ШИНЭ САЙД НАРЫН ШИНЖ ТӨРХ

Aдмин / Улстөр

Үндсэн хуулийг өөрсддөө тохируулан найруулж, янзалж аваад л төрийн сайдын сэнтийд тухалсан эрхэмүүд Засгийн газарт зарим нь шинэ байж болох ч их улс төрд эднийг танихгүй хүн үгүй. Увс аймгаас сонгогдсон Чожилсүрэн, Хүрэлбаатар хоёр л гэхэд уул уурхайтай холбоотой зузаан намтар нь хөвөрдөг. Гэвч тэд дөрөө нийлж аваад л Засгийн газрын амин чухал судсыг атгаад суучихдаг. Судлаад үзвэл сураг дуулдаад замхарсан, шүүхээр ороод эцэслэгдэж байсан гэх мэтийн хар бараан түүхтэй улс төрчид.

Харин Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н. Учрал гишүүний хувьд аавдаа ЖДҮ-ийг дэмжих сангаас их хэмжээний мөнгө авч өгсөн байж болзошгүй хэрэг яаж шийдэгдсэн нь ч мэдэгдэхгүй таг чиг болсон. Тэрээр хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 803 сая төгрөгийн орлоготой, 3,5 тэрбумын үл хөдлөх хөрөнгө,680 сая төгрөгийн машин,15 сая төгрөгийн газартай, 31 сая төгрөгийн малтай, өр авлага, зээлгүй гэжээ. Тэрээр Ерөнхийлөгчийн ойрын хүн гэгддэг. УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х. Болорчулуун ч ЖДҮчин. Түүнд холбогдох хэргийг АТГ-аас шалгаж, тогтоож ч байв.

Хөрөнгө орлогын мэдүүлэг нь. Өөрийн орлого 58 сая төгрөг, гэр бүлийн орлого 295 сая төгрөг, 2.4 тэрбумын үнэ бүхий нэг орон сууц, үйлчилгээний зориулалттай нэг обьект, нэг оффистой. 80 сая төгрөгийн үнэ бүхий Жийп болон туулах чадвар өндөр,Mercedes Benz, G 500 маркийн автомашин, 98 саяын үнэ бүхий 200 адуутай. Мөн дөрвөн саяар үнэлэгдэх нэг газартай. 1.3 тэрбум төгрөгийн дотоодын банканд хадгаламжтай. Дорнод гурил ХХК-д таван хувь эзэмшдэг.

1997 оноос улс төрд хөл тавьж 2008 онд Чингэлтэй дүүргээс УИХ-д сонгогдож байсан Нийслэл хот, түгжрэлийг бууруулах асуудал хариуцсан сайд Ж. Сүхбаатар. Түүний хариуцах шинэ салбар яам “төрийн бүтцийн эрэмбийг алдагдуулж, давхардуулсан” хэмээн шүүмжлэлп өртөөд буй. Хотынхоо түгжрэлийг бууруулах гэж тусгай яам байгуулдаг жишиг хэзээ, хаана тогтсон юм бүү мэд.

УИХ-ын гишүүн, Спорт, олимпизм хариуцсан сайд Б. Бат-Эрдэнэ аварга маань бөхөд хэрэглэдэг “ам мэх” улс төрд зохимжгүйг мэдэхгүй бололтой онигооны эзэн болоод сууж байна. Гэхдээ Үндсэн хуулийн эрээ цээргүй өөрчлөлтийг шүүмжилсэн дүр үзүүлж байгаад урьд хожид үзэгдээгүй шинэ яам толгойлсон нь өдгөө парламентэд хэдэн жил чанагдаж бохир улс төрийг гадарлаж, цаадуулынхаа ааш аягийг тааруулж сурч байгааг харуулсных. Гэхдээ дархан аваргыг маань мөнхөд дагах “ ёс жудаг”-ийн тухай асуудал тааруу талруу хэвийлээ.

Оргилын эзэн онгироо Ганбаа ямар ч байсан сайд болжээ. Уул, уурхайн салбар манай улсын эдийн засгийг дангаараа бүрдүүлж байхад тэрээр энэ яамыг толгойлох боллоо. Тохиолдлоор, шилж сонгосон хэрэг бус тохироогоор шидэж тавьсан ч байх. “ Би намдаа байнга мөнгө хандивладаг...намаасаа юу ч авч чаддагүй...” гэж байнга гомдоллодогтой нь холбоотой биз хэмээн жиг жуг гэцгээж байна. Айлуудыг амраахгүй шөнийн цагаар барилга барьж амгалан тайван байдал алдагдуулсан хэмээн багагүй шуугиан, хэл ам дагуулж, халуун нь буурч чадаагүй Ж. Ганбаатар гишүүн улс орны эдийн засгийг яаж хөтлөхийг харах л үлдлээ.

Анхнаасаа ирэх сонгууль угтсан намын бодлогоор хийгдэж байгаа томилгоонууд гэдгийг Д. Амарбаясгалан дарга нуугаагүй. Эрх баригчдын нэр хүнд эцэнхийрч, мөрийн хөтөлбөр нь салхинд хийссэн. Үнийн өсөлт гаарч, өргөн хэрэглээний бараа улам л ховордож, ноён доллар толгой авчих шахаад байгаа өнөөгийн эгзэгтэй цаг мөчид МАН-ын улс төрийн гал тогоог барьж байсан генсек Засгийн газраа эрхлэхээр орж ирсэн нь чухам л процедурын хувьд ч логикийн хувьд ч коммунизмын үнэр нэвт ханхлуулаад эхэллээ. Үндсэн хуулийн Цэц улс төрийн намын эрх ашгийг хангадаг, бэлгэвчийг нь бэлдэж өгдөг бохир газар болчхоод байхад өөр хэлэх юм үнэндээ олдохгүй байна. Гацдаг Засгийн газраа хөдөлгөхөөр Үндсэн хуулийг үнгэж хийсэн шинэчлэл нь нэг иймэрхүү дүр зурагтай.


Сэтгэгдэл

Зочин [192.82.85.43] 2022-09-03 10:31:01

Том том ашиг сонирхолтой улсын дэмээр баяждаш хүмүүс байна. ичээнд хоёр жил орж ард түмэн сэрэхүү? ахиад 20 төгрөг үү? гэхээс юу чиг харах билээ дээ. Ард иргэдэд амвдараль байгаа ч ажил байхгүй сүлжээнийхэн ажилыг аваад залардаг сонгуулийн бэлгэнд очдог.

Toli [83.215.197.107] 2022-09-02 21:30:19

Suuliin uein ene said, darga, uls torchid, saja, terbumaar l mongotei gej jum. Iim ih mongo baij uchirgui humuus jaah iim ih mongotei bodog jum??? Medlege, bolowsrolgui, inteligenz baihgui!!! Tegeed uls udirdahgeed baidag. Mongol uls ooriogoo l ustgaj baina!!!

Зочин [122.201.22.86] 2022-09-02 03:21:01

Дээрхи хүмүүсийн сс зүйн доголдолыг голоор нь үнэнээр нь хэлжээ.Хүрэлбаатар гарчээ.Хэдэн долларын өр нэмж тавих бол гээд хүмүүс шуум ярьцгааж айцгааж байх юм.За тэгээд ерөнхийлөгч ,УИХын дарга нар нь КАЗИНОЧИН гээд боддоо.

H [59.153.114.181] 2022-09-02 02:18:43

Dan JDY shaasan khulgaich golognyyd l bna! Deerees byr ori China khyn khyrtel sad bolson bna! Ene uls khaashaa yavj bnaa! Odoo udakhgyi dainii khorigt ornodoo!

Зочин [202.9.46.42] 2022-09-02 01:36:28

МАН-ыг аль 90 онд тараах байсныг болиулсан Э.Бат-үүлийн хийсэн гайны үр дагавар нь олон түмнийг элгээр нь мөлхүүлж, ядуурлын туйлд авчирлаа.

Зочин [188.162.254.20] 2022-09-02 00:27:30

УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая!

Зочин [192.82.75.178] 2022-09-02 00:22:12

Энэ увс этгээд Халх Монголчуудыг доромжилж хууран мэхэлж байна.

Зочин [202.126.89.236] 2022-09-02 04:28:33

bvv r 1 soliotoi uvs halh geed. Hil davaad l bid nar halh bn u uvs dorvod bn u hend ch padliigui


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.