Штабын дарга нь цэргийг ангиас нь зөвшөөрөлгүй гарган, 20 хоногийн хугацаанд гэрээгүй ажиллуулжээ

Aдмин / Нүүр

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт нийт 230 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. Тухайлбал, Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын даргаар ажиллаж байсан Б нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан. Хугацаат цэргийн алба хаагч Н-г Өмнөговь аймгийн Даланзадгад суманд байрлах тус цэргийн ангиас зөвшөөрөлгүй гарган, 20 хоногийн хугацаанд гэрээ байгуулалгүйгээр ажиллуулж, бусдад давуу байдал бий болгожээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-т /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ зааснаар яллах дүгнэлт үйлдэн Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Түүнчлэн хяналтын ажлын явцад мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 441 даалгавар бичгээр өгч, гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд хоёр мэдэгдэл хүргүүлжээ.


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.16] 2023-01-19 08:38:20

Энэ ч асуудал биш байнаа.цэргүүд ажил хийж суоах нь чухал.штабын байранд дэглүүлж байснаас л дээр дээ.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.