ӨНӨӨДӨР: "Соёлын өв-Тогтвортой хөгжил" зөвлөгөөн болно

Aдмин / Нүүр

Өнөөдөр буюу 2022 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.


СОЁЛЫН ӨВИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

09:00 цагт: Соёлыг бүтээлч сарын хүрээнд "Соёлын өв-Тогтвортой хөгжил" зөвлөгөөн болно. /Хан-Уул дүүрэг, 21-р хороо, Буянт-Ухаа 2 хороолол, Архивын гудамж, Соёлын өвийн үндэсний төвийн байр/ Утас: 99030405, 98029111.


ЭТҮГЭН ИХ СУРГУУЛЬ

09:00 цагт: "Эерэг хандлага-Эрүүл оюутан" уриатай оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аяны хүрээнд эрүүл мэндийн мэдлэг олгох сургалт болно.


ШАНГРИЛА ТӨВ

09:30 цагт: Соёлыг бүтээлч сарын хүрээнд Монголын кино урлагийн салбарын зөвлөгөөн болно.


ЧИНГИС ХААН МУЗЕЙ

10:00 цагт: "Музейн боловсролын ажилтны гарын авлага" Америкийн музейн нийгэмлэгийн орчуулгын номын нээлт болно. /Их танхимд/


ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11:00 цагт: Ард түмний хурлыг төрийн ордонд хуралдуулах шаардлагын талаар Ард түмний хурал хуралдуулах ажлыг зохион байгуулах ажлын Ерөнхий зөвлөлийн гишүүд мэдээлэл хийнэ.


ТӨРИЙН ОРДОН

11:00 цагт: УИХ-ын дарга Г.Занданшатар, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Сангийн сайд Б. Жавхлан, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нар оролцож, Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хууль болон бусад асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгнө. /Төрийн ордны 2 давхрын студи/


НОВОТЕЛ ЗОЧИД БУУДАЛ

12:00 цагт: “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” хурал болно. /Новотел зочид буудлын хурлын танхимд/


САНГИЙН ЯАМ

14:00 цагт: УИХ-ын Чуулганаар батлагдсан Монгол Улсын 2023 оны Төсвийн дэлгэрэнгүй танилцуулга болно. /Сангийн яам 9 давхарт/


COZY CLUB

15:00 цагт: Соёлыг бүтээлч сарын хүрээнд "Бид түүх өгүүлэгчид" Choirongoo Story exhibition арга хэмжээ болно.


ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

16:00 цагт: Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Япон Улсын Эзэн Хааны одон хүртсэн эрхмүүдэд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ болно. Утас:11-320777


Сэтгэгдэл

Зочин [150.129.143.117] 2022-11-15 02:01:24

Урвагч нарч тэнд очих байхдаа. Гадаа нь тагнуулынхан очоод дагаасай билээ.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.