ӨНӨӨДӨР: "Барилгын салбар дахь авлигын эрсдэл ба инженерын ёс зүй" сэдэвт хэлэлцүүлэг болно

Aдмин / Нүүр

Өнөөдөр буюу 2022 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.


МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДОН

09:00 цагт: Хотын стандартын тогтолцоо, түүний үр нөлөөг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах, ойлголт мэдээллийг нэмэгдүүлэх зорилготой "Хотын үйлчилгээ" сэдэвт салбар зөвлөгөөн болно. Утас: 90000508, 90097788


ЭРХИ ТӨВ /WHITE EVENT HALL/

09:30 цагт: "Барилгын салбар дахь авлигын эрсдэл ба инженерын ёс зүй" сэдэвт хэлэлцүүлэг болно.


ПУМА ИМПЕРИАЛ ЗОЧИД БУУДАЛ

10:00 цагт: Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооноос "Дэм дэмэндээ" сэдэвт талуудын уулзалтыг зохион байгуулна. Утас: 99998253, 99895070


МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД

11:40 цагт: "Чингис хаан 860" сэдэвт арга хэмжээний хүрээнд аймаг, нийслэлийн ЕБС-ийн V ангийн сурагчдад зориулсан "Чингис хаан - Монгол бахархал" түүхийн мэдлэг олгох хичээл явагдана.


БИШРЭЛ ЗОЧИД БУУДАЛ

11:45 цагт: Гал сөнөөгчдийн гудамжны нээлт болно. Гал түймэртэй тэмцэх байгууллагын 100 жилийн ойн хүрээнд Гал сөнөөгчдийн нэрэмжит гудамжийг бий болгож байгаа аж. Утас: 88249813 /Бишрэл зочид буудлын өмнөх талбай/


“ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИНЫ “ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

12:00 цагт: Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг болон Гашуун сухайт хилийн боомтод ажиллаж амьдарч байгаа жолооч ард иргэдийн эрх ашиг зөрчигдөж байгаа тухай болон мөн Ковид-19-ын шинжилгээг хуурамчаар үйлдэж байгааг Монголын жолооч авто тээвэрчдийн ажилчдын ҮЭ-ийн холбооноос баримттайгаар мэдээлнэ.


АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР

12:00 цагт: 2018 онд Мисс юниверс тэмцээний ялагчийг хахууль авилгаар тодруулсан байж болзошгүй талаарх мэдээллийг иргэн Г.Солонго буюу Соко олон нийтэд мэдээллэнэ. Мөн энэ асуудлаар АТГ-т гомдол гаргана.


СОЁЛЫН ҮНДЭСНИЙ ӨВИЙН ТӨВ

12:40 цагт: "Дэлхий өвийн дурсгалт газар дахь уур амьсгалын өөрчлөлт, түүнд соёлын өвийн өртөх байдал, эрсдэлийн судалгаа" сэдэвт үр дүнгийн нэгдсэн семинар болно.


МУИС-ИЙН НОМЫН САН

13:30 цагт: "Төв ба дотоод Азийн нүүдлийн соёл иргэншлийн асуудлууд" сэдэвт Симпозиум болно. Утас: 94669090


ТӨРИЙН ОРДОН

14:00 цагт: УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос "Эх, нярайн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийн өнөөгийн байдал" хэлэлцүүлгийг зохион байгуулна. /“Их Эзэн Чингис хаан” танхимд/


ЧИНГИС ХААН МУЗЕЙ

17:00 цагт: "Чингис хаан 860" сэдэвт арга хэмжээний хүрээнд "Чингис хаан: Монголын үнэт зүйл болох нь" тусгай лекц болно.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.