Засгийн газар өргөн бүрэлдэхүүнээр Засаг даргыг томилуулахаар Ховдод ажиллаж байна

Aдмин / Улстөр

Ховд аймгийн Засаг даргад нэр дэвшээд байсан Б.Дүгэржав нэрээ татаж, Э.Болормаа Засаг дарга болох нь тодорхой болов. МАН-ын энэ томилгоог явуулахын тулд тус аймагт Засгийн газрын "десант" бүрэн бүрэлдэхүүнээрээ буужээ. Жишээ нь, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Хөдөө аж ахуйн сайд З.Мэндсайхан, МАН-ын хяналтын хорооны дарга хүртэл Ховдод одоо ажиллаж байна. Тэдний үүрэг Ерөнхий сайдын ахлах зөвлөх Э.Болормааг Засаг дарга болгох аж. Хамгийн ноцтой 08 дугаар сарын 26-ны өдөр хурлын дэгээр Засаг даргыг сонгох хурал тухайн өдрөө шийдвэрээ гаргах хатуу дэгтэй байсан ч Засаг даргад нэр дэвшигч Э.Болормаа Ховд аймгийн МАН-ын бүлгийн дарга М.Ганзориг, Г.Пүрэвганди нар хурлыг орхин гарсан нь Засгаас хүч дуудах цаашлаад МАН-ынхаа гишүүдийн амыг барих зорилготой байсан бололтой.

Хамгийн гол нь хэн засаг дарга болох нь сонин биш, гагцхүү нутгийн өөрөө удирдах ёсыг үнэндээ уландаа гишгэж, анхан дунд шат руу нулимсан энэ үйлдэл Ховдоор дуусахгүй. Одоо бусад 21 аймаг хотоос дараагийн дарга ирнээ гээд хүлээгээд суух механизм руу нэгэнт орчихлоо.

Мөн Засаг даргаар Э.Болормаа томилогдоод хийгдэх анхаарлын төвд байгаа нэг асуудал бол Ховд аймгийн Мянгат сумын Халзанбүргэдэйн ховор элементийн орд дахь том ашиг сонирхол байх магадлалтай аж. Учир нь өмнөх засаг дарга Б.Дүгэржав энэ орд газрыг ухах ашиглах дээр хориг тавиад байсан болтой. Ийнхүү тэрээр өөрөө толгойгүй болов. Хотоос ирсэн Ховдыг мэдэхгүй хэн нэгэн тус ордыг нутаг усаа хайрлахгүй ухах магадлалтай гэж Ховдчууд ярьж байна. Томилгоо бүр учиртай, учир нь бас учиртай. Гагцхүү юуны төлөө яах гэж ирсэн гэх гогцоо эхнээсээ тайлагдаж байж магадгүй.


Сэтгэгдэл

зочин [122.201.31.43] 2022-08-29 14:28:26

Ямар учиртай ийм жаахан хүүхдийг аймгийн засаг дарга болгох гээд байгаа юм бол оо? Хууль бус зүйл хийлгэж дараа нь ... явуулах уу? эсвэл 2024 онд ховдоос УИХ-д нэр дэвшүүлэх үү? Энэ жаахан хүүхэд нь энэ ажлыг хийж чадах уу? Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг биз дээ? Яана даа яана, ийм мэт томилгоо хөврөх вий дээ?

Иргэн [59.153.113.60] 2022-08-29 10:59:46

МАН-ийнхан Ховдийн дарга сонгох гээд явж мөнгө үрээд л нэг хүний төлөө хичнээн улайран зүтгэж байхий!!!!!!! хаан мөнгө орж ирэнэ өөрсдийн хүмүүсээр томилж байгаа юм уу???????!!!!!!!ховд бусад аймаг ньЭр мэдэлгүй юмуу хайшаа юм !!!!!!!!юу ч хөгжүүлж чадахгүй байж бүх зүйлийг базаж аваадл байх юм.!!!ямар их шунал вэ Одоо болицогоо !!!!!!!!!!

зочин [202.179.24.146] 2022-08-29 09:16:08

Бүх асуудал Халзан Бүргэдэйн стратегийн орд дээр төвлөрөөд байгааг ойлгох хэрэгтэй Эх нутаг байгалиа малчдаа хамгаалсан хүмүүсийг хүчээр зайлуулж байна шүүдээ Үүний цаана х ятадын бодлого хүчтэй явагдаж манай дээдсийг ч шахаж байна.

Зочин [124.158.110.82] 2022-08-29 08:58:56

Болормааг Ховд аймгийн засаг дарга болгохоор МАН яасан их улайрна вэ. Ямар их том ашиг сонирхол явна вэ. Ямар их хөрөнгө зарна уу. Энэ хүүхэн олон дээд сургууль гадаадад төгссөнөөрөө Амйгийн засаг даргыг хийчихгүй, чадахгй ээ. намын бүлэглэлийн маш том ашиг сонирхол байна АТГ анхаарна уу

инээдтэй [192.82.84.27] 2022-08-29 05:49:29

МАН - хайран төёөвийн зардал

Зочин [202.126.90.141] 2022-08-29 05:47:50

Дүгэржав огцорсон нэрээ дэвшүүлээгүй .Энэ сайтын админ мэдээллээс нилээд хол байдаг бололтой.Хэрэв Болормаа Ховдын засаг дарга болвол Ямаат улааны баруун энгэрт 5 ханьай монгол гэр барьж өгч оруул .Эхлээд хөдөөний амьдарлыг өөрийн биеэр мэдэрч ажлаа зөв төлөвлөхөөс ажлаа эхлэх байх.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.