IV УЛИРЛЫН НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ЭНЭ САРД БАГТААН ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛНЭ

Aдмин / Нүүр

"2022 оны дөрөвдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтыг 2023 оны нэгдүгээр сардаа багтаан иргэдийн данс руу шилжүүлнэ" хэмээн Татварын байгууллагаас мэдээллээ.

Дөрөвдүгээр улирлын буюу 2022 оны аравдугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл худалдан авалт хийсэн баримтаа нэгдүгээр сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө ebarimt системд бүртгүүлэхийг санууллаа.

НӨАТ-ын буцаан олголтоор үл хөдлөх хөрөнгө, газар, авто зам ашигласан, тээврийн хэрэгслийн зэрэг албан татваруудаа төлөх боломж нь нээлттэй байна.

Тухайн жилийн дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгодог журамтай.

Өнгөрсөн оны гуравдугаар улиралд 1,124,564 иргэнд нийт 66.4 тэрбум төгрөгийг буцаан олгожээ.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.