БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНД 13.645 БАЙГУУЛЛАГА ОРОЛЦЖЭЭ

Aдмин / Нүүр

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас халтиргаа, гулгаанаас сэргийлэх зорилгоор “Ердөө 90 минут” бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулсан. Энэ талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Өнгөрсөн баасан гарагт 11:00-12:30 цагийн хооронд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулсан.

Мөн энэ жил нийт 6-8 удаа их цэвэрлэгээ зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ удаагийн цэвэрлэгээнд 13,645 байгууллага, 37,290 хүн оролцож, 2.5 сая ам.метр талбайг цэвэрлэж, 736.4 тонн хог хаягдал тээвэрлэсэн. Нийслэлийн хэмжээнд хот тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээний 26 байгууллага үйл ажиллагаа явуулж байна.

Мөн 347 жолооч, 527 ачигч, зам, талбайн үйлчлэгч 577 байгаа. Түүнчлэн 226 техник хэрэгсэл шаардлагатай байна. Улаанбаатар хотын хог хаягдлын байгууламжийг шинэчлэх төслийн хүрээнд 20 машин механизм авна” гэдгийг танилцууллаа. Цаашид ажилчдын хувцас хэрэгсэл дээр анхаарах шаардлагатайг хэлж байлаа.

Мөн зам дээр давс биш, хужир цацсан гэх мэдээлэл гарсан. Үүнтэй холбоотойгоор ашиглаж байсан давсыг лабораторийн шинжилгээнд өгсөн бөгөөд шаардлага хангахгүй нь тогтоогдвол тухайн аж ахуйн нэгжид хариуцлага тооцож, холбогдох арга хэмжээг авна гэдгийг мэдэгдлээ.


Сэтгэгдэл

ЗОЧИН [202.126.90.133] 2023-01-17 10:49:59

ЭНЭ АЖИЛД ЗОРИУЛЖ ХЭДЭН ТЭРБУМААР НЬ ТӨСӨВЛӨН ХУЛГАЙЛААД, СҮҮЛД НЬ БҮХ НИЙТИЙН ХӨДӨЛМӨРИЙГ ШУЛЖ ХИЙЛГЭЖ БАЙГАА ЮМ УУ.

Иргэн [59.153.112.12] 2023-01-17 10:29:28

Сайн оролцсон хүмүүст баяртай байна.Зарим нь цэвэрлэгээгээ мэдэхгүй Эмийн санчид худалдагчид л алга даа алга!!!!!!хараарай хаана мөстэй муухай халтиргааг хар ийм л бна.!!!!!! Хагас Сайн өдөр бүр их цэвэрлэгээ хийх хэрэгтэй !!!!!!!их залхуу болж дээ Монгол !!!!!!!!


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.