Өнөөдрөөс Улс орон даяар цэргийн бүртгэл эхэллээ

Aдмин / Нүүр

18-50 насны цэргийн үүрэгтнүүд, 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд, цэргийн бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд жилд нэг удаа бүртгэлд хамрагдах үүрэгтэй байдаг. 2023 оны цэргийн бүртгэлийг нэгдүгээр сарын 4-30-ны өдрүүдэд орон даяар гурван сувгаар хийх аж. Иргэд www.e-Mongolia.mn сайт, E-Mongolia гар утасны аппликэйшн болон төрийн үйлчилгээний оператораар дамжуулан бүртгэлд хамрагдах боломжтой.

Цэргийн бүртгэлийн хүсэлт илгээхдээ анхаарах зүйлс:

Цэргийн үүрэгтний үнэмлэх аваагүй 18 хүртэлх насны иргэд харьяа баг, хороон дээр өөрийн биеэр очиж бүртгэл үүсгэх шаардлагатай.

Цэргийн үүрэгтний үнэмлэхгүй буюу хаяж гээсэн тохиолдолд харьяа аймаг, дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабт өөрийн биеэр очин үнэмлэхээ авах шаардлагатай.

Хаягийн шилжилт хийлгэсэн иргэд оршин суугаа аймаг, дүүргийн Цэргийн штабт хандан шилжилт хөдөлгөөнөө баталгаажуулж бүртгэлээ хийлгэх шаардлагатай.

Өөрийн биеэр очихдоо заавал авч очих зүйлс:

  • 3 хувь цээж зураг
  • Иргэний үнэмлэхийн хуулбар эсвэл лавлагаа
  • 2500 төгрөг.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.