орчим талбайд хайлт хийнэ гэсэн тойм тооцоог 2021 онд урьдчилсан байдлаар гаргаж танай яаманд албан ёсоор хүргүүлж байсан ба , живсэн газрын байршлын тооцоо, судалгаанд дахин боловсруулалт хийснээр яг одоогийн байдлаар 6000 га орчим талбай бүхий зурвасийн дагуу хайлт хийхэд живсэн машины 80 орчим хувь олдоно, 25-50 гаруй жилийн өмнө живсэн машины бензин шатахууны оронд одоо ус байгаа .


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.