Нийт нутгаар эрс хүйтэрнэ

Aдмин / Нүүр

Өнөө маргаашдаа төв, зүүн аймгуудын нутгаар, 27-28-нд ихэнх нутгаар цас орж, цасаар шуурна. Цас багатай нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхилж, шороогоор шуурч, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна гэж ОБЕГ-аас анхаарууллаа. Энэ сарын 28-наас ирэх сарын 2-ныг хүртэл хугацаанд Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр шөнөдөө -42-47, өдөртөө -29-34 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -36-41, өдөртөө -24-29 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -18-23, өдөртөө -9-14 градус, бусад нутгаар шөнөдөө -29-34, өдөртөө -19-24 градус хүйтэн байх төлөвтэй байна.

Улаанбаатар хот орчимд энэ сарын 27, 28-нд цас орж, 28-наас ирэх сарын нэгний өдрүүдэд хүйтний эрч эрс чангарч, шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -39-41, бусад хэсгээр -32-34 градус байх ба өдөртөө -23-25 градус хүйтэн байх нь. Иймд иргэд, тээвэрчид тухайн орон нутаг руу зорчихгүй байх, зорчсон тохиолдолд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, дулаан хувцас, шатах тослох материалыг нөөцөлж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.