ӨНӨӨДӨР: Иргэдийн төлөөлөл хүүхдийн мөнгөний асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандана

Aдмин / Нүүр

Өнөөдөр буюу 2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.


ТӨРИЙН ОРДОН

09:00 цагт: Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилнэ.


HOLIDAY INN ЗОЧИД БУУДАЛ

09:00 цагт: үүхдийг Ивээх Сан, Нийслэлийн Боловсролын газар, Хөөрхөн Зүрх ТББ-тай хамтран "Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь" төслийн хүрээнд 2023 оныг дуустал зохион байгуулагдах Хүүхэд хамгааллын чадавхжуулах сургалтын нээлтийн үйл ажиллагаа болно. Утас: 99092295


УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗАР

10:00 цагт: Прокурорын байгууллагаас 2022 онд хүний эрхийн талаар зөрчигдсөн эрхийг сэргээх, байгууллагын үйлчилгээг иргэдэд хүргэх чиглэлээр хийсэн ажлыг танилцуулна. Мөн Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьсан зарим гэмт хэргийн шийдвэрлэлт, явц байдлын талаар мэдээлнэ. Утас: 90101020.


ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГЫН ТӨВ

12:00 цагт: 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс Зайсан тойруугийн гудамж замын хөдөлгөөн зохион байгуулалтад өөрчлөлт оруулахаар болсон тухай /нэг чигийн урсгалд оруулах/ мэдээлэл хийнэ. Утас: 99109134


МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ

14:00 цагт: Иргэн Б.Жагар, Ч.Нямсамбуу нар хүүхдийн мөнгөтэй холбоотой Монгол Улсын Их Хурлын шийдвэр үндсэн хууль зөрчсөн болохыг тогтоолгохоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандана. Утас: 99191388, 99903083


Сэтгэгдэл

Зочин [192.82.73.219] 2023-01-18 18:23:45

цэцэд хандах нь зөв бөгөөд хэрэв ҮХЦ -ийн мануухайнууд нь хэрэв мал биш бол эрхбиш энэ хүмүүсийн зөв болж гарах болно. харин малууд бол өөрөөр ханданадаа тэд


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.