1937. 09.10-ХАР ӨДӨР

Д.Тулга / Улстөр

Монголчуудын гунигт түүх. Мартаж болохгүй өдөр. Нэг дарга баригдаад 5 хүнийг нэрлэдэг. Нөгөө баригдсан тав нь тус бүрдээ таван хүнийг барьж өгдөг. Энэ гинжин хэлмэгдүүлэлт геометрийн прогрессоор өсч 33 мянган монгол нэгнээ барьж өгч буудуулсан монголчуудын гунигт түүх, мартаж болохгүй өдөр. Тэр үеийн хүн амын гурван хүн тутмын нэг нь шүү. Бидний үнэн түүх ийм л юм. Өнөөдөр хэлмэгдүүлэлт эрчээ авахад яг дэргэд чинь бдаг, хамгийн их итгэж найддаг хүн чинь таныг барьж өгнө. Таныг мулзална. Тэгсэн л бдаг юм. Монголын түүхийн батлагдсан үнэн энэ. Бидний судсаар тэдний цус гүйж бгаа нь маргаангүй үнэн. Бид түүхээрээ бахархаас илүүтэй түүхээсээ айж явах ёстой, бас өөрсдийгөө чагнаж явах ёстой. Хэнийг ч барьж өгөлгүй өөрийнхөөрөө тэсч дууссан Ерөнхий сайд Агданбуугийн Амар бол монголын 100 мянгад ганц тохиох эр байв. Өнөөдөр ядаж нэг саяд ганц байгаасай итгэнэ. Агданбуугийн хүү ам ангайлгүй 1941.7.27-нийг хүргэснээр нэг нэгнээ барьж өгдөг монголчуудын түүх хазаарлагдсан байх. Хэрэвзээ тэрээр 10 хүнийг нэрлэсэн бол ахиад 40 мянгад хүрэх бсан ч юм бил үү, ер нь хэн мэдэх юм. Монгол биш Москва бүгдийг эрхшээсэн тэр цаг дор шүү…

Хэлмэгдүүлэлт Монголын нийгмийн бүх давхаргыг хамарч, түүнд нам төрийн удирдах зүтгэлтэн, цэргийн дарга нар, тайж ноёд, лам нар, жирийн иргэд өртжээ. 1937 оны аравдугаар сарын 2-ны өдөр байгуулагдсан Х. Чойбалсан даргатай Онцгой Бүрэн Эрхт Комисс хэмээх шүүхээс гадуурх байгууллага 1939 оны 4 дүгээр сарын 15-ныг хүртлэх хугацаанд бүгд 50 удаа хуралдаж, улс төрийн хэрэгт баривчлагдсан 25824 хүнийг хувьсгалын эсэргүү, гадаадын тагнуул хэмээх хэргээр таслан шийдвэрлэснээс 20474 хүнийг буудан алах, 5103 хүнийг 10 жил, 240 хүнийг 10 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэжээ. Бүгд 17 мянга орчим лам хувраг шийтгэгдсэнээс 14000 гаруйг нь шууд буудан хороосон байна. 1950-иад оноос 1980-аад оныг хүртэл үргэлжилсэн улс төрийн хэлмэгдүүлэлтийн үед хүмүүсийг үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхах, олон ургальч үзэл санааг хаан боогдуулах, тэдний үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хязгаарлаж, “Сэхээтний төөрөгдөл”, “Намын эсрэг бүлэг”, “Монгол Зөвлөлтийн найрамдлын эсрэг” гэх мэт элдэв нэр хаяг өгч, гадуурхан хэлмэгдүүлж байсан билээ. Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлтийн үйл явц, хэрэгжсэн арга, гарсан үр дагавар нь тухайн түүхэн цаг үеийн байдлаас шалтгаалж өөр өөрийн гэсэн онцлогтой байсан ажээ. 1922-1940-өөд он хүртэлх хугацаанд Монголд өрнөсөн хэлмэгдүүлэх ажиллагаанд гол төлөв бие хүний нь хувьд устгах, олон жилээр гянданд хорих хэлбэр давамгайлж байсан бол 1950-1980-аад онд хүмүүсийн хууль ёсны эрх, эрх чөлөөг хязгаарлах, сэтгэл санааны дарамт учруулах, нэр хүндийг нь гутаах, ажил албан тушаалаас нь хууль бусаар халах, нутаг заан суулгах зэргээр зүйл бүрээр хяхан хавчих явдал түгээмэл байжээ.


Сэтгэгдэл

Энд болж байгаа зүйл Хятадаас юугаараа өөр юм бэ? [64.119.23.186] 2022-09-12 09:03:46

Зурган дээр болж байгаа зүйл нь 1937 онд Монголд болж байсантай яг адил. Монголд бол тэр хойд фононд байгаа хүмүүс л байхгүй байсан байх. Бусдаар бол Монголд 1937 онд болж байсан зүйл 1950-аад оны Хятадад л болж байна ш дээ.

Зочин [202.126.89.136] 2022-09-12 04:16:33

Санаатайгаар ингэж хятад зураг тавьдаг юмуу санамсаргүй байдаг юм боловуу,Тавих зураг мундсан биш дээ Сайтаа Тулгаа

ЗУРАГАА СОЛИОЧ [202.131.248.198] 2022-09-12 06:46:43

Монгол, Хятдаа ч ялгахгүй хүмүүс сэтгүүл зүйд ажилладаг болж дээ.

Монгол 1937 онд хэн ч хүлээн зөвшөөрөөгүй шоовдор улс байсан [64.119.23.186] 2022-09-12 03:33:44

1937 онд Монголыг харьцуулж жиших улс БАЙГААГҮЙ. Бид чинь тэр үед ЗХУ-ыг дагахаас өөр арга байгаагүй. Хятад гэхэд Монголыг өөрийн нэг хэсэг гэж үздэг, 37 онд Хятадын Коммунист Нам ууланд бүгчихсэн, засгийн эрхэнд ГАРААГҮЙ байв. Тэгээд л ганц үлгэр дууриалал бол Зөвлөлт. Тэнд юу болно Монгол түүнийг нь сохроор дагаад л давтаж байсан. Оросууд ламнараа хэлмэгдүүлнэ - монголчууд мөн адил. Оросууд цэргийн офицеруудаа буудна - бид ч адил хэлмэгдүүлнэ. 1937 онд өөр жиших, харах, дууриах улс ч бидэнд байсангүйдээ. Тэр үед БНМАУ-ыг улс ч гэж дэлхийд ӨӨР ХЭН Ч үздэггүй байсан.

Зочин [202.55.188.124] 2022-09-12 04:16:22

Азаар Оростой нөхөрлөөгүй бол бүгд Хятадад уусаж Монголоо гэсэн бүхэн цаазлагдах байлаа.

Зочин [203.91.115.51] 2022-09-11 14:54:01

30 хүн тутмын нэг нь.

Мөнхжаргал [103.212.116.36] 2022-09-10 16:10:08

Зураг нь Хятадын зураг байна. Зас

Зочин [66.181.161.30] 2022-09-11 04:11:58

МАН ТҮҮХЭН ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ ХИЙЖ 35-45000 ИРГЭНЭЭ ХЭЛМЭГДҮҮЛСЭН НЬ ҮНЭН. ТҮҮНЭЭ БАС ЗХУ Д ТОХОХ САНААТАЙ ЮМ УУ ДАА.ӨЧИГГҮЙ БУУДАН АЛАХ ЭРХ ЧОЙБАЛСАНд БАЙСАН. МӨН ӨМЧ ХӨРӨНГИЙГ НЬ НИЙГЭМЧИЛСЭН ХАР БАЛАГ НЬ 1990 ОНД КАРТЫН БАРААНД ОРЖ ХҮНД БАЙДАЛ ОРСОН.ОДОО ч АРД ИРГЭДИЙНХЭЭ БОЛОМЖИЙГ ХУЛГАЙЛЖ ЖДҮХС, НДС , ЭМДС ,ХӨГЖЛИЙН БАНК, КАПИТАЛ БАНКЫГ МАН ын ГИШҮҮД ӨМ ЦӨМ ИДСЭН НЬ БАС Л ҮНЭН.1990 ОНД БҮХ БАЙГУУЛЛАГЫН ДАРГА НАР МАХНын ГИШҮҮД БАЙСАН БӨГӨӨД ТЭД БАЙГУУЛЛАГАА ЗАРЖ ДАМПУУРУУЛЖ ЗАДЛАЖ УСТГАСАН ХҮМҮҮС ДЭЭ

Иргэн [66.181.161.123] 2022-09-10 06:46:29

1990 онд АН -ын гайгаар бүх үйлдвэрийг самарч луйвардан хувьдаа авч,1сая гаруй монголчууд хэлмэгдэн ядуурсан тул,АН хэлмэгдэн ядуурсан монголын ард түмэн нөхөн төлбөр олгох ёстой шүү

Зочин [192.82.72.44] 2022-09-11 04:01:55

МАН 101 ЖИЛ ЯДУУ АМЬДРУУЛСАН ДАА.ӨМЧ ХӨРӨНГӨГҮЙ ХӨӨРХИЙЛЭЛТЭЙ БАЙВ.1990 ОНД ЗХУ ЗАДАРЧ ЗЭЭЛ ТУСЛАМЖ НЬ АЛГА БОЛОНГУУТ МОНГОЛ ШУУД БҮХ БАРАА КАРТАНД ОРЖ ТҮҮНЭЭСЭЭ ГАРЧ ЧАДАХГҮЙ БАЙВ 1990 ОНД БҮХ БАЙГУУЛЛАГЫН ДАРГА НАР МАХНын ГИШҮҮН БАЙСАН БӨГӨӨД ТЭД ҮЙЛДВЭР ЗАВОДЫГ ХУВЬЧЛАН АВЧ ТӨМРИЙН ХОГОНД АЧУУЛСНЫГ ХҮН БОЛГОН МЭДНЭ..ҮҮНЭЭС ҮНЭН ГЭЖ ҮГҮЙ. ОДОО Ч ХҮРТЭЛ ЗАСГИЙН ЭРХ БАРЬЖ ХӨГЖЛИЙН БАНК ,КАПИТАЛ БАНК ,НДС,ЭМДС, ГТЭС , ЖДҮХС г МАНын ГИШҮҮД ИДЭЖ УУЖ ДУУСГАВ.МАНыг ТАРААСАН ЦАГТ МОНГОЛ ХӨГЖИХ ЮМ БАЙНА ГЭСЭН ОЙЛГОЛТ НИЙГЭМД БИЙ БОЛОВ.

Зочин [192.82.72.32] 2022-09-10 08:17:53

Ямар үйлдвэр бүгд дампуурах ёстой байсан

Зочин [202.55.188.104] 2022-09-10 06:13:37

90 онд Ардчилал нэрээр олон 1000 үйлдвэр аж ахуйн газруудыг хувьчлал нэрээр дээрэмдэж ард түмний ажил амьдралыг нь хохироосон луйварчид төрийг самарсаар байгаа нь орчин цагийн их хэлмэгдүүлэлт мөн.

SUHEE [202.55.188.42] 2022-09-10 05:29:30

OvoR MONGOLCHUUDIIG MANI HEDEN 100 MYANGAAR ALSAN MON HEDEN 100 MYANGAAR NI TAHIR DUTUU BOLGOJ AAVAAR NII OHINIIG NI SHAALGUULAH ZEREG HUNII ESNOOS GAJUUD IH MUUHAI ZUILIIG HYATADUUD HIIJ BASAN

Зочин [202.21.113.42] 2022-09-10 04:11:23

яг тийм байна, хятадуудын яаж байсан нь бидэнд ямар хамаа байна, өөрсдийгөө яая гэж байхад

Зочин [202.126.89.179] 2022-09-10 02:33:18

Ene zurag deer hyatad baina


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.