МАН-ЫН ХАРАКТЕР: ДЕКТАТАУР

Aдмин / Улстөр

МАН-ЫН ХАРАКТЕР: ДЕКТАТАУР

Ардчилсан хувьсгал ялахад амжиж МАХН-ын удирдлагууд улсын өмч, эд хөрөнгийг гартаа авцгаасан. Бүх шатны коммунистууд ард түмнээс улсын гэгдсэн болгонбг хуу хамсан. Өмч хувьчлал хэтэрхий хяналтгүй, хэрцгий арга барилаар ард түмэнд хусам нь дарга нар, тэдний үр хүүхдүүдэд өрөм, сүү нь оноогджээ. Ардчилал гажуудах анхны алхам энэ байв. Ардчилсан хувьсгалыг мандуулсан анхдагчдын олонх нь ард түмнээ дээрэмдэж болохгүй. Нийгмийн гажуудал, бүтцийн суурь муруйх шалтгаан болно гэдгийг анхааруулсаар байв. Гэвч зарим нь үүнийг үл тоож, хувийн эрх ашгийн золионд коммунистуудад арилжжээ. Үүнийг хожим “...ардчилалын үнэт зүйлсийг ашиглан, эрх мэдэл, албан тушаалд хүч, ард түмний засаглах эрх,тэгш боломжийг хулгайсан нэр бүхий цөөхөн улс төрчдийн шударга бус, ёс суртахуунгүй мөчид бодол, мөнгө, эд хөрөнгөний өчүүхэн үзэл баримтлал нь өдгөөгийн төрийн хямрал руу чирсэн...” хэмээн дүгнэжээ.

Мөн ардчиллаас урвагчид хязгааргүй баяжсан ч өдий хүртэл ардчилсан намтай зууралдах шалтгаан бол газар зүйн өвөрмөц байрлалтай, улс төр нь тогтворгүй ч төрийн баялаг өв уламжлалтай, ард түмэн нь хүчирхэг сэтгэлгээтэй Монголыг харь гүрний эрхшээлд шууд оруулах мөнхийн санаархал болон, тусгаар тогтнол, нийгмийн хөгжлийг нь хангаснаар өөрсдийнх нь геополитик давхар хангагдаж байдаг түүхэн хувь, холбоотой улс гүрнүүдийн эрх ашиг том зурагаараа тоглогдож байгаа нь нэгэнт ил болжээ.

Нэгэнт уугиж байсан ардчиллын дөлийг ингэж унтраасан хойно дарангуйллын характер нь хэзээ ч арилаагүй бакоммунистууд 32 жилийн талхилтаа санаа амар үйлдэцгээжээ.

1992 онд ардчиллын үр шимээр бүх ард түмнээс сонгогдсон 430 гаруй төлөөлөгчдийн 76 хоног хуралдаж баталсан ” Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль” нийгмийн сайн сайханд хөтлөх ард түмний хүсэл, зориг шингэж, тэдэнд заяагдсан уугуул эр чөлөөгөө эдлэх боломжийг нээж өгөв. Гэхдээ Үндсэн хуулийн 30 жилийн ой, 2022 онд өнөөх шинэчлэгдэж чадаагүй дарангуйлагчдын нам маань шалаар нэг тарсан нэр хүндийг цэвэрлэх ажлаа аргаар биш ардчиллын гэрэл гэгээг унтрааж, эцэс төгсгөлгүй, эрээ цээргүй мунаг бяраар аархаж, улс төр, төрийн алба хоёроо ч ялгах тэнхэлгүй хор найруулж, бүхнийг хүчирхийллийн аргаар шийдэж, сандал суудал наймаалж сууна. Тэд Үндсэн хуулийг удаа дараа өөрчлөхдөө сайжруулж, шинэчлээгүй. Харин ч ард түмний мянга мянган жилийн оюуны охь, нийгмийн гэрээг дордуулсныг судлаачид шүүмжилцгээж байна.

Тогтолцооны гажигийг засахын тулд нийгмийг чиглүүлж буй нам, хүчин, бүлэг өөрөө ирээдүйн төсөөлөл, чиг баримжаа сайтай байх ёстой. Үүгээр ч зогсохгүй стратегийн зорилт нь ард түмэнд ээлтэй, хүнлэг энэрэнгүй зарчмыг сууриа болгож чадахгүй бол “ айдас, алдаа завхрал, гацаа, ганихрал” арилдаггүй. Нэгэнт тогтолцоог хүчээр засагладаг байдал хоцрогджээ. Дэлхий нийтэд “ үр дүнгийн менежмент” гэдэг засаглалын шинэ загвар аль хэдийн зонхилсон.

Төсвөөс хамаардаггүй засаг гэж үгүй. Харин төсвийг захиран зарцуулж байгаа төрийн бүтцийн аппаратыг хариуцлагатай, чадварлаг байдалд сургах гол зарчим бол үр дүнг харгалзах хяналтын тогтолцоо. Гэхдээ энэ нь хатуу гараар бүхнийг захирна гэсэн үг огт биш. Хамгийн энгийнээр ажлын чанарт үр дүнг уялдуулж, сайн ажилласан төрийн албан хаагчдыг үр дүнгээ л ахиулж чадаж байвал өөрийнхөөрөө чөлөөтэй ажиллах боломж олгоно гэсэн үг юм.

УЛС ТӨРЖИЛТ, НАМЧИРХАЛ УЛС ОРНЫГ СҮЙРҮҮЛНЭ.

МАХН байсан МАН нэрээ хэд дахин өөрчиллөө ч өгөгдлийн санд нь дарангуйлах хүсэл эрмэлзэл, бусдын заавраар 100 жил засагласан хязгааргүй эрх мэдлийн хүч, бяр, ааг омог, ард түмэн бол сохор номин гэсэн ойлголт, айлгах технологийн зузаан туршлага,хариуцлагагүйгээс нүүрлэсэн айдас ба түүхийн өмнө хүлээх үүрэг, харь сэтгэлгээ, ирээдүйг төсөөлөх боломжгүй хоцрогдол гэх мэт зонхилж,бүхэл бүтэн нийгмийг удаан засаглах чадамж нөөц, бололцоо муутай нь ажиглагдана.

Төрийн эрх мэдэл гэдэг бүтцийнхээ зохион байгуулалтад хүссэн ч эс хүссэн ч байнга оролцох шаардлага тулгардаг. Харин улс төр бол нийгэмд оролцогч талуудын хүсэл эрмэлзэл гэдгээс хальж бүх зүйлийг улс төрд хамааруулах оролдлого буюу хийрхэл, популизмаар зэвсэглэсэн эрх баригчдын хязгааргүй шуналтай хутгалдаад эхэлжээ. Тэд ийм аргаар муу бүхэндээ сөрөг хүчнийг буруутгаж, өөрсдөө төв царайлан “ бид л төр” гэх ойлголтыг нийгэмд улам бүр шигтгэж байна. Ардчилсан намыг хүчгүйдүүлэх ажлыг тэд долоо хоног бүр ямар нэг байдлаар хийж байна. Энэ бол ард түмний мөнхийн хүслэн эрх, эрх чөлөөг хэрчиж байгаа үйлдэл.

Ахуйн дарангуйлалаасаа ангижрах аргаа ардчиллыг худалдан олсон хоёр гурван хүний санаатай, санаандгүй үйлдлүүдээс улбаатай хүчирхийллийн түүх, тэднийг ашиглах хязгааргүй дарангуйлал хаана хүрч төгсөхийг таашгүй ч улс төр, төрийн захиргаа хоёрын нийтэд нөлөөлөх цар хүрээг тодорхой заагалах шаардлага тулгарчээ.

Сүйрлээс сэргэн мандалд хөтлөгчийн үг

БНСУ-ыг хамгийн ядуу буурайгаас дэлхийд эдийн засаг, нийгмийн хөгжлөөрөө тэргүүлэх хүртэл мандан бадрах эхлэлийг тавьж, түүхэнд хүлээн зөвшөөрөгдсөн төрийн гарамгай зүтгэлтэн Ерөнхий сайд асан Пак Жөнхьй:

Хойч үе маань одоогийн бидний үеийнхээс улс үндэстнийхээ төлөө юу хийв ээ гэж асуух юм бол “Эх орноо орчин цагийн улс болгохоор эцэж цуцахаа мэдэхгүй хөдөлмөрлөсөн” гэж бахархал дүүрэн хэлье”

Буурай хөгжилтэй орны хамгийн гол бодлого нь эдийн засгаа сэргээн босгоход орших учиртай. Бат бөх эдийн засгийн үржил шимтэж хөрсөнд л ардчилал үндэслэгддэг юм.


Сэтгэгдэл

Дектатаур?! [192.82.80.133] 2022-09-06 14:00:47

1 удаа андуурсан юм болов уу гэсэн жинхэнээсээ тэгэж бичдэг гэж бодсон бололтой. Арай, арай, сэтгүүлч ээ

Зочин [66.181.160.11] 2022-09-05 04:45:17

Ардчилсан хувьсгал гэгчийн дор Анархизмийг цэцэглүүлж ард түмний өмчийг бүтээн байгуулалтыг хуу хамсан нь үнэн. Үүний гол буруутан нь Бямбасүрэн,да.Ганболд,Зи.Энхболд тэргүүтэнгүүд дийлэнхи нь АНамын нөлөө бүхий нөхөд хамсан хувааж авсан харин МАХН-ынханч хоосон хоцроогүй сүүхээтэй нэгэн/цөөн хэд нь/ бас л ард түмний өмчийг луйвардан үнэгүйдүүлж авцгаасан,Үр дүнд нэг хэсэг нь баян,нөгөө дийлэнхи олонх нь ядуурсан.Үүний хариуцлагыг АН,МАН-ын Төрийн эрхэнд байсан нөхөд хүлээж нүглээ наманчлах цаг болсон.Монголд Солонгос,Турк,Малайз,Хятад шиг лидер төрсөнгүй харамсмаар тийм эх оронч,өөрийгөө бус ард түмнээ гэсэн лидер болохоор эрдэм боловсролтой залуус Монголын 30 сая хүн дотор байж л байгаа харамсалтайн нөгөө хулгайч луйварчид нь тэднийгээ гаргаж ирэхийг хаасан хязгаарласан хууль гаргачихаад суугаад байдаг.

Зочин [202.55.188.123] 2022-09-04 16:47:22

1990 онд Коммунист Намыг тарааж,үйл ажиллагаагийн зогсоох байсан,Энэ алдаа өнөөдөр 1000 дахин их хор хохирол учруулаад зогсохгүй,дийлдэшгүй аюул болчихоод байна. Энд Аодчилсан Нам ба Түүний Лидерүүдийг ч өмөөрөх ёсгүй,тэд ч завхарсан,заваарсан. Өнөөдөр Монголын Ницгэм ялзарсан мод шиг л болсон ширүүхэн далгаанд өмхөрөн унахад бэлэн! Эх оронч,мэдлэг чадвартай цөөн сэхээтэн,эрдэмтэн хүч оюунаа нэгтгэн улс орны хувь заяаг гартаа авах цаг яг болсон!

зочин [192.82.69.198] 2022-09-04 01:25:09

энэ нэрийг ашиглаж идэж ууж шамшигдуулж л байгаа.

Зочин [192.82.70.191] 2022-09-04 00:50:09

" Диктатур " гэж бичдэг. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл ингэж алдаатай бичиж болхгүй.

Зочин [66.181.160.57] 2022-09-04 00:40:28

Аливаа хувьсгалыг ухаантнууд бодож олж, мунхагууд хэрэгжүүлж, адгийн шаарнууд үр дүнгийн хүртдэг гэж дуулсан санагдах юм. Манай 90 оны хувьсгал ч бас энэ замаар явчихшиг боллоо. Энэ 30 гаруй жилд ололт амжилт маш их байсан. Адгийн шаарнууд л арай хэтрүүлчихлээ. Гээд юм бүхэн цаг хугацаатай бас хэм хэмжээтэй гэдэг билээ.

зочин [192.82.81.148] 2022-09-03 15:35:02

Бодууштай зүйл бичжээ, баярлалаа. 1990-ээд оны үед мэдээлэлд ойр ажиллаж байсан хүмүүс үйлдвэр аж ахуйн газрууд, уул уурхайнуудыг бүгдийг нь өөрсдийн болгож улсаа, ард иргэдээ цөлмөсөн юм биш үү? Тэгээд тэд өнөөдрийн баячууд-тэрбумтнууд болсон уу? Ардчилал сэргэн мандсан пост-социалист орнуудад эх барьж байсан хуучин намуудыг татан буулгаж үгүй болгосон биз дээ? Гэтэл Монголд үүнийг хийгээгүй биз дээ? Тэгээд л МАН 100 жил Монголын төр засгийг удирдаж, улс орон нь өнөөдөр ийм л дорой буурай, хөгжилгүй, аж үйлдвэржээгүй, ядуу, хэт хоцрогдсон байгаа биз дээ?

Зочин [124.158.68.76] 2022-09-03 06:16:32

диктаторгүй улс сүйрнэ. АН дураараа янхан ихэсгэх характертэй

Зочин [91.20.63.176] 2022-09-03 04:50:12

Зөв бичээчээ. Согтуу байсан юм уу хайшаа юм.

zochin [202.9.40.88] 2022-09-03 02:50:53

MGLiin ard tumen 32 jil nam gj olon tal bolloo.Uo ch hojooguin deer ymarch bolovsrolgui.zuvhen popdoj chaddag n turiin ajliig bulaaj avaad.eeriin dohiogoor buh asgigtai salbart weriin hunee chihej.uls bur dampuurch duuslaa.Oyukiin tomilgoog har.Saran emgen songuuliin munge hulgai hh chadvaryai l bh.Daamch de.ene ulsad bolovsroltoi hun bgaad ch munge.tataasgui bol hog deer l bh uom.Suuliin turiin 3 shig ner hundgui.mefleg chadvargui tur tuuhend bgaagui shuu.NAM gj daldahnahaa boliochee

zochin [192.82.72.221] 2022-09-03 02:06:28

МАН бол 25000 журмын нөхдөө, лам нар, иргэд тэр бүү хэл жирэмсэн эмэгтэйчүүдийг цаазласан адгийн нам. Ардчилал ялахад дарга нар байсан коммунистууд бүх нэгдэл, үйлдвэрийг хувьдаа тоносон. Дараа нь тэр мөнгөөрөө үзэл суртлын зэвсэгүүдийг телевиз, сонинг гартаа оруулж та нарын ядуу байгаа нь ардчиллаас боллоо гэж тархи угааж ирсэн.

Зочин [66.181.181.15] 2022-09-03 14:37:05

Улсын бүх өмч хөрөнгийг зальтай овсгоотой шунаг хүмүүст завших боломжийг АН өөрсдөө зохион байгуулсан. Өмч хувьчлалыг АН дангаар олон жил удирдаж дуусгасан шүү. Да. Ганболд, Дорлигжав, Бямбасүрэн гээд л. Энд МАХН-аас нэг ч хүн удирдаж оролцоогүй. Түүх гэрчилнэ.

Зочин [192.82.71.160] 2022-09-03 11:46:20

Хэлээд юухэвээ...МАН бол бузарын алуурчид, хулгайч, луйварчид үүрлэсэн л газар. Энэ бузар нам байсан цагт Монгол өөдлөхгүй


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.