ӨНӨӨДӨР: "Харицлагатай, тогтвортой нийгэм" үндэсний чуулган болно

Aдмин / Нүүр

Өнөөдөр буюу 2022 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.


ЗАЙСАН ХИЛЛ КОМПЛЕКС

08:30 цагт: Соёлын бүтээлч сарын хүрээнд Procraft agency-тэй хамтран дижитал бүтээгдэхүүний салбарын оролцогч талуудыг хамруулсан Digital Product Conference - DPC зохион байгуулагдана.


КОРПОРЭЙТ ЗОЧИД БУУДАЛ

09:00 цагт: "Харицлагатай, тогтвортой нийгэм" үндэсний чуулган болно. Утас: 99192169 /Баянгол зочид буудлын хойно/


МОНГОЛЫН УРАН ЗУРГИЙН ГАЛЕРЕЙ

10:00 цагт: Монголын уран зургийн галерейн урлагийн боловсролын үндсэн хөтөлбөр болох "Хөгжимтэй зураг" хөтөлбөрийн үйл ажиллагаа явагдана.

10:00 цагт: Испани улсын уран бүтээлч, зураач, хөгжимчин, хөгжмийн зохиолч, продюсер Жозеф Марио Каногийн “Lunas” хэмээх бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн дэлгэгдэнэ.

11:00 цагт: Монголын уран зургийн галерейд 2008.07.01 болон 2009.05.19-ний өдрүүдэд гарсан гал түймрийн улмаас Монголын дүрслэх урлагийн сор бүтээлүүд галд өртсөн тухай мэдээлэл хийнэ.


ХАНГАРДИ ОРДОН

10:00 цагт: Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус IX хуралдаан болно.


ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11:30 цагт: Тавантолгой тээврийн замд ослоор эр нөхөр, үр хүүхдээ алдсан ар гэрийн төлөөлөл буруутнуудаас хариуцлага нэхэж, хүний амь насыг арилжаа наймаа болгож байгаа компанийн захирлуудын талаар мэдээлэл хийнэ.


УЛААНБААТАР ЗОЧИД БУУДАЛ

13:00 цагт: "Монголын орчин үеийн дуу хөгжмийн салбарын залуу уран бүтээлчдэд тулгамдаж буй бэрхшээл, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх вэ" сэдвээр хэлэлцүүлэг болно.


ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ХААГЧДЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ

14:00 цагт: “Спортын гэмтлийн дараах оношилгоо шинжилгээ, гэмтлийн мэс засал, урт болон богино хугацааны сэргээн засах эмчилгээ /Shockwave, redcord төхөөрөмж/ хоол зүйн зөвлөгөө, биеийн найрлага тодорхойлох зэрэг ЦОГЦ үйлчилгээг улсын эмнэлгүүдээс анх удаа нэвтрүүлж байгаа талаар танилцуулах өдөрлөг болно. Утас: 88026488


БГД-ИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ХОРООНЫ СПОРТ ЗААЛ

14:00 цагт: Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/497 дугаар захирамжаар 5 үе шат (хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл)-тайгаар зохион байгуулагдаж буй Нийслэлийн Иргэдийн спортын Х наадмын нэгдсэн нээлтийн ажиллагаа болно. Утас: 99285651, 96635753


МОНГОЛ УЛСЫН ФИЛАРМОНИ

19:00 цагт: Төрийн шагналт "Баян Монгол" чуулгын Польш улсын дуучин, Полониа реститутагийн хүлэг баатрын загалмайн одонт Анна Мариа Ёопектэй хамтарсан тоглолт болно.


ӨРГӨӨ IMAX КИНО ТЕАТР

19:00 цагт: Бүтээлч салбарт ажиллаж, сонирхож, суралцаж буй хүмүүст зориулсан “Сурталчлагчдын үдэш 2022” арга хэмжээ зохион байгуулагдана.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.