И.МӨНХЖАРГАЛ: МАН-ЫН ГЕНСЕК Д.АМАРБАЯСГАЛАН АСУУДАЛ ҮҮСГЭСЭН БОЛ АРД НЬ ГАРАХ ХЭРЭГТЭЙ, АЛБААР ЗАЛХААН ЦЭЭРЛҮҮЛЭХЭЭ БОЛЬ!!!

Aдмин / Нүүр

Өнөөдөр /2022.10.05/ Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргалд холбогдох Шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 13:30 цагт боллоо. Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргалыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нь МАН-ын нэр хүндэд халдсан хэмээн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эрүүгийн хэрэг үүсгээд 2 жилийн хугацаа өнгөрөөд байна.

2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ шүүхийн шийдвэрийг биелүүлж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Ж.Эрхэмбаатарыг томилон итгэмжлэл гаргасан байна. Гэвч өнөөдөр МАН-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралд оролцсон боловч МАН-ын зүгээс шүүгчээс татгалзаж, шүүх хурал тодорхойгүй хугацаагаар 4 дэхь удаагаа хойшиллоо. Өмнө нь уг шүүх хурал нэхэмжлэгч талаас хамааран 3 удаа хойшлоод байсан юм.

Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1.1 дүгээр заалтад шүүх хуралдаанд оролцвол зохих тал, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, шинжээч хүндэтгэх шалтгааны улмаас шүүх хуралд хүрэлцэн ирээгүй бол шүүх хуралдааныг хойшлуулж болно гэж заасан байдаг. Харин уг үйлдэл нь хоёр ба түүнээс дээш удаа давтагдвал эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулах нөхцөл болдог гэж хуулинд заажээ.

Энэ тохиолдолд зөрчлийн тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч шүүхэд хүрэлцэн ирэх, шүүхэд мэдүүлэг өгөхөөс татгалзсан, зайлсхийсэн, эсхүл шүүхийн иргэдийн төлөөлөгч, шүүхийн захиргааны ажилтны үйл ажиллагаанд саад учруулсан бол хувь хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох арга хэмжээ авдаг байна.

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал шүүх хурлын дараа хэлэхдээ, “Энэ шүүх хурал залхаан цээрлүүлэх үйл ажиллагаа болж байна. МАН-ын нэр хүнд гэж ямар нэр хүнд байнаа, бараг хоёр жилийн хугацаа өнгөрч байна. Гомдсон бол гомдлоо ирээд шүүхээр шийдүүлчих хэрэгтэй. МАН ямар нэгэн аргаар шүүхийг байнга хойшлуулж байна. Би товлосон цаг хугацаа бүрт нь ирж шүүх хуралдаа оролцоод, бүртгүүлээд явж байна. Д.Амарбаясгалаан, Л.Оюун-Эрдэнэ ээ, одоо болсон юм биш үү? Шүүх хуралдаа оролцож гомдлоо тайлаач! Ард түмний амьдрал хэцүү байхад тоглоом хийгээд суугаад байж болохгүй” гэлээ.


Сэтгэгдэл

nvcnvcnmc [66.181.165.89] 2022-10-06 00:31:26

Шүүхээр бас тоглоод байгаа юм биш үү


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.