М.ЦЭЦГЭЭ: БОЛОВСРОЛЫН САЙД НЬ ИНГЭЖ БАГШ НАРАА ХУДАЛЧ, ХУУРАМЧ МЭТЭЭР ЦОЛЛОХ НЬ ЗӨВ ҮҮ, БУРУУ ЮУ?

Aдмин / Улстөр

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Сургуулийн өмнөх боловсрол, Ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичигт хийсэн хяналт шалгалтын ажлын хэсгийн үр дүнг танилцуулсан юм.


Дээрх сэдвээр ахмад багш М.Цэцгээтэй ярилцлаа.

-Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр мэдэгдэл хийж 700 гаруй багшийн хуурамч дипломын асуудлыг сөхлөө. Ахмад багш хүний хувьд та үүнийг хэрхэн хүлээж авч байна вэ?

-Боловсролын сайдын багш нарын хуурамч дипломын асуудлыг сөхөж байгаа нь нэг талдаа зөв. Гэхдээ боловсролын асуудал гэдэг бол маш эмзэг. Хүн бүхэнтэй шууд холбоотой асуудал байдаг. Нийгэмд одоо ямар ойлголт төрж байна вэ гэхээр Монголын боловсролын салбар тэр чигээрээ уналтад орчихсон юм шиг, багш нар нь дандаа хуурамч, хулгайч болчихсон шиг ойлголт төрөөд байна. Энэ бол маш аюултай. Цаашдаа боловсролын салбар унахын цондон байхыг ч үгүйсгэх аргагүй.

-Санамсаргүй үйлдлийн улмаас бичиг баримтын зөрчил гарсан болох нь тогтоогдвол багшийг мэргэжил, ур чадварыг ахиулах шат шатны сургалтад хамруулан үргэлжлүүлэн ажиллах боломжоор хангана гэж байсан, энэ талаар таны бодлыг сонсвол?

-Тэр нь зүйтэй л дээ. Гэхдээ ер нь багшийн боловсон хүчний асуудал амаргүй болсон. Эдгээр багш нар нэгэнт л хичээл номоо заагаад Их, дээд сургуулиудад багшлаад ирсэн юм чинь богино зайн сургалтад хамруулаад, сертификат гардуулаад багшлах эрхийг нь хэвээр үлдээх хэрэгтэй. МУИС, МУБИС гээд Монголын гол хоёр сургуулийн багш нар хүртэл хуурамч дипломтой гээд яригдаж байна. Эдгээр багш нарыг нийгэмд гадуурхагдаж үлдээх биш, харин ч сургалтад дахиж сургаад, мэдлэг чадвар, боловсролыг нь дээшлүүлээд үргэлжлүүлэн ажиллуулах нь зөв. Ийм л зүйлийг хийгээсэй гэж бодож байна.

Хамгийн гол нь багш нарын асуудал их эмзэг. Ингэж багш нарыг хуурамч, худалч гэж нийгэмд зарлаж болохгүй. Мэдээж ажлын шаардлага хангаагүй нэгийг нь сургалтад хамруулаад чадварыг нь сайжруулах нь зөв. Ингэхийн оронд үндсэндээ багшийн хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсээ улам дэвжээгээд, мэргэжлийн хувьд нь улам чадавхжуулаад, улам өргөөд, нэр хүндийг нь баталгаатай болгох байтал Боловсролын сайд нь ингэж хуурамч, худалч мэтээр нийгэмд ойлгуулж, цоллож байгаа нь зөв үү, буруу юу. Би хувьдаа үүнийг зөв зүйтэй үйлдэл яавч биш гэж ахмад багшийн хувьд бодож байна.

Ялангуяа хөдөө орон нутагт сургуулийн өмнөх боловсрол болоод бага ангийн багш их эрэлттэй байдаг. Бага ангийн багш хөдөө суманд очиж ажиллах их асуудалтай болсон гэж сүүлд дуулдаад байгаа. Ингээд бага ангийн багш нараа есөн шидээр нь цоллоод эхлэхээр багш нарын сэтгэл зүйд айхавтар хортой нөлөөлнө. Одоо ингээд нийгэмд хуурамч дипломтой багш нар, хуурамч сургууль гэх хандлага бий болно. Боловсролын системээр ингэж улс төр хийж болохгүй л юм байгаа юм даа.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Цогт [192.82.69.195] 2022-09-11 23:13:47

Худалч байх нь хулгайч гэсэн үг хуурамч дипломтой байгаа нь худлаа ярьж хулгайгаар авсан гэсэн ийм хүмүүстэй сайдын тэмцдэг зөв

Зочин [202.179.26.53] 2022-09-10 16:10:59

буруу зүйл бол буруу л байдаг сайд таслан зогсоох нь зүйн хэрэг

Naran [66.181.160.42] 2022-09-11 09:55:26

Хуурамч дипломтой хүмүүсийг илрүүлэх нь зөв. Бүх багш нар хуурамч гэж хэлээгүй шүүдээ!

Зочин [202.126.90.34] 2022-09-10 15:53:25

Буруу зүйлийг өөгшүүлж болохгүй ээ. Маш зөв алхам хийсэн сайд шүү.Ийм хүмүүсээс болж л боловсролын систем харин нураж байна

МОНГОЛ [59.153.115.227] 2022-09-10 07:46:03

ЭНЭ ХУУРАМЧ ДИПЛОМНЫ АСУУДАЛ ЗӨВХӨН БОЛОВСРОЛЫН САЛБАРТ БАЙГАА ЮМ БИШ ШҮҮ ЗАХ ЗЭЭЛИЙН ЭХЭН ШАТАНД ЗХУ, ОХУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДААС ДИПЛОМ ХУДАЛДДАГ, ТҮР КУРС МАЯГИЙН ЮМААР ДИПЛОМ ОЛГОДОГ БАЙСАН ШҮҮ

Зочин [192.82.74.1] 2022-09-10 06:29:06

Цэцгээ багшаа та эмзэглэх хэрэггүй та нар шиг оргиор нь сургууль төгссөн мянга мянган багш нар бардам сайхан зогсч б.на харин хажуугаар чинь хотны нохой чоно хоёр нийлээд амьтны хүүхдэд лай чирч б.на

Би пялдага биш. [202.9.40.165] 2022-09-09 21:44:15

Хуурамч дипломтой хүн чинь бусдыг хуурч, худлаа хэлдэг хүн л гэсэн биз дээ. Бусдыг хуурч худлаа хэлдэг хүнээр хүүхдүүдэд хичээл заалгаж огт болохгүй. Нийгэм тийм хүмүүсээр дүүрвэл маш аюултай. Ил гаргаж хэлж, засч байгаа ЭНХАМГАЛАН сайддаа ажлын амжилт, GOODJOB. Аль ч намыг дэмждэггүй ч гэсэн Энхамгаланг дэмжиж байна. Бүх сайд нар ингэж ажиллаж, алдаа завхралуудыг засаад, хусаад байвал Монгол хөгжинө шүү. Муу, суухайтай эвлэрээд л явбал ид бүгдээрээ л тийм болно.

ardchilsan nam hogiin tantangyyd baijee!!! [148.60.92.227] 2022-09-09 18:30:30

ene manaih sig toriig maani byzarlaj MANAN geh byleglel daraa ni Elbegdorj gegch hort araatan naiman jil tor ydirdahdaa byryy byrgiig tyrhiran hiij Amerik mayagt siljuulen yndesnii yhamsar baidalaas salgaj asar ikhe hor heneeliig bii bolgojee,ene zoblongiin neg hesegiig ariusgah gej ene namiin sydraga ajillaya gesen etgeedyyd hicheej baina,yynd Mongol hyn bygd baharhan dyyriah heregtei!

ЦЭЦЭГЭЭ БАГШАА [202.179.26.171] 2022-09-09 17:39:18

БАГШИД ИТГЭХ ИТГЭЛ ИХ ЧУХАЛ АА. ХАА ХААНА ХАРГҮЙ САЙХАН ИТГЭЛЦЭЭД ЦААШАА ЯВАХ ЧУХАЛ БАЙНА. БҮХ БАГШ НАРАА НЭГ ШАЛГАЧИХАД ГЭМГҮЙ ЭЭ... 30 ЖИЛ ЗАВХАРСАН ЗАМААР ЯВЦГААЧИХСАН.

Зочин [64.119.20.150] 2022-09-09 17:21:21

gun shalga

Болд [103.229.122.114] 2022-09-09 17:14:27

Энэ ганц багш нарын асуудал биш төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллага УИХ ЗГазарт хуурамч дипломтонгууд байхыг үгүйсгэхгүй энэ асуудлыг. үнэн зөв сайтар шалгаж баталгаажуулах хэрэгтэй өргөдлөө хүнээр гуйж бичүүлээд явдаг дээд боловсролтонгууд хөгшин залуугүй зөндөө байдаг

зочин [202.126.89.87] 2022-09-09 17:01:20

цоллоод гэх юу байх вээ үнэхээр энэ чиглэлийн боловсролын диплом байхгүй сургууль төгсөөгүй бол хүүхдүүд хохирно гэдгийг ойлгож баймаар...харин ШУТИс төгссөн тэр чиглэлээрээ багшилж байгаа хүмүүс өөр л байх даа багшлах эрхийн бичгээ аваад ажлаа үргэлжлүүлж болох байлгүй дээ энд шал өөр зүгээр явж байгаад дипломтой болчихсон хүмүүсийн тухай юм яриад байгаа юм биш үү

зочин [202.131.235.198] 2022-09-09 13:35:46

хуурамч дипломны асуудлыг цэгцлэх болсоон. Сүүлийн үеийн хүүхэдийн сурлагын чанар их муудсан. Улсын сургууль бол бүр хэцүү ш дээ

Нансалмаа [66.181.161.91] 2022-09-09 12:18:39

Ийм хуурамч юм гэж бас байдаг аа.

Энх [64.119.25.94] 2022-09-09 09:22:27

Маш зөв шүү. Энх амгалан та Монголын ирээдүйд маш том сайн сайхан зүйл хийж бн. Танд баярлалаа

Оюу [202.9.40.65] 2022-09-09 08:05:59

Энх Амгалан сайд боловсролын салбарт бугшсан олон ялзралыг олж харж эхнээс нь цэвэрлэж эхэлж бна. Хуурамч диплом худалдаж авчихаад түмний хүүхдийг мэхэлж сууна гэдэг хулгай хийж байгаатай адилхан. Энэ багш арай ахархан бодолтой хүн байна.

Зочин [66.181.161.65] 2022-09-08 23:47:14

Энхамгалан сайд зөв юм хииж байна Хэн нь өчнөөн сая төгрөг төлж 4жилээ зарцуулан байж суралцаж өайж багшилдаг,ямар нь суралцалгүйгээр хахуулиар диплом худалдаж авчихаад юу ч мэдэхгүй хоосон толгойтой багш нар хүүхдүүдиин эрх ашгииг хохироож байх ёстой гэж Хуурамч диплом хаанаас яаж авсан Түүнииг ямар сургууль гаргаж өгдөгииг ил тод зарлаж хахууль авсан хүнииг шалгуулах хэрэгтэй байна Энэ бол олон мянган хүүхэд эцэг эхчүүдиин эрх ашгаар тоглож байгаа хэрэг Хуурамч дипломтой багшинцаруудыг халах хэрэгтэй Юун сургалтанд суулгаад ажиллуулах Эмч биш хүнээр эмчлүүлэхээс ямар ялгаа байна

зочин [66.181.178.45] 2022-09-08 22:56:51

Үнэхээр хуурамч дипломтой бол зарлах, мэдээлэх нь маш зөв. БШУ-ын сайд маш зөв ажил хийж эхлүүлсэн тул дэмжиж байна, өөрөөр Монголчуудын боловсролын түвшин доод цэгтээ унана биз дээ? Одоо хуурамч дипломтой эрдэмтдээ хурдан зарлаасай, мэдээлээсэй.

Зочин [64.119.24.106] 2022-09-08 21:27:15

төрийн гэх тодотголтой ЕБС-д чинь сайн багш нар үлдэхээ больсон, 1-2 оор л тоологдоно! энэ бол салбар т ЗӨВ бодлого менежмент үгүй болсныг илтгэнэ

Зочин [202.126.90.31] 2022-09-08 19:26:30

Үнэхээр хуурамч эсэхийг эхлээд баттай тогтоох хэрэгтэй. Би лав итгэхгүй байна. Хэрэв хуурамч нь тогтоогдох юм бол ажлаас нь чөлөөлөх хэрэгтэй. Хуурамч диплом олгосон их, дээр сургуулийн холбогдох хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй. Ер нь хуурамч нийгэм, хуурамч нөхдөөс салах цагнь болсон.

Зочин [139.5.219.251] 2022-09-08 20:28:15

өрх толгойлсон улс төрчдийн ялзрал толгойноосоо өтжээ. үндсээр нь хусч хаявал цэвэр болох бх

Зочин [192.82.83.58] 2022-09-08 19:15:12

Боловсролын сайд маш зөв юм хийж байгаа энэ байдлыг нь дэмжиж бнамөнгө хөөсөн юмнууд баахан хуурамч диплом өгчихөөд буруу юм яриад бна энэ яриаг тоох хэрэггүй сайдадаа амжилт хүсьё та их зөв ажил хийж бгаа шүү одоо бусад мэргэжилийн сайдууд Энхамгалан сайд шиг ажиллаасай

Зочин [103.10.21.250] 2022-09-08 18:47:31

Бо сайдад өөр хийх юм байхгүй эхлээд 76 луйварчдынхаа дипломыг ил тод болгох бсан дараа МУИС ийн бүх багш захирал нарыг их юм гарч ирнэ харамсалтай нь энэ нохой чадахгүй хаяна

Зочин [66.181.161.28] 2022-09-09 11:40:07

Тэр 76-г Энхамгалан сонгоогүй шүү!

Иргэн [64.119.18.132] 2022-09-08 18:45:39

Энх-Амгалан сайд аа! Та үнэхээр сайн ажиллаж байгаа шүү. Чадвар муутай багш нар л авилгач захирлуудынхаа арганд орж орилж, сайдын бодлогын эсрэг сонин юм ярьж байгаа харагдаж байна. Та тууштай байгаарай. Амжилт хүсье!

Зочин [192.82.81.245] 2022-09-08 16:47:14

Энхамгалан бол хамгийн сайн ажиллаж буй сайд. Буруу юмыг буруу гэхгүй юу гэж хэлэх вэ ? Энхамгалан сайдад амжилт хүсье...

Зочин [202.9.46.51] 2022-09-08 19:26:55

Дэмжиж байна Ийм идээ бээр болсон байхад шахаж цэвэрлэхгүй бол энэ асуудал дахиад л гарна Гол нь сургалтын үр дүн байхгүй ямар ч чадваргүй хүн төгсөнө Төгсөгч ажлын байрандаа тэнцэхгүй Тэнцэхгүй хүн ажлыг буруу л хийнэ Яах гэж ДЭЭД БОЛОВСРОЛ олгодог гэлгийг ойлгох хэрэгтэй

Зочин [66.181.160.11] 2022-09-08 16:44:18

түмэн зөв.

Иргэн [66.181.160.55] 2022-09-08 15:59:08

Сайдын хийж буй ажил зөв бид энэ идээ бээрэндээ идэгдсэн салбарыг зөв замд нь оруулах ёстой Яаж ичихгүй хуурамч дипломтой түмний хүүхэд сургана гээд зогсож байна Зөвхөн боловсрол биш бүх салбарын дипломыг шалгах нь зөв шүү Ахмад багш нар насныхаа тэтгэвэрт гардаг болохоос тэдний мэргэжил тэтгэвэрт гардаггүй юм шүү чадвар нь байвал түмний хүүхдийг сургаж л байг чадахгүй бол би больё гэж хэлэх зүрх зориг тэдэнд бий

багш [202.70.34.114] 2022-09-08 15:33:53

бодит байдал дээр хуурамч дипломтой гэгдэж бгаа ч оригуудаас илүү ур чадвар , мэдлэгтэй маш олон багш нар байгааш бүү март....................... Энх-амгалан..........

Зочин [66.181.160.15] 2022-09-09 12:28:01

Сайдын хийж бгаа үйлдэл маш зөв.Хүүхэд багачуудын сайн боловрол эзэмшихэд онолын мэдлэг, аргазүй, сурганы мэдлэг зайлшгүй чухал.Дипломын зөрчилтэй багш нарыг мэргэжлийн сургуульд нь хамруулбал, багшлах боловсон хүчний нөөц нэмэгдэнэ. Тэдгээр хүмүүс багшлах сонирхолтой, чадвартай байж болно.зөнд нь хаяж болохгүй санагдана.

Зочин [59.153.115.79] 2022-09-08 15:16:36

Хуурамч диплом олгосон хүнийг олон түмэнд зарлах хэрэгтэй. эх үндсийг устгахгүй бол цаашид байсаар байх болно. Ийм учраас улсын сургуулийн чанар муу байгаа юм.

irgen [203.91.115.56] 2022-09-08 15:11:07

ene said mash zuv ajillaj bnaa

Зочин [103.161.242.173] 2022-09-08 17:20:37

Зөв 1 хэсэг мөнгө л олж б вал хаиаагүй гээд маш их хүмүүсэд хуурамч диплом олгосон харин үнэхээр сурсан хүмүүс нь хохирсон тэгээл ч цалин нь бага болохоор хүүхдүүд хийдэггүй хбдөө орон нутгийн хүүхэдүүд хотод үлдэхийн тулд нөгөө сайхан төгссөн мэргэжилээ орхиод хач хамаагүй хар ажмл хийж бна чадалтай хэн мөнгөтэй өрын хаалгатай нь хуурамч дипломоор ажилд шургалдаг шалгалт хийсэн нь зөв

Зочин [122.201.22.49] 2022-09-08 13:55:31

Сургуулийн өмнөх боловсролийн багш нарыг 90 ээд оны сүүлчээр баахан

Зочин [192.82.78.128] 2022-09-08 13:37:08

Харин ч маш зөв алхам хийж байна. Бугшсан хөгжихгүй байгаа салбарт салхи оруулж байна. Ямар ч улс төрийн шинж алга. Зүгээр л хоолны мөнгөө хасуулж байгаа мэргэжилт нэгнээ өмөөрсөн хүн л байна. Нэг хүний хоолны мөнгө амьдрал ахуйг бодох уу улс нийгэм ирээдүй хөгжил цэцэглэлт бодох уу

анхаа [192.82.87.176] 2022-09-08 13:11:54

одоогийн энэ сургуулийн боловсролийг муу гэж хэлэхгүй ээ маш сайн бгаа гэхдээ ахмад багш нарыг ажилуулж бх нь зөв арга туршлага хамаагүй хашир туршлагтай гэтэл тэтгэвийн насандаа гараад 5 жил ажилаад ажилаа өгч бх хэрэгтэй 70 хүрэх гэж бж багшлан гээд байгаань сонин бгаа байхгүй юу зарим нэг ахмад захирлууд хахуул авч залуу багш нарыг ажилд авдага харуулаа өгөхгүй бол ажилаас нь хасдаг иим юмууд их бна аа

Зочин [66.181.183.42] 2022-09-08 12:43:10

Энэ удаад сайдын маш зөв энэ хөгшөн багшийн санаагаар авилага хээл хахуул хуурамч багш бүх муу юмын идээ бээрэндээ идэгдээд боловсролын салбар уналтанд ороод байж байхуу сайд энэ яамны идээ бээр муу бүгдийг шахаж гаргах хэрэгтэй eр ньтманай улсын ахмад хүмүүс монголын хөгжөлд их саад болж байгаа шүү

иргэн [203.91.118.53] 2022-09-08 11:57:32

Хуурамч юмыг хуурамч гэхгүй хуйвалдаад дараад явалтай биш. Эрхэм Цэцгээ багш та ийм ярилцлага өгч суудаг. Энэ сэтгүүлч үүнийг нийтэлж байдаг. Аль алинд нь хэлэх үг олдохгүй юм. Тэр заах аргазүйг Сертификатын сургалтаар олгоод байвал шавь нар нь хүртэл тэр түвшний болно гэж ойлгохгүй байнауу? Өрөвдөлтэй тэнэглэлээ ухаарал мэт тайлбарлаж байгааг чинь харахад таны хэн болохыг дүгнэж болох юм шиг........ Би бүдүүлэг үг даанч хэрэглэмээргүй байна. Насыг чинь хүндэтгэе.

Зараа [107.167.108.87] 2022-09-08 11:57:10

өөрөө хуурамч багш гэдгээ мэдсээр байж хүүхдүүддээ шударга байхыг номлоод самбарын өмнө шир царайлаад зогсох чинь ёстой байж боломгүй асуудал, ахмад багш ц.гуай. нөгөө муур багшийн үлгэр шиг. эсвэл өөрөө муур багшийн өрөөсөн байсан болоод шударга бус хамсаатнуудаа учиргүй өмөөрч иймэрхүү юм нийтлүүлсэн шиг ханцуйн дотроо нуг нуг гээд сууж байна уу, ккк

Иргэн [202.126.90.37] 2022-09-08 11:23:15

Сургууль алдаа гаргаж нэг дугаартай диплом хоёр хүнд гаргасан, дипломын дугаарыг алдаж бичсэн зэрэг тохиолдол байж болох юм. Сайн хянаж байж зарлах хэрэгтэй. Хүн хэлмэгдүүлэх вий!

Зочин [202.126.90.16] 2022-09-08 11:21:01

Гадаадад ямар сайхан мэдлэг чадвартай монголмзалуучууд ажиллаж бн гээч. Ийм хуурамч диплом өвөртөлсөн хэл байхгүй цүнх баригчид ажлын байрыг нь бөглөөд авилгал хүнд суртлыг цэцэглүүлээд бгаа шүү дээ. Ард түмэн харж бн шүү дээ. Энд төрийн албаны зөвлөл бүрэн хариуцлага хүлээх хэрэгтэй

Адан [64.119.23.177] 2022-09-08 11:20:31

Энэ захиалгатай, эсвэл өөртэйгөө ярьсан мэдээлэл байна. Сайд зөв ажил хийж байгаа.

Зочин [202.126.90.16] 2022-09-08 11:13:46

Энэ бүгдийг нээлттэй таьсан сайдын зөв. Багш нар ёс зүйтэй бай. Яаж хуурамч дипломтой хүмүүс түмний хүүхдийг сургах гээд бн аа. Өөрсдөө ёс зүйг мөрдөөгүй байж яаж хойч үеэ хүмүүжүүлэх юм бэ . Бүх шатанд боловсролын дипломыг шалгах хэрэгэй. Төрийн салбаны зөвлөл гэж байгууллагыг татан буулгавал таарна. Салбар салбартаа мэргэшсэн боловсон хүчнийг ажилласан жил боловсрол ур чадвараар нь дэвшүүлэн ажилладаг мерит зарчмыгсэргээх хэрэгтэй.

Зочин [150.129.140.101] 2022-09-08 13:06:58

Төриын албаны зөвлөл гэдэг шаврн хаалт болсон байгууллагыг татан буулгах нь зөв. Ар өврийн хаалга авилга хээл хахууль, текст задлах зэрэг бузар булай болгон энд бий. Баатарзориг бол ёстой бүтэргүй. Түргэн өөрчилж сайхан залуучуудад тус болцгооё

Зочин [202.179.21.195] 2022-09-08 10:57:48

Сайд зөв юм хийж байгаа. Хуурамч дипломатууд байгаа гэсэн болохоос биш бүх багш нар хуурамч худал гээгүй шдээ. Өөрөө аягүй бол тэр хуурамч үйлдлийг мэддэг, нууж дараад өнгөрдөг хүмүүсийн нэг шиг л ойлгогдохоор байна шүү багш гуай

Зочин [202.179.26.39] 2022-09-08 10:56:10

Хуурамч юм бол хуурамч л байна гэсэн үг.

Зочин [203.217.139.240] 2022-09-08 10:38:41

Хуурамч дипломыг хуурамч л гэнэ шүү дээ. Ингэж олон нийтийн хяналтад оруулж өгөх нь зөв. Ном журмаараа сураад төгссөнд нь ажил олдохгүй байхад хуурамч дипломоор ажлын байрыг нь эзлээд явах нь буруу шүү дээ. Харин та ахмад багш л юм бол ийм худал хуурмагтай эвлэр гэх гээд байгаа нь сонин байна. Ардчилсан нийгэмд зарлаж л таараа. Ямар хаалттай хойд солонгос байгаа биш дээ.

Зочин [202.126.90.141] 2022-09-08 10:27:57

Хэн нэг нь зориг гаргахгүй л бол нөхцөл байдөл цаашид ч хэвжэрээ л байна. Эрсдэл хүлээхгүй бол оргилуун дарс буудахгүй гэж үг байдаг. Тэрэн шиг л ....Хойч үеийнхээ төлөө хийж байна гэж бодоцгооё, Сүүлийн 30 жилд улсаараа нийлж хийсэн алдаа. Тэр хуурамч дипломтой хүмүүсийг ч хэтэрхий доромжилж болохгүй. Учир нь манай улс ийм л байсан. Одоо л бага багаар засах гэж байна.Энхбаяр ерөнхиЛөгч баахан эрдэмтэд цуглуулаад тогтолцоогоо өөрчлөнө, хариуцагын тогтолцоо энэ тэр гэж яриад нам даруулсан. Бид тийм л цагийг туулсан. Одоо энэ бүхэн өөрчлөгдөх нээ, туйлшралгүй зөвөөр хүлээж авцгаая

Зочин [122.201.31.12] 2022-09-08 10:27:10

Боловсролын системыг үндсээр нь шинэчилж багш нараа зөв сэтгэлгээтэй бизнесээс хол байлгах хэрэгтэй боловсрол бохир бизнесээс саланги байж хэлбэр маяг шоунаас салах хэрэгтэй

Зочин [202.9.46.9] 2022-09-08 11:12:46

Зөв зөв

Irgwn [103.229.120.41] 2022-09-08 10:11:22

Buruu zuiliig ilchilj zasah ni zub shuu iim huuramch baij yaj huuhed humuujuulj erdwm nom surgah be

Зочин [202.21.111.234] 2022-09-08 10:03:06

Олон жил нийгэмд бугшсан аливаа буруу дутуу муу зүйлийг засаж залруулж хөгжилд хүрнэ. Бидэнд нэг сонин хандлага байна. Саар мууг илрүүлэхээр л худлаа өнцөг гаргаж ирээд өмгөөлж хамгаалаад сүйд болно. асуудлын цаана ямар үр дагавар байгааг бодох хэрэгтэй. Боловсролын салбарт худал хуурмаг зүйл байж хэрхэн ч болохгүй. миний таны хүүхэд мэргэжил боловсролгүй багшаар юу заалгах юм бэ. Юу сурах юм бэ. Асуудлыг илрүүлж сайжруулах ажилд саад болохгүй л байцгаамаар байна шүү.

Zochin [66.181.170.73] 2022-09-08 09:48:04

Zuv gej bodoj bna. Khudal, khuurmag, khuuli bus, shudarga bus, busdiig zalilsan bolokhgyi alivaa bykhniig il bolgoj, zasaj zalruulj baikh yostoi.

Зочин [203.17.23.197] 2022-09-08 09:24:45

Энэ попорсон хүнэнцэрийг огцруул

Иргэн [59.153.114.70] 2022-09-08 09:05:59

Боловсрол улсын хөгжлийн үндэс суурь Иймээс гажуудлыг засах нь зөв Харин саналаа өгөх нь алдааг засахад хэрэг болно Үнэхээр багшлах сэтгэлтэйгийн нь курсээр сургах нь зөв Ялангуяа хөдөө хотод ч бага ангийн багш маш их дутагдалтай бгаа шүү дээ

irgen [202.9.40.168] 2022-09-08 09:05:08

Zuv.MUiin tur.zasgiin.niigem uls turchid iim huuramch.kuivarchid bolsoniig ilchilj eglee.Odoo turiin terguunuud n oligtoi bolovsrolgui n ajil amidral deer tod haragddag.Bur surguulud suugaaagui tugssen.ogt bolovsrolgui n batlagdaj ehellee.Arai ch bugdiig luivardaj bolno gj bodoo uo.Uls oron.hun amaa bodlogtoihon avaad yvj bbal eer. Delhiid araasaa 01 boloh gd bhd.

зочин [66.181.183.49] 2022-09-08 08:50:05

Их сургуульд 4 жил махаа идэж , Төлбөрөө төлж сурна, Арай гэж төгсөөд ажил хайдаг, Орон тоо байхгүй, Тэрний оронд Диплом хийдэг хүмүүст мөнгө өгөөд л , Ажилд орчино

Зочин [203.91.115.46] 2022-09-08 09:25:48

Хуурамчаар дипломтой багш ажиллах хэрэггүй улсыг хуурч байгаа болохоор хүүхдийн ч гэсэн хуурна

зочин [66.181.183.49] 2022-09-08 08:47:42

Хуурамч дипломтой нөхөр хүүхдэд хичээл заана гэж зөв үү тэгээд

Тунгаа [192.82.76.194] 2022-09-08 08:45:06

Хуурамч худалчуудтай эвлэрээд толгойг нь илээд л явах юмуу

zochin [103.11.195.2] 2022-09-08 08:39:43

Тэгээд дуугүй байх юм уу?

Иргэн [202.126.88.226] 2022-09-08 08:30:04

Гэмт хэргийн шинжтэй үйлдэлийг өмөөрөх нь хэр ёс суртахуунтай үйлдэл вэ? Энэ бол хулгай хичээд дараа нь энэ зүгээр ш дээ гэж хэлж байгаатай адил шүү !

Иргэн [103.229.123.184] 2022-09-08 08:22:19

Ерөнхий боловсролын сургууль төгссөн хүн бага ангийн багш хийж болно ш дээ .заах арга зүйг нь курст сургаж сайжруулах хэрэгтэй.Дээр үед бичиг үсэг сурсан хүн сураагүйдээ зааж сургадаг байсан ш дээ

Зочин [203.91.118.53] 2022-09-08 11:58:37

Тэр чинь бичиг үсэг тайлах сургалт шүүдээ. Одооны сургалт бол өөр шүү


65 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
65 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.