Түрээслээд өмчлөх орон сууцыг НОСК бүртгэж эхэллээ

Aдмин / Нүүр

Нийслэлийн төр захиргааны ажилтан, албан хаагч болон “Ковид-19” цар тахлын үед ажлын байраа тогтвортой хадгалж үлдсэн нийслэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлдэг хувийн хэвшлийн байгууллагын ажилтан, албан хаагчдын түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрийг “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-аас хэрэгжүүлэхээр боллоо. Уг хөтөлбөрт хамрагдах иргэдийн орон сууцны сонголтыг нэмэгдүүлэх зорилгоор ашиглалтанд орж, Улсын комисс хүлээн авсан орон сууцыг мэдээллийн нэгдсэн санд шинээр бүртгэж байна. Иймд тус түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрийн мэдээллийн санд ашиглалтад орсон орон сууцнуудаа “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-нд нээлттэйгээр бүртгүүлэх хүсэлттэй иргэн, аж ахуй нэгжүүдийг урьж байна.

Санал болгох орон сууцанд тавигдах шаардлага:

- Ашиглалтад орсон, Улсын комисс хүлээн авсан орон сууц - Шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр төлбөрийн үүрэг хүлээгээгүй.

-Банк, банк бус бусад барьцаалан зээлдүүлэх газар тухайн орон сууцыг барьцаалаагүй байх.

-Батлагдсан зургийн дагуу баригдсан.

-Барилга орон сууц нь чанар стандартын шаардлага хангасан материалаар баригдсан байх.

-Зах зээл дээр борлуулж буй нэрлэсэн үнийн дүнгээс хөнгөлөлт үзүүлэх болон бусад хөнгөлөлтийг үзүүлэх боломжтой байх.

-Барилга орон сууц нь ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, авто машины зогсоолыг шийдвэрлэсэн байх.

Шаардлагыг хангасан сонгон шалгаруулалтад оролцох хүсэлттэй иргэн, аж ахуйн нэгж нь мэдээллээ 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-д бичгээр эсвэл nosk.ub.gov@gmail.com цахим хаягаар бидэнд ирүүлнэ үү.

ХҮСЭЛТИЙГ ДАРААХ МАТЕРИАЛЫН ХАМТ ИРҮҮЛНЭ ҮҮ:

-Хөтөлбөрт хамрагдах албан хүсэлт

-Санал болгож буй барилга, орон сууцны танилцуулга

-Байршил, гадаад орчны зураг, санал болгож буй орон сууцны дотоод зохион байгуулалтын зураг, талбай, үнэ, санал болгох нөхцөл/


Сэтгэгдэл

,Ганболд [122.201.22.210] 2023-07-29 19:00:23

Дахин төлөвлөлт орсон .2өрөө.?

Зочин [103.229.121.94] 2023-02-04 00:42:41

Zalilanguuf hajuugaar n bhiimaa. Ner bariad humuusees 10-15 saya salgaj bdagshv!

Зочин [211.36.150.111] 2023-04-01 11:32:19

10сая төгрөг өгсөн одоо болтол бдаггүй шүү

П.Гантулга [202.55.188.81] 2023-01-06 17:32:14

3 өрөө

Зочин [64.119.27.41] 2023-01-05 15:39:22

2 oroo

Ямар [66.181.187.25] 2023-01-05 11:52:46

Ямарч боломжгүй нөхцөл вэ иргэд итгэх вийдээ 10 жилийн дараа байж болох юм уу

Эмээ [103.10.22.115] 2023-01-05 10:38:19

Түрээслээд өмчилж авах биш, энэ чинь түрээслүүлэх байрыг хувь хүн, компаниудаас бүртгэж авна гэж байна.Сайтар анхаарч ойлгож уншаарай.

М.Оюунцэцэг [66.181.161.18] 2023-01-05 01:09:16

2 өрөө

Зочин [66.181.161.18] 2023-01-05 01:05:31

2өрөө

Иргэн [139.5.216.169] 2023-01-04 16:34:41

Бүртгүүлээд хүлээж байгаа иргэд байгаа шдээ !!!!!!!!бид яах вэ???????!!! он - дамжаад л худал яриад байх юм даа ??????!!!!!!!

Зочин [202.126.89.219] 2023-01-04 16:59:24

Хохь чинь. Орон нутагт улсаас үнэгүй байр аваад түүнийгээ зарчихаад ирсэн айл хүртэл ТОСК - ын танилдаа авлига өгөөд Буянт ухаа 2 т 3 өрөөнд орсон.

Чанцалдулам [66.181.188.22] 2023-01-04 15:49:58

3 өрөө

Х.Мөнхбаатар [66.181.161.107] 2023-01-04 14:53:22

2 өрөө байр

Х.Мөнхбаатар [66.181.161.107] 2023-01-04 14:52:28

2 өрөө байр

Werty [192.82.71.231] 2023-01-04 14:45:41

Iim nohtsoltoi yamar malan tanaid baisgingaa oghovdee haha,


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.