Хятадын судлаачид “COVID-19”-ийн хувилбаруудаас хамгаалах эсрэг биет илрүүлжээ

Aдмин / Шинжлэх Ухаан

Хятадын судлаачид “COVID-19”-ийн “дельта”, “омикрон” хувилбараас хамгаалах саармагжуулах эсрэг биетийг илрүүлсэн бөгөөд хамрын хөндийд хэрэглэхэд урьдчилан сэргийлэх үр дүн үзүүлж байгааг тогтоожээ. “COVID-19”-өөр халдварласан өвчтөнд илэрсэн “58G6” эсрэг биет нь хувилбаруудыг дарангуйлдаг хүчтэй саармагжуулах урвал үзүүлсэн гэж “Signal Transduction and Targeted Therapy” сэтгүүлд нийтэлсэн судалгаанд тэмдэглэсэн байна.

Чунчин Анагаах ухааны их сургууль болон Хятадын Шинжлэх ухааны академийн харьяа Уханийн Вирус судлалын хүрээлэнгийн судлаачид хамтран эсрэг биетийг илрүүлжээ. Судлаачид эсрэг биетийг үхэр зусгийн хамрын хөндийд хэрэглэж туршихад нэг кг тутамд 2 миллиграмм тунгаар хэрэглэх нь тэднийг халдвар авахаас үр дүнтэй сэргийлж байгааг тогтоосон байна. Цаашид эсрэг биетийг цацлага хэлбэрийн эмчилгээнд ашиглах төлөвтэй байна гэж судалгаанд бичжээ.


Сэтгэгдэл

Монгол [192.82.86.132] 2022-09-13 12:33:39

Таамаг: Тэд анх алдаж, тараасан болохоор зогсоох аргаа олох байлгүй дэ хө.

Зочин [66.181.160.5] 2022-09-12 08:05:05

Сайхан чихэнд чимэгтэй үг байна,Хятад улс үнэхээр сүрхий хөгжиж байна даа,гэтэл бидний байж байгааг хар......Манай АУны эрдэмтэд хаана яваа бол?

Зочин [202.126.89.134] 2022-09-11 14:49:54

Манай эрдэмтэд таг

Зочин [64.119.27.77] 2022-09-10 09:51:03

Хятад улсын эрүүл мэндийн шинжлэх ухааны ололт амжилтад онцгой их баяр хүргэе


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.