ӨНӨӨДӨР: Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн талаар хэлэлцүүлэг болно

Aдмин / Нүүр

Өнөөдөр буюу 2022 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.


БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙ

09:00 цагт: Соёлын бүтээлч сарын хүрээнд "Шувуулахуй" соёлын биет бус өвийн хэлэлцүүлэг болно.


КОРПОРЭЙТ ЗОЧИД БУУДАЛ КОНВЕНШН ЦЕНТР

09:00 цагт: Геронтологийн үндэсний төв ЭМЯ, ДЭМБ-тай хамтран “Настны эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээнд салбар дундын оролцоог хангах нь” Үндэсний зөвлөгөөн зохион байгуулна. Утас: 98018838, 93000499.


МИЛЛЕНИУМ ПЛАЗА ЗОЧИД БУУДАЛ

09:00 цагт: Иргэний нийгмийн чуулганыг 12 дахь жилдээ "Бүх нийтийн боловсролын төлөө!" Иргэний нийгмийн үндэсний эвслээс зохион байгуулна. Утас: 88053903, 70008292.


СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨ

10:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар орон даяар өрнүүлж байгаа “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний нийслэл дэх нээлт болно.


ТӨРИЙН ОРДОН

10:00 цагт: УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооноос Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн талаар эрдэмтэн судлаачид, төрийн албан хаагчдыг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулна.

11:00 цагт: Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан УИХ-ын даргын ивээлд дор Уламжлалт 11 дэх удаагийн шатарын тэмцээн энэ сарын 26-27-ны өдрүүдэд болохтой холбогдуулан хэвлэлийн бага хурал зарлалаа. /Их танхимын ард 2 давхарт/


МОНГОЛНЬЮС МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11:00 цагт: Монгол Улсын Ерөн­­­хийлөгчийн ивээл доор зар­­ласан “Бай­галийн шил­дэг гэ­рэл зур­­гийн уралдаан 2022”-ын шил­дэг бүтээ­лүү­­дийн талаар Мон­­голын бай­­га­­­­­­лийн гэрэл зураг ний­­­­­гэм­­­­­­­­лэгээс мэдээлэл хийнэ.


Г.ЗАНАБАЗАРЫН НЭРЭМЖИТ ДҮРСЛЭХ УРЛАГИЙН МУЗЕЙ

10:00 цагт: Соёлын бүтээлч сарын хүрээнд "Дэлхийн өв-Монгол Алтай хадны зураг" үзэсгэлэн дэлгэгдэнэ.


УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТР

12:00 цагт: 2022 оны 11 дүгээр сарын 18-наас Улсын драмын эрдмийн театрын тайзнаа үзэгчдийн хүртээл болох Бертольд Брехтийн "Сычуаны сайн хүн" гростек драмын хэвлэлийн бага хурал болно. Утас: 96117878, 91912394


П.Н ШАСТИНЫ НЭРЭМЖИТ ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ

12:00 цагт: Тус эмнэлэгийн хашаанд дураараа “хувийн эмнэлэг“ барилгын ажил эхлүүлсэнтэй холбоотойгоор уг асуудлыг эмч, сувилагч нар эрс эсэргүүцэж, цуглаан зохион байгуулна. Утас: 99073410


ЧИНГИС ХААНЫ МУЗЕЙ

14:00 цагт: Соёлын бүтээлч сарын хүрээнд "Хаан найрал" чуулгын тоглолт болно.


ТУУШИН ЗОЧИД БУУДАЛ

14:00 цагт: Соёлын бүтээлч сарын хүрээнд "Хүний эрхийн хамгаалал, соёлын гүйцэтгэх үүрэг" хэлэлцүүлэг болно. /Сүлд танхимд/ Утас: 51-264901


АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

14:00 цагт: Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын удирдлагууд даац хэтрүүлэн зорчиж байгаа тээврийн хэрэгсэлд хяналт тавьж буй постуудад ажиллаж, хяналт шалгалтын талаар газар дээр нь мэдээлэл хүргэнэ. Утас: 8817252


УЛААНБААТАР ТЕАТР

18:00 цагт: Соёлын бүтээлч сарын хүрээнд "Төв орон нутгийн ардын дуу бүжгийн чуулгуудын шилдэг бүтээл, шилдэг уран бүтээлч 2022" шагнал гардуулах ёслол, гала тоглолт болно.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.