21 НАС ХҮРСЭН ЗАЛУУЧУУД БИЧИГ БАРИМТАА ҮЗҮҮЛЖ БАЙЖ, СОГТУУРУУЛАХ УНДААГААР ҮЙЛЧЛҮҮЛНЭ

Aдмин / Нүүр

УИХ-ын дарга Г.Занданшатар "Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай" хуулийн талаар мэдээлэл хийсэн. Тэрбээр "Хэрэглээний соёлыг төлөвшүүлэх ёстой. Архийг хэчнээн хориглоод нэмэргүй. Тиймээс хэрэглээний соёлыг төлөвшүүлэх нь чухал. Жишээ нь, градусыг багасгах, татварыг нэмэгдүүлэх, хүн шахахыг хориглох ёстой. "Намайг алгас" хүртэл аян явж байна. Намайг алгас гэсээр байтал шахаад тухайн хүн нь асуудалд орвол шахсан хүн нь хариуцлага хүлээнэ. Энэ хууль нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Үүнийг ард иргэдэд ойлгуулах хэрэгтэй" гэсэн.

Мөн согтууруулах ундаа худалдах насыг 21 болгож нэмэгдүүлсэн гэлээ. Тэрбээр "21 хүрээгүй бол согтууруулах ундаагаар үйлчлэхийг хуулиар хориглоно. 21 нас хүрсэн эсэхийг заавал шалгана. Тэгэхээр овор багатай залуучууд заавал бичиг баримттайгаа явж, насаа баталж байж архи пивоор үйлчлүүлнэ. Хэрэв үүнийг зөрчвөл үйлчилсэн, үйлчлүүлсэн хоёрт хоёуланд нь хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Хуулийн төсөлд 19 гэж байсан ч 21 нас болгож тогтоосон" гэлээ.


Сэтгэгдэл

internet horolmaa [202.21.114.242] 2022-11-30 02:46:40

shaal hud bugd uuna sht

Зочин [147.161.194.92] 2022-11-29 17:06:34

зөв шүү, манайхан одоо муулж байгаа ч гэлээ удахгүй дасан зохицоод хэрэг төвөг гарах нь багасаад ирнэ. Ийм хууль байх ёстой.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.