ӨНӨӨДӨР: “Монголын эмэгтэйчүүдийн хэвлэлийн хөгжлийн судалгаа”-ны танилцуулга уулзалт болно

Aдмин / Нүүр

Өнөөдөр буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.


HOLYDAY INN ЗОЧИД БУУДАЛ

09:00 цагт: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн зөн Монгол ОУБ-ын арга зүйн болон техникийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа “Хүүхдийн эрх ба бизнесийн зарчмууд” хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх сургагч багшийн үндэсний сургалтын нээлт болно.


БЛЮ СКАЙ ЗОЧИД БУУДАЛ

09:00 цагт: ХЗДХЯ, Нээлттэй нийгэм форум, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоотой хамтран “Эрүүгийн процесст хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах нь” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулна. Хэлэлцүүлгээр эрүүгийн процесст хууль зүйн туслалцаа авснаар гарах үр дүн, эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, санал зөвлөмж гаргана. /Эмералд танхимд/


МОНГОЛБАНК

10:30 цагт: Монголбанк БНСУ-ын “КТ групп”-ын хооронд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болно. Хамтын ажиллагааны хүрээнд үндэсний төлбөрийн ₮ картаар БНСУ-д, БНСУ-ын “ВС card” компанийн төлбөрийн картаар Монгол Улсад төлбөр тооцоо гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх юм. /Монголбанкны Г байр/


ИНТЕРНОМЫН ТӨВ САЛБАР

14:00 цагт: “Монголын эмэгтэйчүүдийн хэвлэлийн хөгжлийн судалгаа”-ны танилцуулга уулзалтыг зохион байгуулна. Уулзалтын зочноор СУИС-ийн Радио телевизийн урлагийн сургуулийн багш Д.Цэнд (PhD) оролцоно.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.