Б.Баасандорж: Стандарт шаардлага хангаагүй 507 тонн махыг устгах эсэхийг удахгүй шийднэ

Aдмин / Нүүр

МХЕГ-ын дарга Б.Баасандорж:

-Экспортын мах бэлтгэх, экспортын мах бэлтгэх эрхгүй үйлдвэрүүдэд шалгалт хийж, зөрчлүүд илрүүлсэн. Нийт 51 аж ахуйн нэгжээс хоёр нь үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон байсан. Тиймээс мэргэжлийн хяналтын байгууллага 49 үйлдвэрт хяналт тавьж ажиллалаа. Нэгдүгээрт, дулааны аргаар мах бэлтгэж, экспортод гаргах эрхтэй 17 үйлдвэрээс 12-ын үйл ажиллагааг үргэлжлүүлж байна. Эдгээр аж ахуйн нэгжийн 6000 гаруй тонн махыг өчигдрөөс Хятад руу гаргаж эхэлсэн.

-Мах экспортлох эрхгүй байж дулааны аргаар мах бэлтгэсэн долоон үйлдвэр байна. Тухайлбал, "Үүлэнгөү" ХХК, "БӨКТ" ХХК, "Натурал грийн фүүдс" ХХК, "Оргилон гүн" ХХК зэрэг аж ахуйн нэгжийн 541 тонн махыг МХЕГ-аас ХХААХҮЯ, ГЕГ-т шилжүүлсэн. Хуулийн дагуу чиг үүргийн хувьд энэ махны экспортын асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж шийдвэрлэнэ.

тандарт шаардлага хангаагүй 507 тонн мах нянгийн үзүүлэлт өндөр гарсан тул албадлагын арга хэмжээ авч хурааж, Зөрчлийн тухай хуулийн дагуу устгах эсэхийг шийднэ. МХЕГ-ын шийдвэрээр энэ махыг Хүнсний тухай хуульд зааснаар зайлшгүй устгах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. Хяналт шалгалтын хугацаа яагаад хойшилсон талаар олон хүн асууж байна. Нийт үйлдвэрт гурван удаагийн шинжилгээ хийж байж дээрх дүгнэлтийг гаргасан. Шалгалтын хүрээнд мөн хэд хэдэн аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалж, үйл ажиллагаа явуулахыг нь зогсоолоо" гэсэн мэдээлэл өглөө.


Сэтгэгдэл

Зочин [192.82.74.1] 2022-09-09 22:21:44

Энэ аль хавар л илрээ биздээ одоо болтол шийдээгүй юм уу энэ хүний диплом нь сэжигтэй биш байгаа

Зочин [103.87.255.130] 2022-09-09 06:27:52

Хортой мах нь хиам болоод гараад дууссан биз энэ дарга санаатай ажлаа хийдэггүй юмыг зайлуулаач.

Ахмад [202.9.41.92] 2022-09-08 15:12:18

Үүнтэй холбоотой бүх махны компаниудын хиамыг шинжилгээнд оруулж баталгаажуулах хэрэгтэй шүү Баасандорж даргаа ! ! !

Зочин [203.91.117.8] 2022-09-08 13:55:44

Устгаа том амуудал шүү

Зочин [172.58.63.84] 2022-09-08 11:55:11

Shuud ustgah heregteishdee avlagachid hahuul ogch magadgui geed haraad baigaa yumuu

Зочин [66.181.160.126] 2022-09-08 07:45:52

Юу хэлээж ингэж уддаг юм бэ? УСТГААЧ... Аль нэг дарга юу гэх бол гээд хүлээгээд бгаа юм уу? Наад мах чинь хортой гэдэг нь тогтоогдлоо.

Зочин [150.129.140.142] 2022-09-08 03:49:50

Юу гэсэн үг вэ . Авилга өгвөл буцааж өгнө гэсэн үгүү . Шулуун шударга гар вэ

0202 [59.153.86.205] 2022-09-08 03:24:30

Шийднэ гэнэ үү???? Маш тодорхой биш үү????

Зочин [202.55.191.194] 2022-09-08 03:10:12

устгахгүй бол яана гэж Монголчууд идэх болж байна уу

.N.Byambajab [66.181.161.40] 2022-09-08 04:39:31

Xuraaj absan maxa utsgald oruullaxgvi bol xudaldaand garaad irex bii de

Иргэн [66.181.187.238] 2022-09-08 02:35:48

Юуг нь шийддэг юм устгаач одоо аягүй бол жонхуу зүгээр махаар соличихсон байгаа даа спирт ус болгодог шиг ха ха ха элэг хөшлөө

Зочин [103.26.194.224] 2022-09-08 01:31:01

Хөвсгөлийн МХГ гэж ажил хийдэггүй, ажилдаа ирдэггүй, мэргэжлийн биш хүмүүс дүүрсэн газар өөрчилж сайжруулаасай.


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.