Шатахууны үнэ хоёр дахин нэмэгджээ

Aдмин / Нүүр

Эрдэс бүтээгдэхүүний импортын үнийн дүнгийн 87.8 хувийг газрын тосны бүтээгдэхүүн эзэлж байна. Энэ оны эхний 7 сарын байдлаар 926.4 сая ам.долларын 1,017.0 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс биет хэмжээгээр 14.1 мян.тн буюу 1.4 хувиар, үнийн дүнгээр 359.2 сая ам.доллар буюу 63.3 хувиар нэмэгдэв. Газрын тосны бүтээгдэхүүний импортын нийт үнийн дүнгийн 87.9 хувийг автобензин, дизель түлшний импорт, үүний 34.9 хувийг автобензин, 53 хувийг дизель түлшний импорт эзэлж байгааг УУХҮЯ мэдээлсэн юм.

Автобензины импорт: Энэ оны эхний 7 сарын байдлаар 323.7 сая ам.долларын 387.4 мян.тн автобензин импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс биет хэмжээгээр 126.9 мян.тн буюу 48.7 хувиар, үнийн дүнгээр 171.1 сая ам.доллар буюу 2.1 дахин нэмэгдлээ. Нэг тн автобензины импортын дундаж үнэ 835.4 ам.доллар болж, 249.9 ам.доллар буюу 42.7 хувиар нэмэгдсэн байна.

Дизель түлшний импорт: Дээрх хугацаанд 490.6 сая ам.долларын 527.2 мян.тн дизелийн түлш импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс үнийн дүнгээр 172.8 сая ам.доллар буюу 54.4 хувиар нэмэгдсэн ч, биет хэмжээгээр 67.8 мян.тн буюу 11.4 хувиар багасжээ. Нэг тн дизель түлшний импортын дундаж үнэ 930.5 ам.доллар болж, 396.5 ам.доллар буюу 74.3 хувиар нэмэгдсэн аж.


Сэтгэгдэл

Зочин [192.82.80.137] 2022-09-03 03:24:24

Кино

Зочин [202.21.109.11] 2022-09-02 14:35:29

Тэнэг хөлсний хорчин бичжээ

Зоч [202.126.89.161] 2022-09-02 11:10:06

Үнийг нэмэх л гаргалгаа байна уу?

Иргэн [192.82.74.173] 2022-09-02 07:57:01

Үнэ ч яриад байгаа юм шиг , хэмжээ ч яриад байгаа юм шиг...


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.