С.МОЛОР-ЭРДЭНЭ: ӨӨРСДИЙГӨӨ Л УХААНТАЙ, МУНДАГ ГЭДЭГ НЬ ҮНДЭСТЭН БОЛГОНД ИЛЭРДЭГ

Aдмин / Нүүр

Улс төр судлаач, философич С.Молор-Эрдэнээй ярилцлаа.


-Одоо философийн ямар урсгал чиглэл нийгэмд хүч түрэн орж ирж байна вэ. Одоо юу чухал вэ?

-Одоо реализм чухал болж байгаа. Бодит байдал. Бид яг ямар байгаа билээ, тэр бодит байдлаа зөв гаргаж ирье. Хий хоосон магтахаа больё. Бодит байдлыг буруугаар дүрслэхээ больё. Яг байгаагаар нь дүрсэлж чаддаг болъё. Уран зургийн галлерейд очоод зураг үзэж явахдаа зураачдад “Та нар өнөөдрийн Монголын бодит байдлыг гаргаач. Уул, морь, гэр зураад л байх юм” гэдэг. “Нарантуул” захыг зурчих хүн байхгүй л байна ш дээ. “Нарантуул” зах дээр цагаан сар дөхөхөөр ууц нь овоорчихдог ш дээ. Тэрийг нь зурчихсан хүн байна уу.

-Та нийгмийн бүхий л чиглэлээр лекц уншдаг. Лекцүүдийн тань нэрийг анзаарахад хөндөөгүй сэдэв бараг байгаагүй санагдана. Өнгөрсөн болон ирээдүй, найз нөхөрлөл, хайр, эдийн засаг гээд?

-Найз нөхөрлөл ч эрх чөлөөтэй байх ёстой. Найздаа баяртай гээд явах эрх чөлөө. Найзаас илүү хөгжихгүй эсвэл найзаасаа болоод өөрийнхөө амьдралыг баллаад, найзаасаа болоод нөхөр, эхнэрээсээ салж болохгүй шүү дээ. Тэгэхээр найз бол хүнд нэг их чухал биш. Эхний ээлжинд гэр бүл, гэр орон, мэргэжил, боловсрол хувь хүнд хэрэгтэй. Найз бол хоёр, гурав, дөрөвдүгээрт л явах ёстой. Хамгийн нэгдүгээрт надад юу хэрэгтэй вэ гэдгээ тодорхойлоод түүнийгээ нэгдүгээрт тавих хэрэгтэй. Хүн эхлээд өөрөө хөгжих ёстой. Гэхдээ чөлөөт цагийг хамт өнгөрөөдөг найз нөхөд хэрэгтэй. Бид нийгмийн энэ дотоод амьдрал, хандлага, ойлголтуудаа засч залруулж үүнийгээ зөв хэрэглэж чадахгүй байж яаж улс төрийн зөв сонголт хийх юм. Яаж бид зөв хүнийг таньж мэдэх юм. Ганц хоёр үг хэлэхэд нь л бид итгэчихэж байгаа шүү дээ. Маш амархан хууртагддаг. Яаж амархан хууртагддаггүй, тархиндаа дархлаатай болох вэ. Би хүмүүсийг дархлаатай л болгох гээд байна шүү дээ. Тархиндаа дархлаатай бол. Толгойдоо юм бод. Ямар ч мөнгө хэрэггүй, зүгээр л бод. Хамгийн гоё юм, үнэтэй өмч чинь бидний бодож чадах чадвар.

-Таныг МУИС-д багшилдаг байхдаа бусад багш нараа шүүмжилдгээсээ болж сургуулиасаа хөөгдсөн гэдэг. Ер нь аливаад шүүмжлэлтэй ханддаг нь эргээд таныг хавчигдахад хүргэсэн гэж ойлгож болох уу?

-Хавчигдана ш дээ. Гэхдээ хавчигдана гэдэг чинь тухайн хүнээс өөрөөс нь л хамаарна. Манайд философи, мэдлэг боловсрол худлаа явчихсан. Яг одоо манайд философийн мэргэжлийн хүн байхгүй. Өөрсдөө философид дуртай, философич гээд нэрлэчихсэн. Англи, герман хэлгүй. Хүн төрөлхтний сонгодог философийн ном уншаагүй тийм хүмүүс л философич гээд байгаад байна. МУИС-ийн багш нарыг оюутнуудад худлаа юм заахаа болиоч ээ, наадахаа одоо зогсоо гэсэн байхгүй юу.

-Уламжлалт ойлголтоос нь өөр зүйл ярихаар хүмүүс яаж хүлээж авдаг вэ?

-Та сая асуулаа, хавчигдсан гэдэг юм уу, дургүйцсэн эсвэл эсэргүүцсэн гэдэг нь нүүрэн дээрээ ил гаргасан үйлдэл. Цаанаа бүгдээрээ хүлээгээд авчихсан байдаг юм. Намайг бүгдээрээ цаанаа хүлээгээд авчихсан байдаг мөртлөө наанаа шууд хэлчихсэнд минь жаахан эвгүйрхээд байдаг. Би чинь МУИС-ийн хоёрдугаар байрны хаалгыг цоожил гээд хэлчихдэг байсан. Тэгэхээр надад аягүй уурлаж байгаа юм чинь. Тийм болохоор хүн болгон тархиндаа оюуны дархлаатай байх хэрэгтэй. Хэн нь зөв юм ярьж байна, хэн мэдлэгтэй байна вэ, хэн нь худлаа дипломтой байна, хэн мэдлэггүй, чадваргүй байж худлаа профессор болчихсон байна. Тэднийг ялгаж чаддаг байх ёстой.

-Таныг анзаараад байхад өнгөрсөн нийгмийг магтан дуулдаг, баячуудыг үзэн яддаг юм шиг сэтгэгдэл төрж байна?

-Магтан дуулах ч юу байх вэ. Тэнд бидэнд хэрэгтэй маш олон зүйлс байсан юм. Одоо бидэнд тэр маань эргээд хэрэгтэй болоод байгаа байхгүй юу. Хүмүүс хуучны юм сэргэчихлээ гэж ойлгоод байдаг. Үгүй байхгүй юу. Хэрэгтэй зүйлийг бид хэрэглэх ёстой. Хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалан буцаад хөгжихгүй. Боловсролын систем арван жилийн сургалт үнэгүй болох ёстой. Боловсрол үнэгүй болж их сургуулийн оюутнуудад хангалттай тэтгэлэг өгдөг болох хэрэгтэй. Нэг өрөө байр хөлслөөд амьдрах боломжтой тэр хэмжээний тэтгэлгийг төр өгөх ёстой. Хоёрын хооронд дал, наян мянган төгрөг өгөхөөр үрээд шоудчихдаг. Мөнгөтэй болгоод амьдрах, сурч боловсрох нөхцөлийг нь хангаад өгчихвөл аяндаа хичээл рүүгээ төвлөрдөг.

-Монголчуудыг өөрсдөө философилог, олон зууны өмнөөс л философи сэтгэлгээтэй ард түмэн байсан гэдэг. Бид өөрсдийн гэсэн философитой байхад таны яриад байгаа гадны философийг сурах шаардлагатай юу?

-Тийм философи бидэнд байгаагүй. Ном нь ч байхгүй. Хоёулаа номын дэлгүүрээр явъя л даа. Хэн гэж философич зуун жилийн өмнө ном бичсэн юм, 200, 300 жилийн өмнө ном бичсэн философич байна уу. Байхгүй ш дээ. Худлаа юм ярих хэрэггүй. Хоёрдугаарт, ямар ч үндэстэн өөрсдийгөө мундаг гэдэг байхгүй юу. Тэр чинь үндэстэн бүрийн шинж чанар. Япончууд, хятадууд, америкчууд, оросууд өөрсдийгөө хамгийн мундаг, ухаантай гэж байгаа. Үндэстэн болгон өөрсдийгөө ингэж магтдаг. Бидний тэгж өөрсдийгөө магтдаг нь хаана ч байдаг зүйл.

-Та инженер байж байгаад философи руу орсон бил үү?

-Физик инженер байснаа 1990 онд мэдлэг боловсрол устаж үнэгүйдэхэд хүүхэд насныхаа мөрөөдлийг биелүүлэх гээд философи руу явсан.

-Философи танд юу өгсөн бэ?

-Оюуны эрх чөлөө. Мэдлэг. Гэхдээ диплом биш шүү. Жинхэнэ мэдлэг өгсөн. Бодож сурсан. Тархины дархлаатай болсон. Баргийн юманд хууртаж залилуулахааргүй. Тэгээд жинхэнэ би болж чадсан. Одоо би өөрийгөө жинхэнэ би болсон гэж хэлэх бүрэн боломжтой. Насанд хүрсэн. Хүний тархи оюун насанд хүрнэ гэдэг маш хэцүү. Санааны юм биш. Маш их ном уншиж, зөрчилдөж алдаж онож, маш их бодож, ядарч байж л хүн амжилтад хүрнэ. Тэгж л дархлаатай болно.

-Та Германаас хэдэн онд ирлээ?

-2007 оны намар.

-Та тэгэхэд хар үстэй байсан?

-Насанд хүрч байхгүй юу. Улам л эр хүн болж байна шүү дээ. Их юм бодохоор үс цайдаг юм биш. Гэхдээ тийм байж болно л доо. Бид чинь нэг л амьдарна. Залуу хүн хөгширнө. Хөгшин хүн өөд болно. Гэхдээ би чинь үсээ буддаггүй болохоор буурал харагдаад байгаа юм. Улаанбаатарт байгаа миний үеийнхэн чинь бүгдээрээ үсээ хараар будчихсан явдаг. Би будахгүй (инээв).

-Эрдэмтэн, философич гэх мэтийн мэргэжилтэй улсууд ихэвчлэн хүний нүднээс далд байхыг хичээдэг. Гэтэл та тэгдэггүй. Та “Playboy” сэтгүүлийн нүүрнээ гарсан шүү дээ?

-Би нийгэм рүү орж, тэдэн рүү ойртож хүмүүстэй ойр явж байж философидох ёстой гэж боддог юм. Эртний том гүн ухаанчид ард түмэнтэй ойр явсан. Ард түмний дунд ингээд л яриад явж байсан. Би гэртээ бүгээд хүмүүсээс зожигроод тусдаа тэгээд явчихдаг хүн биш. Гэхдээ ном бичих болохоороо сарын хугацаагаар ганцаараа байж төвлөрдөг. Бусад үед бол гарч ирээд юмаа яриад явчихдаг. Ер нь нийгэм, ард түмэнтэй ойр байх хэрэгтэй л дээ. Тэднийг мэдэрч байх хэрэгтэй.

“Playboy” чинь хүссэн хүн болгоныг тэгээд гаргачихдаг юм биш. Дараа нь маш олон хүн тус сэтгүүлийн редакц руу утасдсан гэсэн, би гаръя, мөнгийг нь төлье гэж. Цаанаасаа, Америкаасаа асууж ийм хүмүүс гаръя гэж байна гэсэн чинь үгүй гэсэн байна лээ. Политик нь өөр юм билээ. Тэд хэнийг гаргахаа мэдэж байна шүү дээ. Тэрнээс биш гарах дуртай, мөнгөө төлсөн болгон нь гараад байдаггүй. Улстөрчдөөс гарч чадахгүй. Тэдний хэнийг ч гаргахгүй. Тэд чинь мэдлэг боловсролгүй хувь хүмүүс байхгүй юу. Энэ 76 гишүүн дотор олигтой боловсролтой хүн хэн байгаа юм. Байхгүй шүү дээ (Инээв). Та тэр байна гээд ганцхан хүний нэр хэлчих. Надаас хүн болгон ингэж асуудаг. Бүгдээрээ дипломтой, мөнгөтэй, сайхан харагддаг, худлаа ярьдаг. Цаанаа бол огт хоосон. Эд чинь зүгээр нэг дүрүүд шүү дээ. Баримал дүрүүдэд л бид хууртагдаад байна.

-Манай хоёр хөрш ялалтын баяруудаа өргөн дэлгэр тэмдэглэж, зэр зэвсгийн сүр хүчийг харуулав. Тэдний агссан зэвсэг бидэнд айдас төрүүлээд ч амжсан?

-Бид нар руу энэ хоёр ерөөсөө шагайх ч үгүй. Энэ хоёр бидний дайсан биш. Бидний дайсан өөр газар яваа. Орж ирээд бидний бүх юмыг худалдаад авчих хөрөнгөтнүүд бидний дайсан. Харин Орос, Хятад хоёр бол бидэнд тусалдаг хөрш. Бидний найз, анд нөхөд. Урд, хойд хилийг баталгаажуулсан бидний найз. Найз, хөрш хүмүүс чинь хэзээ ч нэгнээ ходордоггүй юм.

-Өнөө айхавтар хэлмэг­дүү­лэлтийн үед тэд хаана байсан юм бэ, манай найзууд. Хаалга, үүд, тооныг маань битүүлж байгаад их хэлмэгдүүлэлтийг хийсэн биш гэж үү?

-Хэлмэгдүүлэлт гэдэг бол бид өөрөө өөрсдийгөө алсан явдал. Чингисээс хойш овгууд чинь хоорондоо байлдсаар л байсан. Тэр байхгүй юу. Арван жилийн сургууль, эмнэлэг бариад хөгжих гэсэн чинь лам нар үгүй гэсэн. 17 хүртэлх насны хүүхдүүдийг шавь суулгахгүй, танхимд суулга гэсэн чинь лам нар боссон. Тэгээд хоорондоо бослого гаргаж нэг нэгнээ алсан байхгүй юу. Хоёр хөрштэй ямар ч хамаагүй. Энэ хоёр биднийг “Хөгж” гэсэн. Хөгжихийн тулд юу ч хийж болно оо гэсэн ч харин бид далимдуулсан. Өөрөө өөрсдийгөө л бид алдаг шүү дээ. Тэгээд хүнд очиж хэлдэг.

-Бидний гуравдагч хөрш?

-Казахстан. Хажуу талд хамгийн ойрхон байгаа чинь Казахстан ш дээ. Шууд худалдаа наймаа хийгээд харьцаад явчих боломжтой. Таны ойлгож байгаагаар дэлхийн хаана ч юм нэг газар гуравдагч хөрш гэсэн нэг улс байна аа даа, Европ, Америк ч юм уу. Тэд улс төрийн хувьд бидэнтэй гуравдагч хөрш байж болно. Тэд эдийн засаг, аж амьдрал, нийгмийн хувьд гуравдагч хөрш байж чадахгүй.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [150.129.141.83] 2022-12-04 20:18:56

Хүний хамгийн том дайсан гадна биш дотор байдаг.

Зочин [150.129.141.83] 2022-12-04 19:59:38

Христийн шашныхан мухар сүсэг багатай юм шиг

Хамгийн сүүлийн асуудлын хувьд. [59.153.114.210] 2022-12-02 10:32:16

Монголчууд сүүлийн 30 жилийн дотор үйл олноороо АНУ, Баруун ба Дүнд Европруу ДӨРВӨЧИХСӨН, тэндээ бүхий л амьдралаа төвхнүүлээд суурьшчихсан. Тэд Монголдоо ирэхгүй болсон. Тэгэхлээр тээд тэд Монголдоо мөнгө авчирч хөрөнгө оруулалт хийнэ гэж бодож байна уу? ЯГШДЭЭ!!! Харин ч тэд Монголоосоо бүхий л боломжтой аргаар хөрөнгө авч гарна. Монголд гэмт хэрэг хийнэ, мөнгөө аваад л гадагш зугтана. Сайханбилэг, Баярцогт, Эрдэнэбат, УДШүүхийн гишүүний хүү, пүүс компанийн эзэд гээд жишээ олон бий. Тэгсэн мөртлөө эдгээр ДӨРВӨГСӨД энд байгаа монголчуудыг АНУ болон Баруун Европыг "манай гуравдагч хөрш" гээч гээд л НОМЛООД байдаг. ЭНЭ ЗӨВ ҮҮ? Ингэх ХЭНД ХЭРЭГТЭЙ юм бэ?

иргэн [192.82.66.11] 2022-12-01 17:21:20

Биеэ тоосон онгироо амьтан, энийг хэн философич гэх вэ, өөрөө л өөрийгөө өргөмжлөөд байдаг юм.

Зочин [59.153.112.62] 2022-12-01 16:25:02

Мэдлэгтэ,Бовсролтой хүн байдаш вввввввм шттг

Зочин [124.158.107.35] 2022-12-01 15:17:36

бодит байдлаараа байх нь зөв яагаад үүнийг хүмүүс е хүлээн зөвшөөрдөггүй хуучны соц сэтгэлгээ худлаа магтана бүх юм болж байгаа юм штг эсвэл юу ч болохгүй байгаа юм шиг

Зочин [103.126.107.248] 2022-12-01 14:56:13

orosuud bol lalaruud

Зочин [192.82.68.47] 2022-12-01 12:56:49

Ярьж байгаа сэдвээ болон хэлсэн зүйлээ ойлгодоггүй нэг номыг нөгөө номтой нь хольж хуулдаг сүүдэртэй л философич

Монголчууд орчин үеийн үндэсний философигүй улс. [59.153.114.210] 2022-12-01 10:50:03

Би философи сайн мэдэхгүй Одооны монголчууд ч философийг сайн ойлгодоггүй. Монголд тархсан тодорхой нэг философитой болохын тулд түүний ҮНДЭС СУУРЬ нь юү юм бэ? Орос маягийн коммунист үзэл суртал уу? Хятад маягийн коммунизм уу? Шарын шашин уу? Бөө мөргөл үү? Күнзийн сургааль үү? Бидний хоолоо олж идэж байгаа Солонгосын Мүнийн шашин уу? Христийн шашин уу? Коран уу? Эдгээрийг бидэнд хэн сонгож, номлож, ХЭВШҮҮЛЖ өгөх юм бэ? Монгол бол 21-р зуунд тохирсон ямар ч өөрийн гэсэн философигүй улс ш дээ, хүмүүсээ.

Зочин [202.55.188.94] 2022-12-01 10:17:00

Энэ шиг тэнэг пиздаа хаана байна.Ямарч философын мэдлэггүй эргүү.

Зочин [66.181.179.84] 2022-12-01 09:39:37

Яаадаг даадаа вэ

Зочин [66.181.161.89] 2022-12-01 09:22:52

Бас айхтар буруу бодолтой гөр юм бишүү хужааг даанч их магтаад байдын

Зочин [122.201.22.199] 2022-12-01 08:56:03

оросуудын аллагыг юу гэнэ вэ, өөрөө өөрсдийгөө алсан гэнэ үү, хар фяздуу чинь, философийн ганц ч онол ярьж байхыг нь харсангүй, зүгээр л бусдаас өөр ярих гэсэн хувь хүн шүү дээ, чиний философич гэж ац нь байх вэ дээ

dewee [43.242.242.140] 2022-12-01 09:31:29

s daa mongolchuud ehleed uursdiiguu alsan geed baihad


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.