ПАМИРЫН НУРУУНЫ ЛЕНИН ОРГИЛД МОНГОЛЫН УУЛЧИН Х.БУМХИШИГ ХӨЛӨӨ ХӨЛДӨӨСНЫ УЛМААС ГАЦЖЭЭ

Aдмин / Нүүр

Памирын нурууны Ленин (7134м) оргилд соло авиралт хийж явсан Цэгц клубийн тэргүүн Х.Бумхишиг 5800м өндөрт хөлөө хөлдөөсний улмаас, бууж чадахгүй гацсан байдалтай байна гэсэн мэдээг 09.07-ны 12 цаг орчимд консулын газраас мэдэгджээ.

Уулчин Х. Бумхишигийн биеийн байдал сайн, хоол ундны байдал хүрэлцээтэй бөгөөд 4 дэх хоног дээрээ ууланд гацсан байдалтай байна.

Ойр орчмын уулын баазууд ихэнх нь буусан, шууд аврах ажиллагаа явуулах уулчин Ленин оргилд ойрхон байхгүй тул ийм хэмжээний хугацаа алдаад байна. Ленин оргилд цаг агаарын байдал тааламжтай, салхины хурд тогтмол хэвийн, хур тунадасгүй байгаа урьдчилсан мэдээ ирэв. МУҮХ-ны Аврах ажиллагаа, эрсдэлийн удирдлага хариуцсан дэд ерөнхийлөгч С.Ганхүү, Жаргалант клубийн уулчин Э. Даваадоржын хамтаар өнөөдөр буюу 2022 оны 09-р сарын 08-ны өдөр Улаанбаатараас Х.Бумхишигийг аврахаар хөдөллөө.


Сэтгэгдэл

Zochin [64.119.21.8] 2022-09-09 10:52:48

UB s hodlood 4 honoj bga hund dahiad dor hayaj 5-6 honoj hurne,tsag agaar sain bga bol,tendhiin ontsgoogiinhnoos tuslamj hussen deer blgui,nisdeg tereg garguulj yaraltai a/h avaarai..

Уул сонирхогч [202.55.191.194] 2022-09-09 03:38:06

Сүүлийн үед хэт хөөрөлд автсан ямарч туршлага чадваргүй залуус уулын спортыг амар хялбараар сэтгэн Богд уулаар бүх уулыг төсөөлөн харанхуй мунхагаар зүтгэх нь их боллоо, үүний хамгийн том жишээ нь Отгонтэнгэр хайрханы осол юм, Цас мөс байгаа л бол хасах градустай байдаг гэдгийг мэддэггүйн байх даа, Ийм уулчин гэж байдаггүй юм,

Зочин [203.17.23.197] 2022-09-09 01:41:51

Хэн ч хайхрахгүй шүү дээ


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.