НӨАТ: ХОЁР СУПЕР АЗТАН ТОДОРЧ, 5-30 САЯ ТӨГРӨГИЙН ЭЗЭН БОЛЛОО

Aдмин / Нүүр

2022 оны арванхоёрдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтуудыг оруулсан НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр Боловсрол суваг ТВ болон ebarimt аппликэйшнээр шууд явагдлаа.

Улсын хэмжээнд арванхоёрдугаар сарын 39,038,851 баримт системд бүртгэгдсэн байна. Үүнээс 39,268 азтан тодорлоо.

Тохирлын дүн:

  • 3 орон таарсан /30,000-60,000 төгрөг/: 35,386
  • 4 орон таарсан /40,000-100,000/: 3,471
  • 5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/: 364
  • 6 орон таарсан /100,000- 5 сая төгрөг/: 37
  • 7 орон таарсан /500,000- 10 сая/: найм
  • 8 орон таарсан: хоёр супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн болж байна.

Супер азтаны сугалааны дугаар: 92339513

Супер азтан болсон тохиолдолд татварын газарт өөрийн биеэр очиж хүсэлтээ өгөх бөгөөд үүнээс хойш ажлын 15 хоногт урамшууллын мөнгө орох журамтай. Өнөөдөр Улаанбаатар хотод 31,788 азтан тодорлоо.

Сугалааны тохиролд ШӨХТГ, ЦЕГ, ТЕГ-ын төлөөлөл болон иргэд хяналт тавив.


Сэтгэгдэл

Зочин [64.119.18.240] 2023-01-22 17:16:38

Нөат гэх энэ луйвраа зогсоогоочээ. Эсвэл 10% авья. Сайханбилгийн бий болгосон зүйл. Нөат -тай өгч байгаа нь гэж бүх юмны үнийг нэмэгдүүлээд хэцүү бна 1

зочин [66.181.185.59] 2023-01-20 15:15:47

Иргэдийг шууд доромжилсон тохуурхсан энэ мэт сугалаануудаа болиоч ээ. Энэ сугалаа маш олон жил ийм мэт луйвар хийв үү? Энгийн иргэд хэзээч хождоггүй, хэн хожих нь эртнээс тодорхой ийм сугалаа байж болох уу?

Зочин [202.21.124.69] 2023-01-20 13:47:07

Ард түмнээр битгий тоглоод бай

зочин [202.9.40.219] 2023-01-19 21:00:41

сугалаагаа болиод шударгаар эргэн олголтын хувиа 10 хувь болговол нийт иргэдэд хэрэгтэй ш дээ. Сугалаа шударга явагддаг гэдэгт итгэдэггүй ээ,

Зочин [66.181.161.81] 2023-01-19 12:52:26

Мэсэжээр илгээх боломжгүй болчихсон. Яаж сугалаагаа бүрьгүүлэх вэ

ЗОЧИН [202.126.89.174] 2023-01-19 10:38:09

МИНИЙ ЭХ ОРОН СУГАЛААНЫ ЭХ ОРОН БИЛЭЭ . АЖИЛ ХИЙГЭЭД ЯАХАВ СУГАЛАА ТАТААД Л БАЙЖ БАЙХААС

Зочин [72.190.105.248] 2023-01-19 02:10:48

Sugalaagaa boliochee zugeer 10% avmaar bna


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.