Буянаагийн Ган-Очир (Ph.D) СОЛОНГОСЫН АЖ ҮЙЛДВЭРЖИЛТЭЭР БНСУ-д судалгаа хийж байна

Aдмин / Нүүр

Саяхан “Хятадын аж үйлдвэржилтийн нууцыг тайлахуй” номыг орчуулж хэвлүүлсэн Б.Ган-Очир ХЯТАДТАЙ ХЭРХЭН ӨРСӨЛДӨХ ВЭ? төслийнхөө хүрээнд Солонгосын аж үйлдвэржилтийн талаар БНСУ-д судалгааны ажлаа хийж эхлээд байна.

Тэрээр энэ тухайгаа хэлэхдээ: Солонгосын экспортын гол хамтрагч нь Хятад Улс юм. Хятад, Солонгосын экспортын дөрөвний нэг буюу 25%-ийг эзэмшдэг бол зүүн өмнөд азийн бүх орон нийлээд 17%, АНУ 14%, Европын холбоо 9%, Япон 3%-ийг л эзэлдэг юм. Тиймээс бид Хятадтай өрсөлдөнө гэвэл Солонгос, Япон, Тайвань гэсэн гурван орныг маш сайн мэддэг, мэдэрдэг байх хэрэгтэй.

Бидэнд Солонгосын өнөөдрийн сонин биш өчигдөр нь, эдийн засгийн үзүүлэлт нь биш эргэлтийн цэг нь, яаж хөгжсөн биш хөгжихийн өмнө ямар суурь нөхцөл бүрдсэн нь илүү чухал. Товчхондоо баяжсан эхний алхам биш ядуу байсан сүүлийн мөч нь чухал.

Солонгос нь өдгөө үйлдвэрлэлийн гарцаараа дэлхийд тавд, ДНБ-ээрээ Азид 5, дэлхийд 10-т орж байгаа бөгөөд нийт экспортын 644.54 тэрбум доллар бөгөөд үүнд :

Хагас дамжуулагч 15.35%, Машин тоног төхөөрөмж 12.81%, Тээврийн хэрэгсэл ба сэлбэг 11.34%, Минерал тос 7.01%, Пластик 5.86%, Төмөр болон ган 4.23%, Багаж хэрэгсэл болон тоног төхөөрөмж 4.16%, Химийн бэлдмэл 3.85% Бусад 35.39% орж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.