АНХААР: Самар түүж явсан дахин нэг иргэн сураггүй алга болжээ

Aдмин / Нүүр

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих багийн “Гурван шар” гэдэг газар есдүгээр сарын 26-ны өдөр Цагааннуур сум руу самар түүхээр найман хүн явжээ.

Тэднээс 43 настай эрэгтэй Ө нь есдүгээр сарын 30-ны шөнө 02:00 цагаас хойш сураггүй алга болсон тул дуудлага өгсний дагуу өчигдөр буюу аравдугаар сарын 06-нд эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байна.

Өмнө нь самар түүж явсан нэг иргэн мөн сураггүй алга болоод олдоогүй учир эрлийн ажиллагааг зогсоосон. Тодруулбал, Төв аймгийн Эрдэнэ сумын Майхан багийн Хүрэн морьтын зоо гэдэг газар 14 хүн самар түүж явсанаас 32 настай эмэгтэй сураггүй болсон билээ.


Сэтгэгдэл

Зочин [119.40.103.3] 2022-10-09 03:36:34

80хувь нь үхдэг юм чинь аргагүйшт

Зочин [64.119.17.109] 2022-10-09 03:23:18

Өвөгдийн минь яриа сургаал ямар үед ид шид шүү.Мөн өвөлийн хүйтэнд төөрвөл нөмөр газар олоод 2 гараа атгасан чинээ чулуу авч бүсэлхийнийхээ чигт 2 гарруугаа ээлжлэн шидэж зугуухан дороо хөдлөхөд хөлдөж үхнэ гэж байдаггүй юм гэдэг шүү яаж мэдэх үү хүний амьдралд юу эс тохиолдохыг зүгээр л сонссон байхад илүүдэхгүй

Зочин [64.119.17.109] 2022-10-09 03:18:44

Ойд төөрөх ч хэцүү дээ хаашаа ч явж байгаагаа мэдэхгүй Харин тийм үед доошоо хараад хэвтээд намуухан амьсгалаад газар чагнаад удаан хэвтэхэд малын хөлийн чимээ буюу нохой хуцах чимээ сонсогдоно яг тэр зүгт маш хянуур явахад ойн зах руу гардаг гэж эцэг өвөгөд минь ярьдаг байж билээ

Зочин [192.82.67.32] 2022-10-08 14:13:00

Хоолыг нь цөлмөөд байхаар нь хашраах нэж Баавгай аваад явсан байх

Зочин [103.10.21.250] 2022-10-08 05:33:30

Самар хүн иддэг болсын байхдаа олон хүн ор сураггүй боллоошд


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.